“Эрүүл мэнд Эрхэм баян” аян

Бидний хүүхдүүд маш хурдан өсөж торнидог. Нэг л мэдэхэд мөлхөж, өнхөрч, алхаж, том болдог шүү дээ. Хүүхэд том болох тусам тэр хэрээр аюул нэмэгддэг. Жил бүр дэлхий дээр хоёр сая хүүхэд гэмтэл бэртлийн улмаас яаралтай тусламжийн тасагт хүргэгддэгийн 76 мянга нь хэвтэн эмчлүүлэх хэрэгтэй болдог аж. Энэ нь дунджаар долоо хоногт 1500 хүүхэд гэсэн үг юм.

Манай улсад хүүхдүүд маш олон эрсдэлүүдийн дунд амьдарч байна. Агаарын бохирдол болох хорт утаа, зам тээврийн гэнэтийн осол, ханиад томуу халдварт өвчин, цахим гэмт хэрэг, хүүхдийн хүчирхийлэл гээд тоочоод баршгүй олон эрсдэлүүд байдаг.

Тиймээс эцэг эхчүүд аливаа осол гэмтлээс урьдчилан сэргийлэх бэлтгэлтэй байх хэрэгтэй.

Практикал даатгал маань оюутан, сурагчиддаа зориулж гайхалтай гэнэтийн бэлэг барьж байна. Зохион байгуулж буй “Эрүүл мэнд Эрхэм баян” нэртэй аянаа эхлүүлээд удаагүй байгаа бөгөөд, та жилдээ ердөө 50,000₮ төлөн доорх эрсдэлүүдээс хүүхдүүдээ бүрэн хамгаалах боломжтой. Үүнд:

  • Амбулатори
  • Нүдний эмчилгээ
  • Томуу, томуу төст өвчин, гэнэтийн өвчлөл /ханиад/
  • Гэнэтийн ослын бүрэн хамгаалалт

Уг даатгалд 6-22 насны оюутан, сурагч хамрагдах бөгөөд 5,000,000₮-ийн хамгаалалттай даатгалд даатгуулах боломжтой.

Хэнд ч хэзээ ч “Эрсдэл” учирч болох аюултай зүйл боловч эцэг эхчүүд бид тэр бүр урьчилан сэргийлж чаддаггүй шүү дээ.

Бидний ирээдүй болсон бяцхан үрс маань эрсдэлгүй, эрүүл энх байг!

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг манай фейсбүүк пейж хуудаснаас авах боломжтой.

Эрүүл мэнд Эрхэм баян Энх-Ирээдүй даатгал.

Энх-Ирээдүй эрүүл мэндийн даатгалын танилцуулгыг татаж авахыг хүсвэл доорх холбоос дээр дарна уу.