Хүүхдийн эрүүл мэндийн даатгал амьдралд хэрхэн нөлөөлдөг вэ?

Бид өмнө нь “Таны хүүхдийн ирээдүй таны гарт нийтлэлээрээ  хүүхдийн эрүүл мэнд болон хүүхдийн даатгалын тухай хүргэж байсан бол энэ удаад хүүхдийн даатгал тэдний амьдралд хэрхэн нөлөөлдөг тухай нийтлэлээ хүргэж байна.

Манай эцэг эхчүүд хүүхдийн даатгалын талаар хэр их мэдээлэлтэй байдаг бол? Хүүхдийн даатгалаар та ямар ямар үйлчилгээ авч болдгийг мэдэх үү? Хэрвээ эргэлзэж байгаа бол нийтлэлээ цааш нь уншаарай.

Даатгал бол хүний амьдралд тохиолдож болох олон эрсдэлээс хамгаалах нэг хэлбэр бөгөөд тодорхой шимтгэл төлснөөр хэрэгжиж эхэлдэг. Бидний хүүхдүүд анхаарал, болгоомжгүйгээс болж гэнэтийн осол, өвчлөл, өвдөх нь их байдаг. Тэр болгонд бид их бага хэмжээгээр төлбөр төлөх нь хүндрэлтэй байдаг шүү дээ. Тиймээс санхүүгийн дарамт-гүйгээр хүүхдүүдээ эрүүл мэндийн даатгалд даатгуулах нь хэн хэнд нь хэрэгтэй зүйл бөгөөд, өөрөөр хэлбэл та нэг сумаар хоёр туулай буудаж байна гэсэн үг юм.

Хүүхдийн даатал нь учирч болох эрсдэлээс бүрэн хамгаалж таны хүүхдэдээ өгч буй хөрөнгө оруулалтын нэгээхэн хэсэг билээ.

Улаанбаатар хот маань өвлийн улиралд агаарын бохирдлоороо дэлхийд тэргүүлэхүйц хэмжээнд хүрч энхрий бяцхан үрс минь өдөр ирэх тусам ханиад томуугаар өвчлөх нь нэмэгдэж байгаа нь харамсалтай.

Өнөөдөр бид хүүхдийнхээ боловсрол, хүмүүжилд анхаарч багагүй хөрөнгө зарцуулдаг тэгвэл алдрай бяцхан үрсийнхээ эрүүл мэнд, учирч болох эрсдэлийг ч мөн анхааран Хүүхдийн даатгалд хамрагдахыг зөвлөж байна.

Манай Практикал даатгал оюутан, сурагчиддаа зориулж “Эрүүл мэнд Эрхэм баян” нэртэй аянаа эхлүүлээд удаагүй байгаа бөгөөд, та жилдээ ердөө 50,000₮ төлөн доорх эрсдэлүүдээс хүүхдүүдээ бүрэн хамгаалах боломжтой. Үүнд:

  • Амбулатори
  • Нүдний эмчилгээ
  • Томуу, томуу төст өвчин, гэнэтийн өвчлөл /ханиад/
  • Гэнэтийн ослын бүрэн хамгаалалт

Уг даатгалд 6-22 насны оюутан, сурагч хамрагдах бөгөөд 5,000,000₮-ийн хамгаалалттай даатгалд даатгуулах боломжтой.

Хэнд ч хэзээ ч “Эрсдэл” учирч болзошгүй тул эцэг эхчүүд бид урьдчилан сэргийлэх бэлтгэлтэй байх хэрэгтэй.

Бидний ирээдүй болсон бяцхан үрс маань эрсдэлгүй, эрүүл энх байг!

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг манай фейсбүүк пейж хуудаснаас авах боломжтой.

Эрүүл мэнд Эрхэм баян Энх-Ирээдүй даатгал.