Жолооч нарт тулгардаг хамгийн түгээмэл 5 эрсдэл

Замын хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгсэлд л төрөл бүрийн осол, хохирол учирдаг гэж бодох нь бий. Гэтэл амьдралд хэд хэдэн төрлийн хохирлууд түгээмэл тохиолддог байна. 

Замын хөдөлгөөнд оролцох үеийн эрсдэлүүд

Автомашинаараа хөдөлгөөнд оролцох үед жолоочид олон төрлийн эрсдэлүүд байнга учирдаг. Тээврийн хэрэгслийн даатгал нь эдгээр эрсдэлүүдээс хамгаалдаг хэдий ч даатгагчийн зөвшөөрөлгүйгээр тохиролцсон, хохирол барагдуулсан, засвар хийлгэсэн гэх мэт нөхөн төлбөр олгох боломжгүй тодорхой нөхцөлүүд байдгийг анхаараарай.

Тээврийн хэрэгслийн даатгал нь 2011 оноос хойш тээврийн хэрэгсэл өмчлөгч бүр даатгалд заавал хамрагдахаар зохицуулж ирсэн “Жолоочийн даатгалын тухай” хуульд заасан албаны журмын жолоочийн хариуцлагын даатгалаас ялгаатай. Хариуцлагын даатгал нь жолоочийн буруугаас бусдад учирсан хохирлыг л нөхөн төлдөг. Харин замын хөдөлгөөнд оролцох болон болон үл оролцох үед учирдаг аливаа хохирлын эрсдэлээс хамгаалахын тулд тээврийн хэрэгслийн даатгал хийлгэж өөрт учирсан хохирлоо санхүүгийн хүндрэлгүйгээр шийдэх боломжтой.

Зогсоол дээр тавьсан машинд хохирол учирдаг

Бид зориулалтын зогсоол, байрныхаа гадаа эсвэл гараашид машинаа тавьсан үед санаа зовох зүйлгүй, сэтгэл тайван байдаг. Гэтэл зогсоол дээрх үеийн хохирол замын хөдөлгөөний үеийн эрсдэлийн л дараа орохоор түгээмэл ажээ. 

Зогсоол дээр машин тавьж буй, хөдөлж буй тээврийн хэрэгслүүд таны машиныг мөргөх, шүргэх эрсдэл бий. Салхи шуургатай үед хаяг самбар, шон унах, хашааны хаалга савах гэх мэт зүйл машин дээр унаж гэмтээх тохиолдлууд элбэг. Зарим хүмүүс санамсаргүй сэвтүүлдэг бол санаатайгаар бусдын машинд сэв учруулан хохироодог хүмүүс ч байдаг.

Автомашинаа энэ төрлийн хохирлын эрсдэлээс хамгаалахын тулд тээврийн хэрэгслийн даатгалаа сонгохдоо зогсоол дээр байх үеийн эрсдэл хамаарах эсэхийг заавал шалгаж байгаарай.

Салхины шил хагарах, гэмтэх

Хөдөлгөөнд оролцох болон зогсож байх үеийн аль алинд салхины шил хагарах, гэмтэх тохиолдол элбэг. Донсолгоо ихтэй шороон зам дээр хурдтай давхих үед ихэвчлэн тохиолдоно. Байрны гадаа тавьсан машины дээрээс юм унаж шил хагалах нь бий. Шил арчигч солих үед гозойлгон үлдээсэн суурь төмөр нь пүршиндээ татагдан харваж шил гэмтээх, цууралт үүсгэх нь бий.

Шил хагарч гэмтсэн, ялангуяа цуурсан үед зарим жолооч нар тоохгүй байх, солиулахгүй байх зэрэг алдаа гаргадаг нь илүү том эрсдэлийг дагуулдаг. Ялангуяа гэмтэл, цууралт харьцангуй том хэмжээтэй, жолоочийн харалдаа, шилний ирмэг хүрсэн үед хурдан шуурхай арга хэмжээ хэрэгтэй. Шилний ихэнх гэмтэл жолооч өөрөө засварлах, солих боломжгүй байдаг тул мэргэжлийн байгууллагад хандах нь зүйтэй.

Салхины шил хагарах, гэмтэх эрсдэлээс даатгалаар хамгаалах боломжтой. Хөдөлгөөнд оролцох үеийн шилний хохирлоос манай тээврийн хэрэгслийн VIP, сонгодог, бизнес даатгалууд, хөдөлгөөнд оролцоогүй үеийн хохирлоос VIP, сонгодог даатгалууд хамгаалдаг.

Бусдад машинаа зээлүүлсэн, жолоо бариулсан үеийн эрсдэлүүд

Жолооч нар даатгал хийлгэхдээ гэр бүлийнхээ хүмүүсийг нэр заагаад оруулчихдаг хэдий ч амьдралд найз нөхөд, ажлынхан, дуудлагын жолооч гээд янз бүрийн хүмүүст жолоо шилжүүлэх хэрэг гардаг. Жолоо шилжүүлсэн үед гардаг ослын эрсдэл нэлээдгүй өндөр байдаг. Хэрэв танд автомашиныхаа жолоог шилжүүлэх хэрэгцээ их гардаг бол энэ нөхцөлд нөхөн төлбөр олгодог тээврийн хэрэгслийн даатгалыг сонгоорой.

Хулгайн эрсдэл

Нийт гэмт хэргийн 40 орчим хувийг хулгайн хэрэг, үүний ихэнхийг нь автомашины хулгай эзэлдэг гэсэн тоо баримтууд бий. Нэлээдгүй хэсэг нь унаж сэлгүүцэх зорилготой байдаг бол хулгайлсан авто машиныг тонож эд ангийг борлуулах сэдэлтэй байх нь элбэг. Дохиоллын системгүй, харуул хамгаалалт, гэрэлтүүлэггүй газар удаан хугацаагаар байрлуулсан автомашин хулгайн эрсдэл өндөртэй байдаг ажээ.

Мөн автомашиныг бүхлээр хулгайлах бус толь, аккумулятор болон бусад жижиг эд ангийн хулгай ч элбэг тохиолддог. Хулгайн үйлдэл нь амжилтгүй болсон ч хулгай хийхээр завдах үед шил хагалах, сэвтүүлэх гэх мэтээр тээврийн хэрэгсэлд гэмтэл учруулах нь бий.

Хулгайн эрсдэлийг даатгалаар хамгаалах боломжтой хэдий ч хамгийн хямд, хэмнэлттэй багцуудад багтдаггүй. Манай авто тээврийн хэрэгслийн VIP, сонгодог даатгалууд бүхэлд хулгайд алдсан төдийгүй хулгайн сэдлээс учирсан хохиролд нөхөн төлбөр олгон эрсдэлээс хамгаалдаг.

“ҮЛЭМЖ” АВТО ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ДААТГАЛ

“Үлэмж” даатгал нь таны тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцох үеийн эрсдэлээс гадна зогсоолын үеийн эрсдэл, хулгайн эрсдэл, байгалийн, галын гэх мэт бүхий л төрлийн эрсдэлүүдийг багтаасан даатгал юм.

Та доорх холбоосыг дарж танилцуулгыг татаж авах боломжтой. Баярлалаа.