“Үлэмж” Тээврийн хэрэгслийн даатгал гэж юу вэ?

Жолооч нар заавал даатгуулах ёстой “Албан журмын даатгал”-ын талаар тодорхой ойлголт, мэдээлэлтэй байдаг. Жолоочийн хариуцлагын даатгал нь та хэн нэгэнд хохирол учруулсан тохиолдолд хохирогч талын хохирлыг даатгалаас барагдуулдаг. Гэвч таны эд хөрөнгийн хохирлыг та өөрөө хариуцах хэрэгтэй болдог. Харин “Тээврийн хэрэгслийн даатгал” нь танд учирсан хохирлыг даатгалаас гэрээний дагуу нөхөн төлдгөөрөө онцлогтой. Энэ удаагийн нийтлэлээр “Үлэмж” тээврийн хэрэгслийн тухай дэлгэрэнгүй танилцуулъя.

Таныг ямар эрсдэлээс хамгаалах вэ?

Даатгалын хамгаалалтын төрлөөс хамааран хамгаалах эрсдэлүүд ялгаатай байна.

Хэрвээ та “Үлэмж” тээврийн даатгалтай тохиолдолд: Таны машиныг түр барьж явсан хүн замын хажуугийн багана мөргөж осол гаргалаа гэж төсөөлье. Энэ тохиолдолд 100% автомашин эзэмшигчийн буруу болох бөгөөд таны Купер, копудад тодорхой хэмжээний хохирол учирна. Хэдий таны буруу ч та тээврийн хэрэгслийн даатгалтай тул таны хохирлыг 100% хүртэлх зардлыг даатгал тань хариуцах болно. Цаг хугацаа, санхүү хэмнэсэн хамгийн ухаалаг шийдэл бол “Тээврийн хэрэгслийн даатгал” юм.

Үлэмж тээврийн хэрэгслийн даатгалын гол давуу тал юу вэ?

Мэдээж таныг учирч болох олон эрсдэлээс хамгаална. Гэвч тухайн нөхөн төлбөрийг барагдуулах үед олон төрлийн асуудал тулгардаг.

Жишээ нь: Сэлбэг ховор, өндөр өртөгтэй автомашинтай үед найдвартай засварын газар олох, машин засварт өгчихсөн, тодорхой хугацаа шаардах үед хэрхэн замын хөдөлгөөнд оролцох вэ? Гэх мэт олон асуудлууд ар, араасаа хөвөрдөг.

Тэгвэл “Үлэмж” тээврийн хэрэгслийн даатгалаар даатгуулсан тохиолдолд хамтрагч байгууллагуудаар хөнгөлөлттэй үйлчлүүлэх эрх үүснэ. Таны төвөгтэй олон асуудлыг санхүүгийн хувьд хялбараар шийдэх боломжийг бид бүрдүүлсэн.

Мөн таны машиныг засварт байх хугацаанд танд орлох машиныг даатгалаас төлбөрийг нь шийдэн өгдөг.

Хамтрагч байгууллагууд:

  • МАС ХХК “ Монголын авто сүлжээ”
    Компьютер оношилгоо
    Явах эд ангийн оношилгоо
    “MAC” компанийн борлуулдаг “Nakamoto” брэндийн сэлбэг, хэрэгсэл худалдан авсан тохиолдолд суурилуулалт /ажлын хөлс/ үнэгүй
  • “Хаан суудлын бүрээс” ХХК
    Үлэмж тээврийн хэрэгслийн даатгалаар даатгуулсан хэрэглэгчид 10% хөнгөлөлт
  • Мөнххада ХХК
    Сэлбэг хэрэгсэл болон тос тосолгооны материалаас 10% хөнгөлөлт
    Кузов засвараас 10% хөнгөлөлт
    Завсар үйлчилгээ ажлын хөлс 13%
    Авто машин ачилтын үйлчилгээ хот дотор 50,000₮, хотоос гадна км тутамд 1000₮
  • Sixt
    Үлэмж platinum тээврийн хэрэгслийн даатгалтай хэрэглэгч машин эвдрэн засварт байх хугацаанд SIXT олон улсын компаниас хямдралтай үнээр машин түрээслүүлэх 20%-30%
  • МSM
    Mercedes-Benz засварын үнэ 20,000,000 хүртэл -12%
    Mercedes-Benz засварын үнэ 20,000,000 хүртэл -20%
    Chrysler/Jeep/Dodge засварын үнэ 20,000,000 хүртэл -8%
    Chrysler/Jeep/Dodge засварын үнэ 20,000,000 хүртэл -12%
  • MAS (Mongolian automobile road service)
    • Дугуй засвар /хий тэнцүүлэх, азот/
    • Автомашин ачих
    • Асаах холбогчоор
    • Аккумулятор холбох
    • Шатахуун хүргэлт
    • Цоожлогдсон машин онгойлгох.

“ҮЛЭМЖ” АВТО ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ДААТГАЛ

“Үлэмж” даатгал нь таны тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцох үеийн эрсдэлээс гадна зогсоолын үеийн эрсдэл, хулгайн эрсдэл, байгалийн, галын гэх мэт бүхий л төрлийн эрсдэлүүдийг багтаасан даатгал юм.

Та доорх холбоосыг дарж танилцуулгыг татаж авах боломжтой. Баярлалаа.