Эд хөрөнгийн даатгалын ач тус

Тэгэхээр энэ удаагийнхаа нийтлэлээр та бүхэндээ эд хөрөнгийн даатгал бидний амьдралд хэрхэн үр өгөөжөө өгдөгийг хүргэж байна. Эд хөрөнгийн даатгал гэдэг нь та өөрийн эзэмшдэг хөрөнгүүдийг гэнэтийн гадны нөлөөллөөс болоод бүрэн бүтэн байдлаа алдахад даатгалын компаниас буцаан хэвэнд оруулах зардлыг төлүүлэх боломжийг олгодог чухал даатгал юм.

Нэгэн бодит кэйс авч үзье.

Нотр Дам сүм галд автсан нь:

Францын хамгийн алдартай түүхэн дурсгалуудын нэг болох “Нотр-Дам” буюу Парисын Эх дагинын сүмд 2019 оны 4-р сарын 15-ны орой гал гарсан харамсалтай хэрэг болсон билээ. Галыг маргааш өглөө нь бүрэн унтрааж чадсан бөгөөд сүмийн дээд хэсэгт хийж байсан засварын ажлын улмаас гал гарсан гэж үзсэн байна. Уг түймэрт сүмийн орой, цаг, дээврийн ихэнх хэсэг сүйджээ.

Гал гарсан мэдээллийн дагуу хүмүүс энэхүү сүм даатгалтай байсан эсэхийг тодруулсан боловч Францын засгийн газраас албан ёсоор сүмийг даатгалын хамгаалалтгүй байсныг мэдээллэсэн юм. Францын эрх баригчид, бизнес эрхлэгчид, олон нийтийн байгууллагууд, түүхэн дурсгалуудыг хамгаалах нийгэмлэгүүд сүмийг сэргээн засахад зориулж, хандив цуглуулж эхэлсэн бөгөөд өргөсөн хандивын хэмжээ 1 тэрбум евро хүрсэн тухай “Le Parisien” сонин мэдээлжээ. Сүмийн хохирлыг сэргээн засах анхны тооцоо нь 10,0 тэрбум евро болсон бөгөөд Францын Ерөнхийлөгч Эмануэль Макрон 2024 оны олимп-д  зориулж таван жилийн хугацаанд уг сүмийг сэргээн босгох амлалт өгсөн бол энэ ажлыг хэрхэн санхүүжүүлэх вэ гэдэг асуулт үлджээ.

Хэрэв энэхүү кэйс дээр хөрөнгийн даатгал болон гуравдагч этгээдийн хариуцлагын даатгалд хамрагдсан бол ихээхэн хэмжээний хохирлыг Францын засгийн газар төвөггүй даваад гарах боломж байсан.

Тэгвэл манай улсын статистик тоон мэдээллээс харахад 2018 оны байдлаар нийт 3826 удаагийн объектын гал түймэр гарч, 16.3 тэрбум төгрөгийн хохирол учирсан бөгөөд 77 хүн нас барж, 47 хүн түлэгдэж гэмтэн, 289 толгой мал хорогдож, 1755 гэр орон сууц шатжээ.

Объектод гарсан гал түймрийг өнгөрсөн онтой харьцуулахад гал түймрийн тоо 8.2%-р учирсан хохирлын хэмжээ 28,6%-р тус тус  өссөн байна.

Нийслэл хотын хэмжээнд нийт 2567 удаагийн гал түймэр гарч, 4.2 тэрбум төгрөгийн хохирол, орон нутагт 1259 удаагийн гал түймэр гарч, 12.1 тэрбум төгрөгийн хохирол тус тус учирчээ.

Объектын гал түймрийн 27.7% нь ил задгай гал, асгасан үнс, нурмаас үүдэлтэй байгаа бол 22.2% нь пийшин, зуух, яндангийн цонолтоос, 17.9% нь цахилгаанаас үүдэлтэй хэмээжээ.

Сүүлийн 3 жилд улсын хэмжээнд гарсан гал түймэрт өртсөн байгууламжийн төрлийг харахад хувийн эзэмшлийн байгууламжид гарсан түймрийн тоо болон хохирлын хэмжээ хамгийн өндөр дүнтэй байгаа бөгөөд ААНБ-н өмчид гарсан гал түймрийн тоо бага боловч хохирлын хэмжээ харьцангуй өндөр байна.

Улсын хэмжээнд сүүлийн 3 жилийн хугацаанд гарсан гал түймэрт өртсөн барилгын төрлөөс харахад гэр, орон сууцанд гарсан гал түймэр 32,2%-ийг буюу дийлэнх хэсгийг эзэлж байна.

Хэдийгээр та өөрөөсөө шалтгаалан хөрөнгөндөө учирч болох аливаа эрсдэлээс сэргийлж чадах ч танаас үл хамаарч ирэх олон төрлийн эрсдэл байдаг. Тиймээс таны болон танай байгууллагын хөдлөх болон үл хөдлөх хөрөнгөнд урьдчилан таашгүй эрсдэлийн улмаас хохирол учирсан тохиолдолд хөрөнгийн даатгал танд туслах болно.

Юуг даатгуулах вэ?

  • Бүх төрлийн хөдлөх хөрөнгө.
    Үүнд: Бүх төрлийн оффисын болон гэр ахуйн тавилга, эд хогшил, багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж гэх мэт
  • Бүх төрлийн үл хөдлөх хөрөнгө.
    Үүнд: Оффис, орон сууц, үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ бүхий барилга байгууламж багтана.

Ямар эрсдэлээс даатгуулах вэ?

  • Бүх төрлийн гал болон дэлбэрэлт
  • Байгалийн гамшиг
  • Цахилгаан эрчим хүчний хэлбэлзэл

Хугацаа: 

Та даатгуулах хугацаагаа 1-12 сар хүртэл өөрөө сонгох боломжтой.

Үнэлгээ: 

Та өөрийн хөрөнгөө даатгуулахдаа таны хөрөнгөтэй ижил төстэй үзүүлэлттэй өөр хөрөнгийг худалдан авч болох болон буцаагаад та өөрийн хөрөнгөө зарах үнээр даатгуулна.

Хураамж:

0.13%-0.18% -ийн хооронд байх бөгөөд танай байгууллагын онцлог, эрсдэлийн шинжилгээнээс хамааран хэлбэлзэх боломжтой.

Нөхөн төлбөр: 

Таны хөрөнгөнд учирсан гэмтэл хохирлыг гэмтсэн эд анги, хэсгүүдийг сэлбэх засварлах, солих эсвэл завсар үйлчилгээний зардлыг бэлэн мөнгөөр даатгалын үнэлгээнд багтаан нөхөн төлнө.