Эрүүл мэндийн даатгал гэж юу вэ?

Даатгал бол хүний амьдралд тохиолдож болох олон эрсдлээс хамгаалах нэг хэлбэр бөгөөд тодорхой шимтгэл төлснөөр хэрэгжиж эхэлдэг. Хүмүүс ажиллах, хооллох, чөлөөт цаг гэх мэт үйл ажиллагаагаа төлөвлөж чаддаг ч тэр бүр эрүүл мэндийн байдлыг төлөвлөх таамаглах боломжгүй байдаг.    Энэ бол даатгалд хамрагдах гол шалтгаануудын нэг юм. Эрүүл мэндийн даатгал нь улсын болон хувийн даатгал гэж ангилагддаг. Монгол улсын иргэн бүр улсын эрүүл мэндийн даатгалын санд заавал даатгуулах ёстой байдаг бол хувийн эрүүл мэндийн даатгалд өөрийн сонголтоор даатгуулж болдог. Эдгээр 2 даатгал нь ямар ялгаатай вэ?

Эрүүл мэндийн даатгалын сан

Төрөөс иргэдэд үзүүлдэг эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг авахдаа даатгалын сангаас ямар төрлийн хөнгөлөлт хэрхэн эдлэж болох талаар мэдээлэл хомс байдаг. ЭМД-аар нийтдээ 16 төрлийн тусламж үйлчилгээг авах боломжтой. Үүнд урьдчилан сэргийлэх, хэвтүүлэн эмчлэх, амбулатори, оношилгоо, өдрийн эмчилгээ, хорт хавдрыг хөнгөвчлөх хими туяаны эмчилгээ, эмийн үнийн хөнгөлөлт, рашаан сувилал, сэргээн засах, өндөр өртөгтэй эмчилгээ, жирэмсний эмчилгээ үйлчилгээ,  гэх мэт тусламж, үйлчилгээ ордог.  Тухайн даатгуулагч даатгалын шимтгэлээ төлсөнөөр жилд 2 сая төгрөг хүртэлх даатгалын тусламж, үйлчилгээг авах боломжтой. 2 сая төгрөгийн тусламж үйлчилгээнээс гадна, нэмээд өндөр өртөгт мэс заслын тусламж үйлчилгээ, хорт хавдрын хими туяан эмчилгээг авч болно.  Гэхдээ нэг удаадаа буюу жилдээ 2 сая төгрөг хүртэлх хэмжээний тусламж үйлчилгээ авах хязгаартай. Хэрвээ гэр бүлийн гишүүн ЭМД хөнгөлөлтөө эдлээгүй бол гэр бүлийн нэг гишүүндээ нэг удаа шилжүүлж болдог. Эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээ авах нь хүртээмжтэй бус төдийгүй явдал чирэгдэл ихтэй байдаг нь харамсалтай.

Хэрвээ та 3 жилийн хугацаанд ЭМД-ын сангаас ямар нэгэн тусламж, үйлчилгээ аваагүй бол таныг эрүүл мэндийн бүрэн үзлэгт нэг удаа орох эрхээр урамшуулна.

Хувийн эрүүл мэндийн даатгал

Бид эрүүл мэндийн даатгалыг зөвхөн ЭМД дэвтэр бөглүүлж зөвхөн шаардлагатай үед л оочерлон байж үйлчилгээ авах ёстой гэсэн ойлголттой байдаг. Улсын эрүүл мэндийн даатгалаар улсын болон ЭМД сантай гэрээтэй цөөн хэдэн эмнэлэгүүдэд 2 сая төгрөг хүртэлх тусламж, үйлчилгээг авах боломжтой байдаг тул хүндхэн тохиолдолд эмчилгээний зардлыг бүрэн төлж чадахгүй байх, хөнгөлөлт нь үйлчилэхгүй байх олон сул талтай.  Харин хувийн эрүүл мэндийн даатгалтай тохиолдолд 35 сая төгрөг хүртэлх эмчилгээ, үйлчилгээг улсын болон хувийн тэргүүлэх эмнэлэгүүдээс авах бүрэн боломжтой байдаг. Түүнчлэн Монгол улсад эмчлэгдэх боломжгүй нь тодорхойлогдвол дэлхийн аль ч улсад эмчлүүлэх боломжтой гэх мэт олон давуу талуудтай.

Давуу тал

  • Монгол улсад эмчлүүлэх боломжгүй болох нь тогтоогдсон бол дэлхийн аль ч улсад эмчлүүлэх боломж
  • Зөвхөн өөрт тохирсон хамгаалалт буюу даатгалын багцаа сонгож бүрдүүлэх боломжтой.
  • Монгол улсад эмчлүүлэх боломжгүй болох нь тогтоогдсон бол дэлхийн аль ч улсад эмчлүүлэх боломжтой
  • Архаг хууч өвчин, хавдар, сэтгэц болон сэтгэл зүйн эмгэгийн тусламж, үйлчилгээнд хамрагдах боломжтой
  • Эмчийн жороор олгогдох эм, тариа 80-100% хөнгөлнө.
  • Зөөн тээвэрлэх үйлчилгээг багцдаа оруулах боломжтой
  • Төлбөрөө хуваан төлөх уян хатан нөхцөл
  • Улсын болон хувийн тэргүүлэх эмнэлэгүүдээс тусламж үйлчилгээ авах боломжтой.

Дараах төрлийн хамгаалах эрсдлүүдээс даатгалын багцаа бүрдүүлэх боломжтой.

Та хувийн эрүүл мэндийн даатгалтай тохиолдолд дээрх төрлийн эрсдлээс урьдчилан сэргийлэх, тусламж, үйлчилгээ авахад гэрээний дагуу хөнгөлөлт эдлэх боломжтой юм. Хамгаалагдах эрсдлийн дэлгэрэнгүй мэдээлэл болон хөнгөлөлтийн талаарх мэдээллийг ЭНД дарж авна уу.

“Энх Ирээдүй” эрүүл мэндийн даатгалын үйлчилгээ

Бид байгууллагын нийт ажилтныг бүх төрлийн гэнэтийн осол, ердийн болон халдварт өвчин, мэргэжлээс шалтгаалах өвчин, архаг хууч өвчин, хавдар гэх мэт эрүүл мэндтэй холбоотой бүхий л эрсдэлээс хамгаалах “Энх Ирээдүй” эрүүл мэндийн даатгалын үйлчилгээг санал болгодог.

Та доорх холбоосыг дарж танилцуулгыг татаж авах боломжтой. Баярлалаа.