Яагаад эрүүл мэндийн даатгалд хамрагдах шаардлагатай вэ?

Бид өөрийн эрүүл мэнд болоод гэр бүлийнхээ гишүүдийн эрүүл мэндийн төлөө чадах бүхнээ хийдэг. Бид гэр бүлээрээ эрүүл чанартай хооллохыг хичээж, биеийн тамир спортыг дэмжиж, дархлаа дэмжих нэмэлт витамин зэргийг хэрэглэн, урьдчилсан шинжилгээнд хамрагдах зэрэг чадах бүхнээ л хийдэг.

Гэвч Монгол улсад биднээс шалтгаалахгүйгээр бидний эрүүл мэндийг сүйтгэдэг хүчин зүйлсүүд бий.

Орчны эрүүл ахуй

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын судалгааны үр дүнд Улаанбаатар хотын хэмжээнд орчны эрүүл мэндийн хурцадмал байдалд байгааг анхааруулсан байна. Нэг талдаа гэр хорооллын яндангийн утаа, машины хөдөлгүүрийн утаа, нүүрсний дутуу шаталт зэргээс үүдсэн агаарын бохирдол, нөгөө талдаа дотор агаарын бохирдол нь “Маш хүнд, муу” байдалтай байна гэж дүгнэжээ.

Түүнчлэн Улаанбаатар хотод нийт хүн амын 60 гаруй хувь нь оршин суудгаас үүдэн ундны усны аюулгүй байдал алдагдсан, хогны менежмент, боловсон бие засах газрын хүртээмжтэй бус байдал зэргээс үүдсэн хөрсний бохирдол 4-р зэрэг буюу онц аюултай зэрэгт хүрсэн зэрэг нь  элдвийн халдварт өвчин үүсэх нөхцөл бүрдсэн аюул тулгараад байна.

Агаар

Агаарын бохирдол нь зугтах аргагүй хортой хүчин нөлөө. Агаарын бохирдол нь зүрх судас, тархи, болон ургын эрүүл мэндэд хамгийн хортой нөлөө үзүүлдэг ажээ. Вашингтоны Их сургуулийн судалгааны үр дүнд 2016 онд агаарын бохирдлоос үүдсэн өвчлөлөөр 6,1 сая хүн нас баржээ.

Агаарын бохирдол нь хүүхдүүдэд, ялангуяа, эхийн гэдсэнд дөнгөж бойжиж буй болоод нярай хүүхдүүдэд хамгийн халтай.

Бага насны хүүхэд агаарын бохирдлоос үүдэн хатгаа, уушгины үрэвслээр өвчиллөх өндөр магадлалтай бөгөөд энэ өвчнөөс болж жил бүр 5-аас доош насны 1 сая хүүхэд нас бардаг. Агаарын бохирдол нь цаашлаад хүүхдийн тархийг гэмтээх, архаг бронхит, уушгины хавдар зэрэг өвчлөлүүдийг үүсгэдэг байна. Хамгийн харамсалтай нь агаарын бохирдол нь Монгол улсад тулгамдаад буй хамгийн том асуудлуудын нэг болоод удаж байна. Та хаана ч амьдардаг байсан уг бохирдлын нөлөөнд өртдөг төдийгүй өвчлөх магадлал тань дагаад өсдөг юм. Ялангуяа хүүхдийн сэтгэн бодох чадвар болон бие махбодод хамгийн хортой нөлөөг үзүүлдэг нь харамсалтай.

Ус

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас гаргасан ундны усны чанарын судалгаагаар Монгол дахь ундны усны чанар 2010 онд 190 орноос 100 жагсаж байсан бол 2017 онд 169 дүгээр байрт орсон таагүй чанартай байжээ. Монголын усны хэмжээ болоод чанар нь маш хурдацтай муудаж байгааг Азийн Хөгжлийн банкнаас онцгойлон анхааруулсан байна.

Улаанбаатар хот 2030 онд цэвэр усны нөөцгүй болно, хөрсний 47 метрийн гүнээс нянгийн бохирдол илэрсэн гэх мэт таагүй тоо баримт, мэдээллийг бид сүүлийн үед багагүй сонсох болсон. Үүний хор уршгийг хараахан ойлгоогүй байгаа ч хананаас урсах ус хатуулаг ихтэй, зэвтэй гоожих нь энүүхэнд. Гэдэсний шар өвчин, хоолны хордлого, цусан суулга гээд хоол боловсруулах эрхтэнтэй холбоотой эмгэгүүдийн дийлэнх нь ундны уснаас шалтгаалж байгаа гэхэд хилсдэхгүй.

