Үүргэвчтэй аялагчдад зориулсан зөвлөмж

Шинэ газар орноор аялан, үзэсгэлэнтэй сайхан байгаль харж, сэтгэл санаагаа амрааж урьд очиж үзээгүй газар орны соёлтой танилцаж, адал явдалтай аялалд өөрийгөө сорихоор   шийдсэн бол  учирч болох эрсдэлүүдээс сэргийлэн,хувийн бэлтгэлээ маш сайн хангах хэрэгтэйг санаарай. Аялал бол фэйсбүүк, инстаграмм дээр харагдаж байгаа шигээ тансаг, хялбар, бүх зүйл сайхан байна гэсэн үг биш юм. Тэр дундаа үүргэвчтэй аялал бол сэтгэл хөдлөлөөр шийдэх асуудал огтхон ч биш. Нэгэнт эргэлт буцалтгүй үүргэвчтэй аялалд гарахаар шийдсэн бол хувийн  болон бие, сэтгэлийн бэлтгэлийг маш сайн бэлтгэх хэрэгтэйг сануулж байна.

Үүргэвчтэй аялалд гарахад хэзээ ч  мартах ёсгүй зүйлсийг сануулж байна.

Бие болон сэтгэлээ бэлдэх

Ганцаараа болон найзуудаар аялах үүргэвчтэй аялал хийх гэж байгаа бол учирч болох бүх эрсдэлийг тооцоолж үзээрэй. Ази, Европ, Австрали гээд аль ч тивийн улсаар аялахаар шийдсэн бай дассан газраас чинь өөр уур амьсгал, орчин нөхцөл, хүмүүс угтаж авна гэдгийг анхаарах хэрэгтэй. Энэ өгүүлбэрийг уншаад мэдээж шдээ гэж хүлээн авч байгаа ч сэтгэл зүй тань бэлтгэлтэй байгаа болов уу?

Аялагчдын дунд хамгийн түгээмэл тулгардаг асуудлууд дурдвал соёлын шоконд орох, амьтад болон шавьжаас айх, нутгийн иргэдэд хулхидуулах, халуун орны шавьжид хатгуулах, хоолны хордлогод орох, хоол боловсруулах эрхтэн систем болон зүрх судасны өвчлөлд өртөх, стресстэх гэх мэтээр цааш хөврөх болно. Тиймээс хамгийн түрүүнд тухайн улс болон дамжин өнгөрөх газрынхаа талаар тодорхой мэдээлэл цуглуулж, ямар ямар эрсдэл учирж болохыг тооцоолоход гэмгүй.

Маш сайн бэлтгэл, төлөвлөгөө бол эрсдэлийн эсрэг хийх хамгийн зөв алхам юм шүү.

Аялалд зориулсан бэлтгэл

Очих газар, тухайн газраа хаагуур хэрхэн явж, хэрхэн хүрэх гэх мэт аяллын маршрутаа гаргасан гэдэгт итгэлтэй байна. Мэдээж шууд нислэгээр очих газраа хүрэх боломжтой ч үүргэвчтэй аялагчдын дийлэнх нь замын зардлаа хэмнэхийг илүүд үздэг. Ихэвчлэн воган, машин, агаарын нислэгийг хослуулан аялах нь бий. Тиймээс эхлэх цэгээс эцсийн цэг хүртэлх тээврийн хэрэгсэл, замдаа өнгөрүүлэх хугацаа, хонох газар, нислэг хүлээх хугацаа гэх мэтээ тооцоолох хэрэгтэй.

Үүний дараа дамжин өнгөрөх, түр зогсох газруудынхаа агаарын байдал, хүмүүсийн хандлага, хийж болох болон болохгүй зүйлс гэх мэтийг судлах хэрэгтэй. /Магадгүй энэ мэдээллийг аялагчдаас авбал илүү үнэ цэнэтэй бодит зөвлөгөөг өгөх болно. Санал болгох: Дэлхийгээр аялагчдын групп/

Хамгийн чухал хэсэг бол төлөвлөгөө. Тухайн газраа очоод үзэх ёстой газруудыг тэмдэглэх нэг бүрчлэн биш юмаа гэхэд  тодорхой газруудыг заавал бичиж тэмдэглээрэй. Наранд биеэ шарж, эртний музей үзэж, өндрөөс үсрэлт хийх, уламжлалт хувцас, хоол гээд бишгүй их зүйлийг амжуулахыг санал болгож байна.

Судалгаа, төлөвлөгөөгөө хийчихлээ шаардлагатай зүйлсээ бэлдэх хэрэгтэй. Аль болох бага зүйлстэй аялахыг эрмэлзээрэй. Ачаа ихсэх тусам танд л төвөгтэй байх болно. Аялах газрынхаа уур амьсгалд тохирсон хувцас, эмийн сан, бичиг баримт, зургийн аппарат гэх мэт…

Билет болон буудлын захиалга

Шууд онгоцны билет, буудлын үнийг тулгаж захиалбал мэдээж үнэтэй. Иймд та бүхэн Европ, Азийн аялал жуулчлал ихтэй орноор аялах гэж байгаа бол аль болох эрт захиалах нь санхүүд хэмнэлттэй байх болно.

Даатгал – Яагаад хэрэгтэй вэ?

Аль ч орон руу явсан бай аялагч та даатгал хийлгэхээ бүү мартаарай.

Яагаад ? Тухайн оронд  учирч болох бүх эрсдэлүүдээс өөрийгөө хамгаална гэсэн үг.  Эд зүйлсээ хулгайд алдах, байгалийн гамшигт үзэгдэлд өртөх, бусдын буруугаас үүдэн гэмтэж бэртэх, хоолны хордлого, халдлагад өртөх гэх мэтчилэн маш олон эрсдэлүүд үүсэж болзошгүй учир өөрийгөө болон гэр бүл, найз нөхдөө аялж зугаалах үедээ заавал даатгал хийлгэх хэрэгтэй сануулаарай. Манайхан хэтэрхий хэнэггүй  зангаасаа болж амь нас, эд хөрөнгөөрөө хохирсон тохиолдлууд олон байдаг гэдгийг санахад илүүдэхгүй.

Гадаадад зорчигчдын даатгалын танилцуулгыг татаж авахыг хүсвэл доорх холбоос дээр дарна уу.

Энэхүү даатгал нь таныг дараах 3 төрлийн эрсдэлээс хамгаалах болно:
🔸 Эмнэлэг, эмчилгээний зардал
🔸 Ачааны хамгаалалт
🔸 Нислэг саатах үеийн хамгаалалт