Аялах нь хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг вэ?

Аялалын даатгал

Хүний амьдралын салшгүй нэг хэсэг бол байгаль, хүрээлэн буй орчин, ус, агаар. Биднийг хүрээлэн буй юмс бүхэн нягт нарийн уялдаатайгаар бидний амьдралд эерэг сөргөөр нөлөөлсөөр байдаг. Урсгал усны чимээ сэтгэлийг эмчлэх эм болж, мандаж буй нарны туяа сэтгэл сэргээж, жаргаж буй нарыг харахад өөрийн эрхгүй тайвширч гуниглах мэдрэмж төрдөг байна. Энэ утгаараа хүн байгальд дэлхийтэй салшгүй холбоотойн дээр бидний сэтгэл хөдлөл, эрүүл мэнд байгалиас шууд хамааралтай гэж хэлэхэд буруудахгүй биз ээ.

Бидний өдөр тутмын амьдралд болж буй эерэг, сөрөг олон зүйлс хүний сэтгэл зүйн эрүүл мэндэд хүчтэй нөлөөлж цаашлаад цусны даралт, зүрхний цохилт, булчингийн хурцадмал байдал, дархлааны тогтолцоог дарангуйлдаг байна.

Байшин, барилга, авто машины чимээ шуугиант хөл хөдөлгөөнт хотын амьдрал нь хүнийг тайван бус, хурдан амьдралын хэмнэлд оруулж сэтгэл зүйд сөргөөр нөлөөлдөг болохыг Данийн Аэросын их сургуулийн эрдэмтэд 1985-2003 оны хооронд төрсөн 1 сая Даничуудыг хамруулсан судалгаагаар ногоон орчин бага орчинд амьдрах нь сэтгэл зүйн эрүүл мэндээр хохирох эрсдэлийг 55% – иар нэмэгдүүлдэг гэсэн судалгаагаар баталжээ. /www.weforum.org/

Аялах нь эрүүл мэндэд хэрхэн нөлөөлөх вэ?

Бид биеийн гадна болон дотор эд эрхтний өвчлөл, шарх сорвинд онцгой анхаарах хандуулан эмчид тогтмол үзүүлэх нь элбэг. Гэвч хүний хамгийн чухал анзаарч байх ёстой зүйл бол сэтгэл зүйн буюу сэтгэцийн эрүүл мэнд бөгөөд байгальд ойр байх нь сэтгэл зүйн эрүүл мэндийн хамгийн үр дүнтэй эмчилгээ болдог.

Байгаль бол тайвшрал 

Байгаль болон газар, шороо, ус, гал гэх мэт байгалийн элементүүд хүний сэтгэл зүйтэй нягт холбоотой бидний амьдралд нөлөөлөх нөлөөлөл нь асар хүчтэй хийгээд үнэ цэнэтэй гэдгийг бид заримдаа анзаардаггүй. Тиймээс байгаль дэлхийтэйгээ ойр байж моддын сэрчигнэх чимээг сонсон, зөөлөн салхилах салхийг мэдэрч, цэнхэр тэнгэрийг ширтэн байгаль дэлхийтэйгээ ойр амьдрах нь  сэтгэлийг тань тайвшруулж, тайван мэдрэмжийг авахад тань тусална.

Усны чимээ сонсох

Усны чимээг анхааралтай тайван сонсох нь мөн л нэг төрлийн эмчилгээ болдог бөгөөд усны чимээ хүний сэтгэлийг тайвшруулж, бодлын хэмнэлийг зөв тэнцвэржүүлж өгдөг.

Гэхдээ хэрхэн яаж зөв маягаар усны чимээг сонсох вэ? Урсгал усны чимээ, шиврээ бороо, аадар бороон чимээ, хүрхрээн чимээ гээд бүгд адил “Ус” гэдэг зүйл боловч сонсож байгаа хүнд өгөх мэдрэмж нь өөр өөр байдаг. Хэрвээ та бодол санаагаа цэгцлэн, төвлөрч, тайвшрах хүсэлтэй байгаа бол урсгал ус, шиврээ борооны зөөлөн чимээ танд тусална.

5 ХАН МИНУТАД АЯЛАЛЫН ДААТГАЛАА ХИЙЛГЭЭРЭЙ

Монгол орны үзэсгэлэнт газруудаар гэр бүл найз, нөхдөөрөө аялахаар төлөвлөж буй нийт аялагчиддаа аялалын явцад тохиолдох болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх МОНГОЛ ХҮН МОНГОЛДОО ЭРСДЭЛГҮЙ АЯЛАЯ – #АЯЛАЛЫН_ДААТГАЛ – ыг санал болгож байна.Аялалын даатгал