Үнэ цэнэтэй тээврийн хэрэгслээ заавал даатгуулах 5 шалтгаан

Та өөрийн үнэ цэнэтэй хөрөнгийн нэг болох тээврийн хэрэгслээ даатгуулсан уу? Хэрэв үгүй бол яагаад заавал даатгуулах хэрэгтэйг нотлох дараах шалтгаануудтай танилцаарай.

Өнөөдөр төлснөөсөө ихийг маргааш хэмнэнэ

Автомашины үнэ өндөр байхын хэрээр даатгалын хураамж өсдөг. Гэвч өнөөдөр гаргасан зардал маргааш учирч болох их хэмжээний хохирлоос хамгаалдаг. Хөдөлгөөн оролцох үеийн, оролцоогүй үеийн, хулгай, байгалийн гамшиг, гал усны аюул, салхины шил, дугуй гэх мэт төрөл бүрийн хохирлоос даатгал хамгаалдаг.

Та замын хөдөлгөөний дүрмээ баримталдаг, туршлагатай сайн жолооч гэдэг нь таны машинд бусдын буруугаас үүдэн их бага хэмжээний осол, гэмтэл учрахгүй гэсэн үг биш. Эгнээндээ бага хурдаар, чигээрээ явж байх үед ч ар талаасаа мөргүүлэх үе олон тохиолддог.

Бороо устай жил гараашид ус орж автомашинд хохирол учруулах тохиолдууд элбэг байдаг бол галын аюулын эрсдэл хэзээ ч, хаана ч учирч байдаг. Хэн ч ирээдүйд таамаглаж чаддаггүй тул эрсдэлээс хамгаалах л хамгийн зөв шийдэл болдог.

Сэтгэл тайван амьдрахад тусална

Хүн бүрт л онцгүй өдөр тохиолддог. Түгжрэлд бухимдаж, яарч явах үед машин мөргөх, шүргэчих үе үргэлж жолоо барьдаг хүнд үе үе тохиолддог. Хажуугаас “хамаа, замбараагүй” дайрах бусдын буруугаас асуудал үүсэх нь бүр ч элбэг. Буруутай ч түүнийгээ хүлээхгүй гөжүүдлэн дайрах жолооч нар ч олон байдаг нь уур бухимдал төрүүлж, тархины эд эсийг үхүүлэх төдийгүй сэтгэл санаа үймүүлэн, урам зоригийг үгүй хийж, ажил, амьдралд сөргөөр нөлөөлөх нь бий.

Улаанбаатар хотынхоо уур уцаар ихтэй авто замын хөдөлгөөн оролцох үед даатгалгүй машинтай хүнд давхар түгшүүр байнга л төрдөг. Гэтэл та тээврийн хэрэгслийн иж бүрэн даатгалтай бол сэтгэл тайван, ажил, амьдралынхаа илүү чухал зүйлст анхаарлаа төвлөрүүлж чадна.

Таны алтан цагийг хэмнэнэ

Автын аливаа осол хохирлын их багаас хамааран асуудлыг шийдэж дуустал нэлээдгүй их цаг ордог. Юу хийх ёстойг учрыг олох, олон төрлийн материал бүрдүүлэх, очих газрууд, оочер дугаар, хүнд суртал гээд явдал, төвөг ихтэй. Хохирол учруулсан тал төлбөрийн чадваргүй эсвэл хохирлыг барагдуулах хүсэлгүй үед шүүхээр нэхэмжлэх хэрэг гарах таарах ба хэдэн долоо хоногийн турш таны цаг зав, нервийг үрнэ.

Тээврийн хэрэгслийн сайн даатгалтай байх нь таны “толгойны өвчнийг” багасгаж, цагийг хэмнэдэг. Ослын газраас зөөн тээвэрлэх, хохирлын үнэлгээ, сэлбэг, засвар үйлчилгээ хийлгэх, засвартай үед орлуулан унах машин, хууль эрх зүйн зөвлөгөө авах боломжууд бий.

Санхүүгийн гэнэтийн хүндрэлээс хамгаална

Урдах машиныг мөргөх, хойноос мөргүүлэх, шүргэх зэрэг хөнгөн ослуудын үед бага хэмжээний хохирол учирдаг. Гэвч хүчтэй мөргөлдөх, онхолдох зэрэг ослууд ч харьцангуй түгээмэл тохиолддог ба хохирлын хэмжээ өндөр гарна. Монголд цөөн байдаг загварын автомашины хувьд шаардлагатай эд анги бэлэн байхгүй, захиалж таардаг, дээр нь сонголт бага.

Машины үнэ өндөр байх тусам засвар үйлчилгээ, сэлбэг, эд ангийн үнэ өндөр гарна. Аливаа эрсдэл учирсан үед даатгалгүй байх нь танд сэтгэл санааны төдийгүй санхүүгийн нэлээдгүй дарамтыг учруулж мэдэх тул авто тээврийн хэрэгслийн даатгал заавал хийлгэхийг зөвлөж байна. Хамгаалалт сайтай даатгалтай байх нь албан ёсны дистрибьютер компаниудыг сонгон үйлчлүүлэх, хамтын ажиллагааны гэрээтэй автын худалдаа, үйлчилгээний байгууллагуудаас хөнгөлөлттэй үнээр сэлбэг, эд анги захиалах зэрэг төрөл бүрийн боломжуудыг олгодог.

Эрүүл мэндийн эрсдэлээс хамгаална

Аваар, ослын үед эрүүл мэндэд хохирол учирсан, бэртэж гэмтсэн тохиолдолд эмчилгээний зардалд нөхөн төлбөр авах боломжтой даатгалын бүтээгдэхүүн бий. Манай байгууллагын авто тээврийн хэрэгслийн VIP даатгалд нэмэлтээр жолоочийн гэнэтийн ослын даатгалд хамрагдан ослын үед учирсан гэмтгэл, бэртлийн эмчилгээний зардалд 3 сая хүртэл төгрөгийн нөхөн төлбөр авах боломж бий.

“ҮЛЭМЖ” АВТО ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ДААТГАЛ

“Үлэмж” даатгал нь таны тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцох үеийн эрсдэлээс гадна зогсоолын үеийн эрсдэл, хулгайн эрсдэл, байгалийн, галын гэх мэт бүхий л төрлийн эрсдэлүүдийг багтаасан даатгал юм.

Та доорх холбоосыг дарж танилцуулгыг татаж авах боломжтой. Баярлалаа.