Халдварт өвчин

2018 оны байдлаар Монгол Улс 66,4 сая тоо малтай. Малын тоог дагаад малаас хүнд халдах халдварт өвчний эрсдэл асар өндөрсөж байгааг ДЭМБ-аас анхааруулжээ. Учир нь цаг уурын өөрчлөлт, байгалийн эрс тэрс нөхцөл нь ургамал, амьтны зүйлд хортой нөлөө үзүүлснээр мал амьтнаас хүнд халдах шинэ төрлийн өвчин дэлгэрэх нөхцөлийг үүсгэж байна.

Дээр дурдсан хүрээлэн буй орчны бохирдол бол халдварт өвчний гол эх сурвалж. Хүрээлэн буй орчны бохирдол та бидний ухамсарт үйлдлээс шууд хамаарах тул дор бүрнээ эрүүл орчин бүрдүүлэхийг хичээх нь зүйтэй болов уу.

Хавдар

Монгол улс хавдраар нас барагсдын тоогоор Дэлхийд тэргүүлдэг. Шалтгаан нь хавдрыг эрт илрүүлж чаддаггүйтэй холбоотой. Хувь хүн өөртөө болон гэр бүлийнхээ эрүүл мэндэд тодорхой хэмжээнд анхаарал тавих үүрэгтэй ч, Монгол улсын эрүүл мэндийн байгууллагуудад хавдрын эрт илрүүлгийн үзлэг оношилгооны зохион байгуулалт маш оновчгүй байдгаас мөн  маш ихээр хамаардаг байна. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын гаргасан судалгаагаар Монгол улсын эрүүл мэндийн систем 191 орноос 145 -т жагсахаар сайнгүй байжээ.

Монголчууд өвчин эмгэг хэлж ирдэггүй, хийсч ирдэг гэж ярьдаг ч бидний амьдарч буй хотын орчин нөхцөл бидний эрүүл мэндэд яаж хор хөнөөлтэй нөлөөлж буй талаар байнгийн мэдээлсээр байдаг.

Тиймээс та гэр бүлийнхээ эрүүл мэндэд анхаарал тавьж урьдчилсан үзлэг оношлогоонд тогтмол орж байхаас гадна, тооцоолоогүй эрсдэл, нөхцөлөөс хамгаалж өөрсдийн гэр бүлийг эрүүл мэндийн даатгалд хамруулах нь ухаалаг үйлдэл байх болно.

Энх Ирээдүй эрүүл мэндийн даатгал нь Монголд тулгамдаж буй бүх төрлийн гэнэтийн осол, ердийн болон халдварт өвчин, архаг хууч өвчин, хавдар, шүдний өвчин болоод жирэмслэлт төрөлтийн зардал зэрэг хүнд, хөнгөн бүхий л эрүүл мэндийн асуудлуудыг хамгаалдаг байна. Мөн тус даатгал нь хамгаалалтаа эмчийн жороорх эм, тариа, эмчийн үзлэг үйлчилгээ, ор хоногийн төлбөр (хоол), шинжилгээ, мэс засал, эрхтэн шилжүүлэн суулгах, хиймэл эд эрхтэн суулгах, сэргээн засах мэс засал зэрэг бүх төрлийн эмчилгээг даатгалын хамгаалалтандаа багтаажээ. Гэнэтийн ослын үед өвчтөнг зөөн, тээвэрлэх зардал хүртэл багтсан бөгөөд хэрэв өвчтөний онош Монгол улсад эмчлэгдэх боломжгүй нь тогтоогдвол Дэлхийн аль ч улс оронд эмчлүүлэх боломжтой юм.

ХОЛБООТОЙ: Эрүүл мэндийн даатгал гэж юу вэ?

“Энх Ирээдүй” эрүүл мэндийн даатгалын үйлчилгээ”

Бид хувь хүний болоод байгууллагын нийт ажилтныг бүх төрлийн гэнэтийн осол, ердийн болон халдварт өвчин, мэргэжлээс шалтгаалах өвчин, архаг хууч өвчин, хавдар гэх мэт эрүүл мэндтэй холбоотой бүхий л эрсдэлээс хамгаалах “Энх Ирээдүй” эрүүл мэндийн даатгалын үйлчилгээг санал болгодог.

Та доорх холбоосыг дарж танилцуулгыг татаж авах боломжтой. Баярлалаа.