Даатгал гэж юу вэ?

Даатгал бол эрсдэлийн хамгаалалт бөгөөд тодорхой хураамж төлснөөр хэрэгжиж эхэлдэг. Хүмүүс өөрт ямар эрсдэл тохиолдох, хэр их хэмжээний санхүүгийн болон цаг хугацааны зардал гарах талаар төлөвлөж тооцоолох боломжгүй байдаг. Амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, тээврийн хэрэгсэл, хариуцлага гээд олон төрлийн даатгал бий. Өмнөх нийтлэлд улсын эрүүл мэндийн даатгал болон хувийн эрүүл мэндийн даатгалын гол ялгааны талаар дурдсан бол энэ удаад тээврийн хэрэгслийн даатгалын тухай тодорхой мэдээлэл хүргэхээр шийдлээ.

Тээврийн хэрэгслийн даатгал гэж юу вэ?

Жолооч бүр албан журмын даатгалаар заавал даатгуулах ёстой байдаг. Гэвч уг даатгал нь жолоочийн буруутай үйлдлээс бусдын эд материал, эрүүл мэнд хохирсон тохиолдолд хохирогч талын хохирлыг нөхөн төлдөг даатгал юм. Өөрөөр хэлбэл та өөрийн тээврийн хэрэгслээ өөрийн зардлаар засуулах ёстой гэсэн үг.

Харин тээврийн хэрэгслийн даатгал бол замын хөдөлгөөнд оролцох үеийн, зогсоолын, хулгайн гэх мэт таны машинд тохиолдож болох олон төрлийн эрсдэлээс хамгаалдаг. Тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг нөхөн төлдгөөрөө онцлогтой.

Яагаад тээврийн хэрэгслээ даатгуулах хэрэгтэй вэ?

Санамсаргүй гэнэтийн осол төлөвлөөгүй зардал болохоос гадна цаг хугацаа, сэтгэл санааны дарамтад оруулдаг. Энэ үед таны асуудлыг шийдвэрлэж зардлыг нөхөн төлөх, зөвлөгөө өгөх, үйлчилгээ үзүүлэхэд даатгал хамгийн чухал. 2017 онд гарсан авто тээврийн ослын 88%-ийг эд материалын хохиролтой осол эзэлсэн байдаг бөгөөд 97% нь жолоочийн буруутай үйлдлээс болдог аж. Харин тээврийн хэрэгсэлд их бага хэмжээгээр хохирол учруулдаг ослуудын 50% нь хажуу хоорондын зай тохируулаагүй, эгнээ байраа буруу эзэлснээс үүдсэн байжээ. Энэ бол зөвхөн зам тээврийн ослоор бүртгэгдсэн тоо баримт. Үүнээс гадна зогсоолд зогсох үед дээрээс юм унаж машины шил цуурах, хагарах, копуд хонхойх гэх мэт эзэн холбогдогчгүй хэргүүдийн эрсдэлийг бид өөрсдийн зардлаар засуулах хэрэгтэй болдог.

Жишээ нь:  Таны Тоёота 200VX машиныг зогсоол дээр зогсож байх үед урд салхиний шилийг хагалчихлаа гэж бодъё. Эзэн холбогдогч нь олдохгүй уг хэргийн хохирлыг та өөрийн зардлаар барагдуулахаас өөр арга байхгүй тул та зүгээр л зогсоол дээр байршуулсны дараа 1,440,00₮-ийн эрсдэлийг үүрэх хэрэгтэй болж байгаа юм. Хэрвээ та тээврийн хэрэгслийн даатгалтай бол уг төлбөрийг даатгалаасаа бүрэн нөхөн төлүүлэх боломжтой билээ. /Мөнххада автомотивын сэлбэгийн үнийг жишээ болгов./

Таны машиныг ямар эрсдэлээс хамгаалах вэ?

Таны тээврийн хэрэгслийн зах зээлийн үнийн дүнгийн 0.8%-иас дээш үнэлгээгээр даатгах бөгөөд таны сонгосон багцаас хамааран 0.8%-3.7% /эсвэл түүнээс өндөр/ хувиар даатгуулах боломжтой.

“ҮЛЭМЖ” АВТО ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ДААТГАЛ

“Үлэмж” даатгал нь таны тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцох үеийн эрсдэлээс гадна зогсоолын үеийн эрсдэл, хулгайн эрсдэл, байгалийн, галын гэх мэт бүхий л төрлийн эрсдэлүүдийг багтаасан даатгал юм.

Та доорх холбоосыг дарж танилцуулгыг татаж авах боломжтой. Баярлалаа.