Замын хөдөлгөөний ачаалал ихсэх нь олон эрсдэлүүдийг дагуулдаг.

Наадмын дараа намар гэгчээр зуны амралт зугаалга үндсэндээ цэгцэрч хичээлийн шинэ жил сургууль, цэцэрлэг эхлэхтэй холбогдуулан хөдөө орон нутгаас ирэх тээврийн хэрэгслийн тоо тасралтгүй нэмэгдсээр байдаг.

Тэр дундаа хөдөө орон нутгийн замын урсгал хөдөлгөөн харьцангуй ихсэж, зорчигч болон жолооч нар зам тээврийн хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн, аюулгүй байдал, хурдны хязгаарыг давахгүй байхыг анхааруулж байна.

Замын хөдөлгөөн ихэссэнтэй холбогдуулан тээврийн хэрэгслийн осол түүнээс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд, тээврийн хэрэгсэл эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд материалын хор хохирол үүсдэг. Жолоочийн буруутай үйлдлээс шалтгаалсан осол ихэвчлэн хажуу хоорондын зай, замын хөдөлгөөний дүрэм зөрчих, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох  үйлдлүүд нь зам тээврийн осол гарах үндсэн шалтгаан болдог байна.

Зам тээврийн ослын дуудлагын 96.1 хувь нь нийслэлд ирүүлсэн дуудлага мэдээлэл, 3.9 хувь нь орон нутгийн цагдаагийн газар, хэлтэст ирүүлсэн дуудлага мэдээлэл эзэлсэн байна. Улсын хэмжээнд 21346 зам тээврийн осол бүртгэгдсэний 19191 буюу 89.9 хувь нь нийслэлд, 10.1 хувь нь орон нутгийн замд бүртгэгджээ. Үзүүлэлтийг өнгөрсөн оны үзүүлэлттэй харьцуулахад нийслэлд осол 23.7 хувиар, орон нутагт 23.5 хувиар тус тус буурчээ.

Улсын хэмжээнд зам тээврийн ослын улмаас 3557 хүн эрүүл мэндээрээ хохирсны 696 нь хүнд, хүндэвтэр зэргийн гэмтэл, 2861 нь хөнгөн зэргийн буюу тодорхой хэмжээний гэмтэл, бэртэл авсан.

Улсын хэмжээнд бүртгэгдсэн зам тээврийн ослын шалтгааны 97.7 хувь нь жолоочийн буруутай үйлдлээс шалтгаалсан ба хажуу хоорондын зай тохируулаагүй, уулзвар гарц нэвтрэх журам зөрчсөн, эгнээ байр буруу эзэлсэн, ухрах үйлдэл, хурд хэтрүүлсэн, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсоноос шалтгаалсан осол дийлэнх хувийг эзэлсэн

Иймд өөрийн автомашинд учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж тээврийн хэрэгслийн даатгалд хамрагдахыг санал болгож байна.

Тээврийн хэрэгслийн даатгалд хамрагдсанаар үүсэж болох давуу талууд;

  • Замын хөдөлгөөнд оролцох бүх төрлийн эрсдэлүүд
  • Авто граж талбайн зогсоол дээр байх бүх төрлийн эрсдэлүүд
  • Гал түймэр, тэсрэлт дэлбэрэлт
  • Толь эд анги хулгайд алдах
  • Хулгайн сэдлээр таны автомашинд учирсан хохирол
  • Бүхэлд нь авто машинаа хулгайд алдах