Эрсдэлгүй эрүүл амьдрал

Манай улсад иргэд, хөдөлгөөнд оролцогч нар замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангадаггүй, сайн биелүүлдэггүйгээс хүүхэд томчуудын замын хөдөлгөөний дүрэм зөрчлийн золиос болж осолд өртөх явдал жил ирэх тусам ихсэж байгаа нь харамсалтай. Хүүхэд зам тээврийн осолд өртөж буй голлох шалтгаануудыг дурдвал эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгчид, томчуудын хараа хяналтгүй, хайхрамжгүй үйлдэлтэй шууд хамааралтай хэмээсэн байна.

2018 оны статистик үзүүлэлтээр улсын хэмжээнд зам тээврийн осолд 1049 хүүхэд өртсөнөөс 1004 хүүхэд эрүүл мэндээрээ хохирч, 45 хүүхдийн амь насаа алдсан гэж бүртгэгджээ. Эдгээр хохирсон хүүхдүүдийн 882 буюу 84% нь нийслэлд, амь насаа алдсан хүүхдийн 34 буюу 73,3% нь орон нутгийн замд бүртгэгдсэн бөгөөд ослын шалтгаан нь хүүхэд тээвэрлэлтийн явцад аюулгүй байдал хангадаггүй, харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулдаг, хөдөлгөөний хурдыг хэтрүүлдэгтэй шууд хамааралтай хэмээжээ. Дээрх зам тээврийн осолд өртсөн нийт хүүхдийн 66,5% нь явганаар, 26,8% нь зорчигчоор, 6% нь унадаг дугуйгаар замын хөдөлгөөнд оролцож байхдаа хохирсон байна.

Харин 2019 оны 4-р сарын байдлаар улсын хэмжээнд 219 хүүхэд зам тээврийн осолд өртсөний 56% нь гэмтэж, 16 хүүхэд амь насаа алдсан бөгөөд амь насаа алдсан, гэмтсэн хүүхдийн 57% нь нийслэлд, 75% нь орон нутагт бүртгэгдсэн судалгаа байна. Дээрх үзүүлэлтийг өмнөх онтой харьцуулж авч үзвэл хүүхэд өртсөн осол 24,5%-р буурсан байх боловч гэмтсэн хүүхэд 93%, амь насаа алдсан хүүхэд 2 дахин өссөн үзүүлэлт харагдаж байгаа юм.

Иймд эцэг, эхчүүд, асран хамгаалагч та хүүхдэдээ нас, биеийн жин, өндөрт нь тохирсон хамгаалалтын суудлыг тогтмол хэрэглэж учирч болзошгүй зам тээврийн ослоос хүүхдийнхээ амь нас, эрүүл мэндийг хамгаалахыг зөвлөж байна.

Манай байгууллагаас зохион байгуулж буй “Эрүүл мэнд Эрхэм баян” нэртэй аянаа эхлүүлээд удаагүй байгаа бөгөөд, та жилдээ ердөө 50,000₮ төлөн дараах эрсдэлүүдээс хүүхдүүдээ бүрэн хамгаалах боломжтой. Үүнд:

  • Амбулатори
  • Нүдний эмчилгээ
  • Томуу, томуу төст өвчин, гэнэтийн өвчлөл /ханиад/
  • Гэнэтийн ослын бүрэн хамгаалалт

Уг даатгалд 6-22 насны оюутан, сурагч хамрагдах бөгөөд 5,000,000₮-ийн хамгаалалттай даатгалд даатгуулах боломжтой.

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг манай фэйсбүүк хуудаснаас авч болох ба даатгалд хамрагдахыг хүсвэл манай лавлах утас болох 7777-6677 холбогдох, мөн манай салбаруудаар үйлчлүүлэх, Практикал даатгалын фейсбүүк пейж хуудасны автомат хариулагчийг ашиглан онлайнаар шууд даатгуулах боломжтой.

Бидний ирээдүй болсон бяцхан үрс, хүүхэд бүхэн эрсдэлгүй, эрүүл энх байг!

Эрүүл мэнд Эрхэм баян Энх-Ирээдүй даатгал.

Энх-Ирээдүй эрүүл мэндийн даатгалын танилцуулгыг татаж авахыг хүсвэл доорх холбоос дээр дарна уу.