Эцэг эхчүүдэд өгөх зөвлөгөө: Хэрвээ таны хүүхэд өвдсөн бол гэрээр эмчлэх энгийн аргуудаас хүргэж байна.

Хэрвээ хүүхэд тань хөнгөн хэлбэрээр өвдсөн бол эм тариа хэрэглэхгүй анагаах нь эцэг эхчүүд бидний хүсэл яах аргагүй мөн билээ. Тэгвэл танд болон таны хүүхдэд хэрэгтэй нэгэн зөвлөгөөг хүргэж байна.

1. Маш сайн унтаж амрах:

Өвчтэй үедээ хангалттай сайн унтаж амрах нь ямар ч эм тарианаас илүү эм болдог юм шүү.

2. Шингэн зүйлс сайн уух:

Та болон таны хүүхдэд их хэмжээний ус, жүүс, цай уух шаардлагатай байдаг. Энэ нь хорт бодисыг биеэс гадагшлуулж, шингэн алдалтаас урьдчилан сэргийлэхэд тусалдаг.

3. Зөв зохистой хооллох:

Хүүхэд тань өвдсөн үедээ хоол идэх дургүй, хоолны дуршил нь буурдаг бол наашаа анхаарлаа хандуулаарай. Тэд хангалттай хэмжээний илчлэг хэрэглэж байх нь чухал тул дархлааг нь дэмжих ногоо, жимс түлхүү хэрэглэвэл зохимжтой. Цэвэр жимсний шүүсийг шахаж өгөх нь эрүүл илчлэг ихтэй, витаминаар баялаг байдаг.

4. Эрүүл ахуйг сахих:

Та болон танай гэр бүлд тохиолддог олон өвчин вирус нь бохир, ахуйн ариун цэврийг хангалттай сахиагүйгээс үүдэлтэй байдаг. Вирус нь агаараар дамжин халдварладаг тул эрүүл ахуйг сахих нь маш чухал юм шүү.

Манай Практикал даатгал оюутан, сурагчиддаа зориулж “Эрүүл мэнд Эрхэм баян” нэртэй аянаа эхлүүлээд удаагүй байгаа бөгөөд, та жилдээ ердөө 50,000₮ төлөн доорх эрсдэлүүдээс хүүхдүүдээ бүрэн хамгаалах боломжтой. Үүнд:

  • Амбулатори
  • Нүдний эмчилгээ
  • Томуу, томуу төст өвчин, гэнэтийн өвчлөл /ханиад/
  • Гэнэтийн ослын бүрэн хамгаалалт

Уг даатгалд 6-22 насны оюутан, сурагч хамрагдах бөгөөд 5,000,000₮-ийн хамгаалалттай даатгалд даатгуулах боломжтой.

Хэнд ч хэзээ ч “Эрсдэл” учирч болзошгүй тул эцэг эхчүүд бид урьдчилан сэргийлэх бэлтгэлтэй байх хэрэгтэй.

Бидний ирээдүй болсон бяцхан үрс маань эрсдэлгүй, эрүүл энх байг!

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг манай фейсбүүк пейж хуудаснаас авах боломжтой.

Эрүүл мэнд Эрхэм баян Энх-Ирээдүй даатгал.