Та үл хөдлөх хөрөнгөө даатгуулсан уу?

By 2019-04-16Зөвлөгөө

Зуслангийн байшин, хувийн орон сууц, амины орон сууц болон бусад зориулалтын үл хөдлөх хөрөнгийнхөө аюулгүй байдлыг хэрхэн хангадаг вэ?

Сайн харуул хамгаалалт, хаалга цонхны бүрэн бүтэн байдал, камержуулалт болон гэрийн автоматжуулалт гээд олон шийдлээр үл хөдлөх хөрөнгөө хамгаалах боломжтой. Гэвч байгалийн болон гэнэтийн давагдашгүй хүчин зүйлсээс шалтгаалах эрсдэлийг бид тооцоолох боломжгүй.

Жишээ нь: Хэт хуурайшилт, иргэдийн болгоомжгүй байдал зэргээс үүдэн гал гарах, эзэнгүй байшинд хулгай орох, сантехникийн эвдрэл гэмтлээс үүдэн таны болон бусдын эд хөрөнгө хохирох, газар хөдлөлт болон байгалийн гамшгаас үүдэн эд хөрөнгө эвдэж сүйдэж болно. Эдгээр эрсдэлээс үүдэн гарах зардал маш өндрөөр үнэлэгддэг тул хүмүүсийн санхүүд ихээхэн дарамт болдог.

Тоо баримт дурдахад 2018 оны эхний 2 сарын байдлаар улсын хэмжээнд нийт 723 объектод гал гарч, 7,9 тэрбум төгрөгний хохирол учирсан байна. Дундажлан үзвэл нэг объектод 10 гаран сая төгрөгний хохирол учирсан байна гэсэн үг юм. Ийм хэмжээний зардал нь иргэд, аж ахуй нэгжийн санхүүд хүндрэл учруулах нь мэдээж.

Харин та орон сууц, үл хөдлөх хөрөнгийн даатгалд хамрагдсан бол   гадны нөлөөллөөс болоод бүрэн бүтэн байдлаа алдахад даатгалын компаниас буцаан хэвэнд нь оруулах зардлыг олгох болно. Даатгалын хугацаагаа 1-12 сараар сонгож болохоос гадна олон төрлийн эрсдэлийн хамгаалалт хийдгээрээ онцлогтой.

Даатгалд хамрагдах эрсдэлүүд

  1. Галын эрсдэл
  2. Байгалийн эрсдэл
  3. Цахилгааны эрсдэл
  4. Сан техникийн эрсдэл
  5. Ус чийгийн эрсдэл
  6. Гуравдагч этгээдээс хохирол учруулах эрсдэл
  7. Үйлдвэрлэлийн ослын эрсдэл
  8. Хулгай, хулгайн сэдлээр хохирол учруулах эрсдэл
  9. Дээрэм, дээрмийн сэдлээр хохирол учруулах эрсдэл

Өөрийн хөрөнгөө хамгаалах, санхүүгийн боловсролтой байхад даатгал зайлшгүй чухал юм.

Эд хөрөнгийн даатгалын талаарх танилцуулга татахыг хүсвэл доорх холбоос дээр дарна уу.