Таны амь нас таны гарт: Үлэмж авто тээврийн даатгал

Манай улсад зам тээврийн осол 24,7% -ийг эзэлдэг нь сүүлийн 5 жилийнхтэй харьцуулвал хурдацтай өсч байгаа юм. Зам тээврийн ослын 80% нь хөдөө орон нутгийн замд бүртгэгдсэн байдаг ба ослын шалтгаан, нөхцөлийг ангилахдаа жолоочийн буруутай үйлдэл, явган зорчигчийн буруутай үйлдэл, замын нөхцөл байдлаас шалтгаалсан гэж гурван үндсэн төрөлд хуваан авч үздэг.

Орон нутгийн замд гарч буй ослын шалтгаан нь дийлэнхдээ жолооч аюулгүй байдлыг хангаагүйгээс үүдэлтэй хэмээн албаныхан онцолдог. Ялангуяа цагаан сар, наадам гэх зэрэг баяр наадмын үеэр тээврийн хэрэгслээр зорчиж яваа хүмүүс жолоочийн хариуцлагагүй үйлдлээс болж амь нас, эрүүл мэндээрээ хохирсон эмгэнэлт хэрэг явдал жилийн жилд ихэссээр байгаа нь харамсалтай. Жолооч нар хөдөө орон нутгийн замд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, хурд хэтрүүлэн замын хөдөлгөөнд оролцсоноос шалтгаалан амь насаараа хохирсон цөөнгүй тохиолдол бүртгэгдсэн. Мөн замд тээврийн хэрэгслийг жолоодож яваа жолооч, гэр бүл, үр хүүхэд ойр дотнынхондоо аюулгүйн бүсийг зүүлгэж хэвшээгүй, бага насны хүүхдийн аюулгүй байдлыг хангаж зориулалтын суудал хэрэглэдэггүй зэрэг нийтлэг зөрчлүүд байсаар байгаа нь хүний амь нас хохирох эрсдэлийг дагуулсаар байна.

Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, осолд орсны дараах тусламжийг энэ удаагийнхаа нийтлэлээр хүргэж байна.

Хурдаа хас!

Хурд хэтрүүлэн тээврийн хэрэгсэлд оролцохгүй байхыг зөвлөж байна. Манайхны яаруу адгуу зан нь зам тээврийн ослын томоохон шалтгаануудын нэг болдог.

Бүсээ зүү!

Суудлын бүсийг байнга зүүж хэвшиснээр өөрийгөө хамгаалах том зэвсэг болдог. Ялангуяа холын замд хүүхдээ зориулалтын суудалд суулган, зорьсон газраа очтолоо бүсээ тайлахгүй байхыг зөвлөж байна.

Жолоо барьж байгаа үедээ гар утсаар ярихгүй байж хэвшье!

Жолоо барьж байхдаа гар утсаар ярих нь жолоочийн анхаарлыг саринуулдаг муу талтай тул элдэв зүйлд сатаарахгүй замын хөдөлгөөнд орж хэвшицгээе.

Даатгуулж хэвшие!

Хэрэв осолд орсон бол тээврийн хэрэгслийн даатгал нь таны тээврийн хэрэгсэлд ямар нэг гаднын нөлөөллөөс үүдэлтэй эсвэл замын хөдөлгөөнд оролцож байх үед учирсан хохирлыг барагдуулдаг. Гэнэтийн санамсаргүй байдлаар хохирол учрахад төлөвлөөгүй зардал гарч санхүүгийн дарамтад орохоос гадна цаг хугацаа алдаж, сэтгэл санааны хямралд ордог. Энэ үед таныг бүх дарамтаас гаргах хамгаалалт бол тээврийн хэрэгслийн даатгал юм. Энэхүү даатгал нь таны тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг мөнгөн хэлбэрээр эсвэл сэлбэх, засах, солих зэргээр нөхөн төлбөр олгодог ач холбогдолтой даатгал билээ. Таны амь нас таны гарт!

“ҮЛЭМЖ” АВТО ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ДААТГАЛ

“Үлэмж” даатгал нь таны тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцох үеийн эрсдэлээс гадна зогсоолын үеийн эрсдэл, хулгайн эрсдэл, байгалийн, галын гэх мэт бүхий л төрлийн эрсдэлүүдийг багтаасан даатгал юм.

Та доорх холбоосыг дарж танилцуулгыг татаж авах боломжтой. Баярлалаа.