Шороон дээр тоглож өссөн хүүхдийн дархлаа илүү сайн байдаг.

Хүүхэд гэдэг бол ертөнцийн хамгийн сайхан гэрэл гэгээ билээ. Бид хүүхэд насан дээрээ л хорвоотой танилцаж, сэтгэн бодох, хөгжих сууриа тавьдаг. Хүүхэд насны хамгийн сайхан дурсамжуудын нэг бол яах аргагүй гадаа эрх чөлөөтэй өөрийнхөөрөө тоглох явдал юм. Тэгвэл шороон дээр тоглож өссөн хүүхдүүд байгальтай харилцаа тогтоож, байгаль орчноо илүү их хайрладаг, мөн бусдаас илүү дархлаа сайтай өсдөг нь батлагджээ.

Орчин үеийн эцэг эхчүүд хүүхдүүддээ хүссэн тоглоомыг нь авч өгдөг нь эсрэгээрээ хүүхдийн оюуны хөгжилд сөргөөр нөлөөлөх болсон гэнэ шүү.

Техник технологи хөгжихийн хирээр хүүхдийн тоглох талбай бага багаар үгүй болж оронд нь өндөр барилга байгууламж сүндэрлэх босох болсон. Харамсалтай нь энэ нь хүүхдэд гадаа тоглох боломжийг нь хааж үгүй хийж байгаа юм.

Шороон дээр тоглох нь хүүхдийн дархлааг илүү сайжруулдаг.

Газрын хөрсөнд байдаг бичил биетүүдтэй хүүхэд харьцсанаар өөрсдийн дархлааг сайжруулж чаддаг хэмээдэг. Мөн түүнчлэн байгальтай хэдий чинээ ойр байна төдий чинээгээр дархлаа сайжирч, өвчин эмгэг тусах нь бага байдаг гэсэн судалгаа ч бий.

Тиймээс эцэг эхчүүд хүүхдээ аль болох гадаад ертөнцтэй харьцахад нь туслах хэрэгтэй. Ингэснээр таны хүүхэд сэтгэл зүй болон бие махбодын хувьд бусдыг бодвол эрүүл чийрэг дархлаа сайтай хүүхэд болон өсөх болно.

Манай Практикал даатгал оюутан, сурагчиддаа зориулж “Эрүүл мэнд Эрхэм баян” нэртэй аянаа эхлүүлээд удаагүй байгаа бөгөөд, та жилдээ ердөө 50,000₮ төлөн доорх эрсдэлүүдээс хүүхдүүдээ бүрэн хамгаалах боломжтой. Үүнд:

  • Амбулатори
  • Нүдний эмчилгээ
  • Томуу, томуу төст өвчин, гэнэтийн өвчлөл /ханиад/
  • Гэнэтийн ослын бүрэн хамгаалалт

Уг даатгалд 6-22 насны оюутан, сурагч хамрагдах бөгөөд 5,000,000₮-ийн хамгаалалттай даатгалд билээ.

Хэнд ч хэзээ ч “Эрсдэл” учирч болзошгүй тул эцэг эхчүүд бид урьдчилан сэргийлэх бэлтгэлтэй байх хэрэгтэй.

Бидний ирээдүй болсон бяцхан үрс маань эрсдэлгүй, эрүүл энх байг!

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг манай фейсбүүк пейж хуудас болон 7777-6677 дугаарт залган лавлах боломжтой.

Эрүүл мэнд Эрхэм баян Энх-Ирээдүй даатгал.

Энх Ирээдүй эрүүл мэндийн даатгал