Хүүхдүүдээ учирч болзошгүй эрсдэлээс хамгаалцгаая!

Энэ удаагийнхаа нийтлэлээрээ өвөл цаг ойртож хүйтний эрч чангарч байгаатай холбогдуулан эцэг эхчүүддээ хэдэн зөвлөгөөг хүргэе!

Өвөл бидний хүүхдүүд ханиад томуу, төст өвчнөөр ихээр өвчилдөг. Томуу, томуу төст өвчин нь вирусээр үүсдэг амьсгалын цочмог халдварт өвчин билээ. Амьсгалын замын цочмог халдварт өвчин нь халуурах, толгой өвдөх, ханиалгах, хамраас нус гоожих, үе мөч, булчингаар өвдөх буюу ерөнхий хордлогын шинжээр илэрдэг. Тиймээс эцэг эхчүүд бид хүүхдийн эрүүл мэндэд онцгой анхаарч, ханиад томуунаас урьдчилан сэргийлэх бусад арга замуудын талаар мэдлэг, мэдээлэлтэй байх хэрэгтэй.

1. Дархлаа:

Ханиад томуу болон агаарын замаар халдварладаг өвчнүүдээс урьдчилан сэргийлэх хамгийн чухал арга бол дархлаажуулалт юм. Биеийн эсэргүүцэл сайн байхын тулд витаминлаг хоол идэх, ялангуяа өглөөний цайгаа тогтмол ууж хэвших, дасгал хөдөлгөөн байнга хийх, хангалттай унтаж амрах явдал билээ. Мөн биеийн эсэргүүцэл сайжруулах витамин хэрэглэх нь зүйтэй.

2. Хувцас:

Улирлын байдалд тохируулан хувцаслах, хүйтэнд малгай, ороолт, бээлий хэрэглэх хэрэгтэй бөгөөд их даарснаар хүний бие цочролд орж дархлаа муудсанаар ханиад амархан тусдаг байна. Тиймдээ ч Монголчууд эрт дээр үеэс “Дулаан явбал мянган лан’ гэж үр хүүхдэдээ заан сургадаг байжээ.

3. Цэвэр агаар, ахуйн ариун цэвэр:

Гэр, сургууль, цэцэрлэг, ажлын байрандаа цэвэр агаар оруулж, өдөрт чийгтэй цэвэрлэгээг хийж хэвших, мөн хүүхдүүдээ гаднаас орж ирэхэд нь гарыг нь заавал угаалгах гэх зэрэг энгийн аргуудыг хэрэглэж хэвших шаардлагатай.

Манай Практикал даатгал оюутан, сурагчиддаа зориулж “Эрүүл мэнд Эрхэм баян” нэртэй аянаа эхлүүлээд удаагүй байгаа бөгөөд, та жилдээ ердөө 50,000₮ төлөн доорх эрсдэлүүдээс хүүхдүүдээ бүрэн хамгаалах боломжтой. Үүнд:

  • Амбулатори
  • Нүдний эмчилгээ
  • Томуу, томуу төст өвчин, гэнэтийн өвчлөл /ханиад/
  • Гэнэтийн ослын бүрэн хамгаалалт

Уг даатгалд 6-22 насны оюутан, сурагч хамрагдах бөгөөд 5,000,000₮-ийн хамгаалалттай даатгалд даатгуулах боломжтой.

Хэнд ч хэзээ ч “Эрсдэл” учирч болзошгүй тул эцэг эхчүүд бид урьдчилан сэргийлэх бэлтгэлтэй байх хэрэгтэй.

Бидний ирээдүй болсон бяцхан үрс маань эрсдэлгүй, эрүүл энх байг!

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг манай фейсбүүк пейж хуудаснаас авах боломжтой.

Эрүүл мэнд Эрхэм баян Энх-Ирээдүй даатгал.