Эзэн холбогдогч нь тогтоогдоход бэрх 5 төрлийн автомашины осол

Зам тээврийн хөдөлгөөнд жолооч хариуцлага алдахаас үүдэн осол гарахаас гадна Монголын нөхцөлд машин осолдох, гэмтэх, зурагдах маш олон түгээмэл тохиолдлууд байдаг.

Тэгвэл бид хамгийн түгээмэл тохиолддог эзэн холбогдогчгүй 5 төрлийн автомашины осол гэмтэлүүдийг танд сануулахын зэрэгцээ хэрхэн яаж урьдчилсан арга хэмжээ авч болох талаар зөвлөх болно.   

Шаардлага хангаагүй автомашины замд мод, чулуу үсрэх

Маш өндөр хэмжээний агаарын бохирдолтой хотод амьдарч байгаа бидэнд агаар салхинд гарах маш өндөр шаардлага байдаг. Хөдөө замд тэр бүр засмал зам байхгүй манай оронд мод чулуу үсэрснээс үүдэж машин гэмтэх зурагдах нь тохиолдол их. Ялангуяа аялал зугаалгын цагаар ихэнх хүмүүс хөдөө орон нутгийг зорьдог. Энэ үед уг осол, гэмтлийн тоо ихэсдэг бөгөөд машин зурагдахаас эхлээд шил, гупер гэмтэх гээд ослын хохирол ихээр хэмжигддэг. 

Байгалийн гамшиг

Эрс тэс уур амьсгалтай Монголын нөхцөлд байгалийн гамшиг биднээс хол гэж төсөөлж огтхон ч болохгүй юм. Монголд галт уул дэлбэрэхгүй ч аянга цахилгаан, газар хөдлөлт, хүчтэй шуурга, мөндөр, үер, гулгалт, нуур, голын мөс цөмрөлт зэрэг байгалын гамшигаас үүдсэн хохирол бид жил бүр л амссаар байдгийг мөн анхаарах хэрэгтэй.

Автограж эсвэл зогсоол дээрх осол.

Улаанбаатарт зогсоолын асуудал туйлын хүндрэлтэй бөгөөд арай чүү гэж олсон зогсоолруу машинаа оруулах зай хэт нарийн төвөгтэйгээс үүдэн жолооч хатуу биет мөргүүлэх, шүргүүлэх, замын довжоо мөргөх, зурах нь элбэг тохиолддог.

Эсвэл зогсоолд үлдээсэн таны шинэхэн машиныг хэн нэгэн зүгээр л зурчихаад яваад өгсөн байдаг. Эсвэл та машинаа байрны гадаа зогсоол дээр түрхэн үлдээгээд ирэх хооронд бяцхан жаал санамсаргүйгээр унадаг дугуйгаараа машиныг тань юу ч үгүй зурчих нь ч тохиолдоно. Таны машин хохирч гэмтсэн нь үнэн ч хохироосон эзэн холбогдогч нь олдохгүй та өөрөө хохироод үлдэх нь олонтаа тохиолддог байна.

Ах, дүү, найз нөхөддөө жолоогоо шилжүүлэх.

“Хүний машин мөргөлдүүлчлээ” гэх үгийг та эргэн тойрондоо хэр олон сонсож байсан бэ? Энэ мөн л маш түгээмэл тохиолддог ослуудын нэг. Үгүй гэж хэлэхийн аргагүй тохиолдлоор ахдаа, дүүдээ, найздаа машинаа түр зээлдүүлж унуулахад осолдуулж, мөргөлдүүлж, шүргэлдүүлэх нь тохиолддог. Магадгүй таны ах, дүү бүхий л төлбөрийг барагдуулнаа гэж хэлэх байх л даа. Гэхдээ энэ нь маш удаашралтай, цаг зав барсан, хүндрэлтэй үйл явц болж хувирах нь олонтаа.

Хулгай

Нийт гэмт хэргийн 40%-ийг 19 тэрбум төгрөгний эд зүйл бүхий хулгайн гэмт хэрэг эзэлдгийн 80 орчим хувийг автомашины эд анги хулгайлах гэмт хэрэг эзлэдэг байна. Машины эд  ангийн хулгайн гэмт хэрэг нь 2017 оноос хойш 2 дахин огцом өссөн байна. Нөгөө талаас хулгайлсан машины эд ангиудыг нь худалдаж авдаг маш олон тооны ченжүүд, борлуулагчид, худалдааны төвүүд, ломбардууд байдаг байна.

Дээрх шиг эзэн холбогдогч нь тогтоогдоход бэрх, автомашины хохирлыг бид өөрсдөө л хариуцах асуудал тулгардаг. Эдгээр нь санхүүгийн болоод цаг зав, сэтгэл санааны асар их хохирол дагуулдаг. Практикал даатгалын Үлэмж брэнд нь Монголын нөхцөлд автомашинд учирдаг хамгийн түгээмэл ослуудыг бодитоор тооцоолон, эрсдэлийн хамгаалалт хийдэг.

ХОЛБООТОЙ: “Үлэмж” Тээврийн хэрэгслийн даатгал гэж юу вэ?

Бид ирээдүйд учирч болох олон төрлийн эрсдэлийг тооцоолох боломжгүй ч тэдгээрээс сэргийлэх бүрэн боломжтой билээ.

“ҮЛЭМЖ” АВТО ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ДААТГАЛ

“Үлэмж” даатгал нь таны тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцох үеийн эрсдэлээс гадна зогсоолын үеийн эрсдэл, хулгайн эрсдэл, байгалийн, галын гэх мэт бүхий л төрлийн эрсдэлүүдийг багтаасан даатгал юм.

Та доорх холбоосыг дарж танилцуулгыг татаж авах боломжтой. Баярлалаа.