Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчлөлд байгууллага ямар нөхөн төлбөр олгох ёстой вэ?

Тухайн ажилчин ажил үүргээ гүйцэтгэх явцдаа унаж гэмтсэн эсвэл мэргэжлийн онцлогоос шалтгаалан суурь өвчтэй болж хөдөлмөрийн чадвараа алдсан бол ажил олгогчоосоо нөхөн олговор авах эрхтэй гэдгийг та мэдэх үү? Хөдөлмөрийн тухай хуульд тусгайлан заасан заалт байдаг ч боловч харамсалтай нь хуулийн талаар иргэд, ажиллагсдад ухуулан таниулах мэдээлэл дутмаг тул, иргэд эрүүл мэнд цаашлаад амь насаараа хохироод үлддэг нь нууц биш.

Ажиллагсдад учирч болох эрсдэлүүд :

Мэргэжлээс шалтгаалах өвчин: Тухайн ажилтан ажлаа хийх явцад үүссэн өвчнийг мэргэжлээс шалтгаалах өвчин гэнэ. Жишээ нь барилгын салбарт мэргэжлээс шалтгаалах өвчлөл нь гуурсан хоолойн тоосны шалтгаант үрэвсэл, нурууны эмгэгүүд зонхилон тохиолддог.

Хурц хордлого: Ажлын байран дээр ажил үүргээ биелүүлж байхдаа цацраг идэвхт болон химийн бодисын нөлөөгөөр хордох, ажил олгогч ажлын байрны эрүүл ахуйн байдлыг хангаагүйгээс шалтгаалан хурц хордлогод ордог. Үүнээс шалтгаалан хөдөлмөрийн чадвараа түр алдах эрсдэл үүсдэг. Хөдөлмөрийн чадвараа түр алдсан тохиолдолд ажлын эхний 5 өдрийн тэтгэмжийг ажил олгогчоос, 6 дахь өдрөөс эхлэн хөдөлмөрийн чадвар нь сэргээгдэх, эсхүл тахир дутуугийн тэтгэвэр авах эрх үүсэх хүртэл хугацааны тэтгэмжийг тэтгэмжийн даатгалын сангаас олгоно.

Үйлдвэрлэлийн осол: Ажилтан ажлаа хийж байхдаа аливаа гэнэтийн осолд өртсөнөөс бэртэж гэмтэх, амь нас, эрүүл мэндээрээ хохирох тохиолдолд  үйлдвэрлэлийн осолд тооцогддог байна. Үйлдвэрлэлийн осол нь хөдөлмөрийн чадвараа алдах гол шалтгаан болдог.

Хөдөлмөрийн чадвараа алдсан тохиолдолд ажил олгогчоос дараах тэтгэмжийг авна.

  • 30% хүртэл 5 сарын цалингийн нийлбэртэй тэнцэх мөнгө
  • 31% -50 % хүртэл 7 сарын цалингийн нийлбэртэй тэнцэх мөнгө
  • 51% -70% хүртэл 9 сарын цалингийн нийлбэртэй тэнцэх мөнгө
  • 71%- дээш  18 сарын цалингийн нийлбэртэй тэнцэх  мөнгө
  • Нас барах 36 сарын цалингийн нийлбэртэй тэнцэх мөнгө

Эдгээр эрсдэлүүд хэзээд ч учирч болзошгүй тул тухайн байгууллагууд ажлын байранд дахь осол эндэгдлийг гарахаас өмнө урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах, хөдөлмөр аюулгүй байдлыг бүрэн хангах, ажиллагсдын ажил амралтын хуваарийг зөв зохион байгуулах, тогтмол эрүүл мэндийн үзлэгт оруулах,  нарийн мэргэжлийн  ажиллагсдыг заавал эрүүл мэндийн даатгалд хамруулах зайлшгүй  шаардлагатай. Эрүүл мэндээс шалтгаалсан нөхөн олговорын гэнэтийн зардал гарахад ихэнх байгууллага санхүүгийн хувьд хангалттай  бэлэн бус байдаг.

Уг эрсдэлээс урьдчилан сэргийлэх гол арга бол ажиллагсдын ажлын орчинг сайжруулах, сэтгэл зүйн болон биеийн эрүүл мэндийг онцгой анхаарах хэрэгтэй.

“Энх Ирээдүй” эрүүл мэндийн даатгалын үйлчилгээ

Бид байгууллагын нийт ажилтныг бүх төрлийн гэнэтийн осол, ердийн болон халдварт өвчин, мэргэжлээс шалтгаалах өвчин, архаг хууч өвчин, хавдар гэх мэт эрүүл мэндтэй холбоотой бүхий л эрсдэлээс хамгаалах “Энх Ирээдүй” эрүүл мэндийн даатгалын үйлчилгээг санал болгодог.

Та доорх холбоосыг дарж танилцуулгыг татаж авах боломжтой. Баярлалаа.