Дэлхийн компаниуд ажиллагсдынхаа эрүүл мэнд, оюун санаанд хэрхэн анхаардаг вэ?

Эрүүл, аюулгүй, эерэг ажлын байраар хангах нь ажиллагсдад сэтгэл ханамжтай, бүтээмжтэй ажиллах сэдлийг төрүүлдэг. Өнөө үед байгууллагууд ажиллагсдынхаа эрүүл мэнд, бие бялдар, сэтгэл зүй, хувийн ур чадвар, мэргэжлийн ур чадвар гээд бүхий л асуудалд цогцоор нь хандаж ажиллагсдын эрүүл, аюулгүй байдлыг хангах, эерэг зөв байгууллагын соёлыг бий болгоход анхаарах болжээ.
Энэ удаагийн нийтлэлээр дэлхийн нөлөө бүхий томоохон компаниуд ажилчдынхаа эрүүл мэндэд хэрхэн анхаардаг талаар хүргэе.

Оюун санаа, сэтгэл зүйд анхаарах болсон

Нийгэм, эдийн засгийн идэвхтэй хүн амын хорь орчим хувьд буюу таван хүний нэгд сэтгэл зүй тогтворгүй болох, мэдрэлийн ядаргаанд өртөх, сэтгэл гутралд орох гэх мэт шинж тэмдэг илэрдэг. Эдгээр хүмүүсийн 40-50% -д нь сэтгэл гутрал нь архагшиж үлддэг бөгөөд ингэснээр ажлын бүтээмж муудах, ажлын байрны осол гэмтэл үүсэх, мөнгөн болон мөнгөн бус зардал гардаг. Сэтгэл зүйн эрүүл мэндийг тогтвортой байлгахын тулд байгууллагууд мэргэжлийн сэтгэл зүйч ажиллуулах, ажил үүргийн хуваарийг тэнцвэртэй хуваарилах, амралт, ажлын цагийг зохицуулах, ээлжийн амралтыг ном журмын дагуу олгох болон урамшууллын олон арга хэрэгсэл ашигладаг.
Хамгийн эрүүл ажлын байраар тодорхойлогддог Google компани ажилчдадаа зориулж легоны өрөө, унтлагын өрөө, спортын хэрэгслийг тохижуулж өгсөн байдаг. Их ажлын дундуур түр амсхийж тархиа сэргээх боломж олгох нь илүү бүтээмжтэй ажиллах үндэс суурь юм.

Ажилчдынхаа ур чадварыг хөгжүүлдэг

Компанийн соёл, нэр хүндийг илэрхийлэх үнэт зүйлсийн нэг нь ур чадвар бүхий гар нийлж ажилладаг баг хамт олон байдаг. Зах зээлд тогтвортой үйл ажиллагаа явуулах, брэндинг хийхэд яалтачгүй ажилчдын компаниа хаашаа чиглэж хэрхэн ажиллаж байгааг ойлгож, мэдэрсэн байдал, тухай ажлын байранд яагаад “би” энэ “багийн” гишүүн болж ажиллах ёстойг бүрэн дүүрэн ойлгосон байдал, мэргэжлийн болон харилцааны чадвар шууд хамааралтай байдаг.
  • Био технологийн Seatle Genetic компани ажилчдаа ажлын байртай холбоотой ур чадварыг дээшлүүлэх зорилгоор хурал семинарт оролцох боломжийг олгож сургалтын төлбөрийг нөхөн олгодог байна.
  • Амазон компани ирээдүйн ажлын байр горилогчдоо сургалт, манлайллын хөтөлбөрт хамруулж бэлддэг.
Ажилчдынхаа ур чадварыг хөгжүүлэхэд оруулж буй хөрөнгө оруулалт байгууллагын ирээдүйн үнэ цэнэд оруулж буй хөрөнгө оруулалт юм.

Эрүүл мэндийг чухалчилдаг

Дэлхий даяар олон байгууллагууд ажиллагсдадаа зориулан Wellness програмыг хэрэгжүүлдэг. Ажилчдын эрүүл мэндийн зардлыг бууруулах замаар ажлын бүтээмж өсгөх нь уг хөтөлбөрийг гол зорилго юм. Ажилчдын зан төлөвт судалгаа хийж оноо өгөн ажлын байранд тулгарч буй эрүүл ахуйн болон эрүүл мэндийн асуудлыг тодорхойлох замаар энэ хөтөлбөрийг хэрэгжүүлдэг бөгөөд хөдөлгөөний дутагдал, жингийн илүүдэл, тамхи татах, буруу хооллох гэх мэт муу зуршлууд, эрүүл мэндийн үзлэгт хамрагддаггүй байдал нь ихэнх байгууллагад ажиглагддаг голлох асуудлууд юм.

Томоохон компаниуд дараах туршлагыг хэрэгжүүлдэг байна.

  • Эрүүл дадал зуршлыг хэвшүүлдэг
Фитнест өрөө тохижуулах /фитнест хөнгөлөлттэй үнээр хамрагдах/, явган аялал, иог, бясалгал гэх мэт спортын клубууд байгуулах, эргономик оффисын тавилга хэрэгслээр хангах гэх мэтээр ажилчдынхаа эрүүл дадал зуршлыг дэмждэг. Зарим компаниуд тамхинаас гарах, жин хасах хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. 
  • Эрүүл мэндийн даатгалд хамруулдаг.
Твитер компани бүх ажилчдадаа эрүүл мэндийн даатгалд хамруулдаг бөгөөд онцгойлон шүд, нүд болон сэтгэл зүйн эрүүл мэндэд анхаардаг бөгөөд жороор олгох эмийн төлбөрийг төлдөг байна. Kimley-Horn and Associates компани ажилчид болон тэдний гэр бүлийнхний эрүүл мэндийн урьдчилсан сэргийлэх үзлэгт хамрагдсан төлбөрийг 100% төлдөг бөгөөд шүд, нүд, сэтгэцийн эрүүл мэндийн үзлэг, шинжилгээ болон жороор олгох эмийг бүрэн хариуцдаг байна.

“Энх Ирээдүй” эрүүл мэндийн даатгалын үйлчилгээ

Бид байгууллагын нийт ажилтныг бүх төрлийн гэнэтийн осол, ердийн болон халдварт өвчин, мэргэжлээс шалтгаалах өвчин, архаг хууч өвчин, хавдар гэх мэт эрүүл мэндтэй холбоотой бүхий л эрсдэлээс хамгаалах “Энх Ирээдүй” эрүүл мэндийн даатгалын үйлчилгээг санал болгодог.

Та доорх холбоосыг дарж танилцуулгыг татаж авах боломжтой. Баярлалаа.