Тээврийн хэрэгслийн даатгал сонгохдоо юуг анхаарах вэ?

Олны жишгийг дагасан, эсвэл ямар нэгэн хямд даатгалын гэрээ хийж л байвал таны тээврийн хэрэгсэл бүрэн хамгаалагдлаа гэж эндүү ойлгож болохгүй. Таны тээврийн хэрэгсэлд хамгийн зөв тохирох даатгалын үйлчилгээг сонгохдоо дараах хүчин зүйлсийг анхаараарай.

Өөрийн хэрэгцээ, үнэ цэнийг тодорхойл

Өөрт хамгийн тохиромжтой, өгөөжтэй даатгалын үйлчилгээг сонгохын тулд та юун түрүүнд 2 зүйлийг маш тодорхой болгох хэрэгтэй.

Нэгдүгээрт, таны машин хир их үнэ цэнэ, чанартай болохыг тодорхойлох. Чанартай машин унах нь тодорхой хэмжээний зардал шаарддаг ч, хүний амь нас, аюулгүй байдал болоод өдөр тутамд өгөх өгөөж, сэтгэл ханамж өндөр байдаг. Үнэ дагаад чанар гэсэн ойлголт даатгалын үйлчилгээнд ч ижил үйлчилдэг юм шүү. Хамгийг хямд үнээр даатгалын гэрээ байгуулаад л та хамгаалалтанд орчихлоо гэж хийсвэрээр итгэж болохгүй. Таны машин хохирсон үед, хохирлын үнэ, сэлбэгийн олдоц, захиалга болон бусад явдал чирэгдэл болсон олон зардлыг тооцоолж үзээд  тэдгээр зардлуудаас таны худалдан авж буй даатгалын үйлчилгээнд багтсан эсэхийг шалгаарай.

Хоёрдугаарт, танд даатгуулах ямар хэрэгцээ, шаардлага байгааг тодорхойлох. Тэдгээрийг тодорхойлохын тулд та хот доторх замын хөдөлгөөнд машин хохирох түгээмэл тохиолдлууд, Монголын эрс тэс уур амьсгал болон хөдөө замд түгээмэл тохиолддог асуудлууд, мөн өөрийн жолоодох зуршил, ур чадвар зэргийг бодитоор тооцоолж үзэн, магадлалыг гаргах хэрэгтэй.

Багц даатгалын үйлчилгээ

Аливаа чанартай үйлчилгээ цогц байдаг бөгөөд бүрэн гүйцэд үйлчилгээ авж  байж бид үйлчилгээнийхээ өгөөжийг мэдэрдэг. Зөвхөн жолооч хариуцлага алдан осол гаргаснаас үүдэж машин хохирохоос гадна өөрийн буруугаас эсвэл буруутан нь тодорхойгүйгээр машин хохирох олон тохиолдлууд байдаг. Тухайлбал: Зогсоол, автограж дээрх үеийн хохирол,  байгалийн эрсдэлүүд, толь эд анги болон бүтэн машины хулгай, дугуйнд хохирол учрах, хагарах гэх мэт.

Даатгалын үйлчилгээ хямд байх тусмаа л нөхөн төлбөр олгогдох хохирлын тохиолдол нь хязгаарлагдмал байдгийг иргэд тэр бүр анзаардаггүй. Даатгал танд тодорхой хэмжээний нөхөн олговор өгөхөөр байсан ч 24 цагийн ослын дуудлагын үйлчилгээ, машинаа засварт өгсөн үед машин орлуулах үйлчилгээ, машиныг ослын газраас засварын газар луу зөөх үйлчилгээ, их хэмжээний хохиролтой үед тодорхой хэмжээний урьдчилгаа өгөх үйлчилгээ, хууль эрх зүйл үнэгүй зөвлөгөө зэрэг туслах үйлчилгээнүүд багтаагүй бол тэр бүрийг та өөрөө зохицуулна гэдэг хүндхэн асуудал байдаг.

Тиймээс та дээрх шиг үйлчилгээнүүд багтсан багц даатгалын үйлчилгээг сонгоорой.

Шинэ эсвэл шинэчилсэн даатгалын үйлчилгээ ав

Саяхныг хүртэл даатгалын үйлчилгээ нь иргэдийн хувьд нэг л ойлгомжгүй, хол сонсогддог байсан. Цаг хугацааны эрхээр болоод олон улсын даатгалын зах зээлийн чиг хандлагыг дагаад даатгалын компаниуд хэрэглэгчийн бодит хэрэгцээ шаардлагад үндэслэн үйлчилгээгээ шинэчлэн хэрэглэгчид илүү ойр байхыг эрхэмлэн ажиллах болжээ. Хамгийн сүүлд гарсан даатгалын брэнд үйлчилгээ нь хамгийн их судалгаа, туршлагад суурилж, илүү бодит байх магадлал өндөр байдаг.

Үнэ болоод нэр хүндийг харьцуул

Өөрийн хэмжээнд багахан цаг гаргаад бяцхан судалгаа хийх нь таны нэлээдгүй мөнгийг хэмнэж мэднэ шүү. Юун түрүүнд та даатгалын компаний нэр хүнд, найдвартай байдлыг судлаарай. Хэчнээн сайхан нөхцөл амлаад, хүнд суртал үзүүлдэг даатгалын компани байхыг үгүйсгэхгүй. Олон жил даатгалын үйлчилгээ авсан туршлагатай хүмүүсийн санал сэтгэгдлийг сонсоорой, цаг гарган интернетээр судалгаа хийгээрэй.

Хэд хэдэн компаний шимтгэлийн хураамж болон нөхөн төлбөрийн харьцааг харьцуулаарай. Тогтоосон үнэ нь үйлчилгээний төрөлдөө хир нийцтэй байна гэдгийг мөн анализ хийж үзээрэй. Яг ижилхэн үйлчилгээ 2 өөр үнэтэй байх тохиолдол байдаг юм шүү.

Та тээврийн хэрэгслийн даатгал сонгох гэж байна уу? Практикал даатгалын Үлэмж тээврийн хэрэгслийн даатгал нь таны машины үнэ цэнэд тохиромжтой эсэхийг доорх танилцуулгыг татаж уншаарай.

ХОЛБООТОЙ: “Үлэмж” Тээврийн хэрэгслийн даатгал гэж юу вэ?

Бид ирээдүйд учирч болох олон төрлийн эрсдэлийг тооцоолох боломжгүй ч тэдгээрээс сэргийлэх бүрэн боломжтой билээ.

“ҮЛЭМЖ” АВТО ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ДААТГАЛ

“Үлэмж” даатгал нь таны тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцох үеийн эрсдэлээс гадна зогсоолын үеийн эрсдэл, хулгайн эрсдэл, байгалийн, галын гэх мэт бүхий л төрлийн эрсдэлүүдийг багтаасан даатгал юм.

Та доорх холбоосыг дарж танилцуулгыг татаж авах боломжтой. Баярлалаа.