Хүүхдийн ханиадыг эдгэрэхгүй удахад хүргэдэг нийтлэг алдаанууд

Энэ жил их урт намар болж дулаахан сайхан өдрүүд үргэлжилсээр. Гэвч хүйтний улирал хаяанд ирж бид бүгд л өвөл цагтаа бэлдэцгээж байна. Өвөл бид ханиад томуу хүрэх нь элбэг. Тэр дундаа бидний бяцхан үрс ханиадаар маш их өвчилдөг. Хүүхдийн эмнэлгүүд ачааллаа дийлэхээ болж гамшгийн хэмжээнд хүрдгийг бид бүхэн сайн мэдэж байгаа биз ээ.

Хөнгөн хэлбэрийн ханиалгын үед ч мөн хүүхдүүдийн маань бие нь тавгүйтэх, нойргүйдэх, хоолны дуршил буурах ядрах зэргээр шинж тэмдэг илэрдэг нь эцэг эхчүүд бидний толгойн өвчин билээ. Тэгвэл энэ удаагийнхаа нийтлэлээр хүүхдийн ханиадыг эдгэрэхгүй удахад хүргэдэг нийтлэг алдаануудын талаар бяцхан мэдээлэл хүргэж байна.

1.     Аль болох антибиотикоос татгалз!

Антибиотикийг эмчийн заавраар уух ёстой бөгөөд нянгийн гаралтай ханиалгын үед л хэрэглэнэ. Нянгийн халдвар авахгүйн тулд цэрээ удаан хугацаанд цээжиндээ байлгаж болохгүй. Тиймээс хүүхдэдээ цэр ховхлох эм уулгах хэрэгтэй. Ингээд л ханиадыг нь хүндрэхээс өмнө цэр ховхлох эм хэрэглэснээр заавал антибиотик өгөхгүйгээр анагаах боломжтой.

2.     Хүрээлэн буй орчиндоо анхаар!

Өдөр бүр чийгтэй цэвэрлэгээ хийж, агааржуулалттай байх нь маш чухал юм шүү. Хэрэв таны хүүхэд хуурай ханиалгах давтамж нь ихсээд байвал энэ нь агаар хэт хуурай байна гэсэн үг юм. Мөн хуурайшилт нь цэрийг өтгөрүүлж, цэр ховхлоход саад учруулдаг. Цаашлаад архаг ханиад үүснэ. Тиймээс тасалгааны агааржуулалтыг сайн хийж хэвших хэрэгтэй.

3.     Дур мэдэн эм өгөх:

Эцэг эхчүүд дур мэдэн эм өгөх нь хамгийн том алдаа юм. Хэрвээ хүүхэд тань хүнд болон хөнгөн хэлбэрээр өвдсөн тохиолдолд заавал эмчид үзүүлж зөвлөгөө авах, эмчийн бичиж өгсөн жороор эмчилгээ хийлгэх нь зүйтэй. Ингэснээр эмийн зохисгүй хэрэглээнээс  үүдэн гарах, ирээдүйд учирч болзошгүй эрсдэлээс хүүхдээ хамгаалж чадах юм.

Манай Практикал даатгал оюутан, сурагчиддаа зориулж “Эрүүл мэнд Эрхэм баян” нэртэй аянаа эхлүүлээд удаагүй байгаа бөгөөд, та жилдээ ердөө 50,000₮ төлөн доорх эрсдэлүүдээс хүүхдүүдээ бүрэн хамгаалах боломжтой. Үүнд:

  • Амбулатори
  • Нүдний эмчилгээ
  • Томуу, томуу төст өвчин, гэнэтийн өвчлөл /ханиад/
  • Гэнэтийн ослын бүрэн хамгаалалт

Уг даатгалд 6-22 насны оюутан, сурагч хамрагдах бөгөөд 5,000,000₮-ийн хамгаалалттай даатгалд билээ.

Хэнд ч хэзээ ч “Эрсдэл” учирч болзошгүй тул эцэг эхчүүд бид урьдчилан сэргийлэх бэлтгэлтэй байх хэрэгтэй.

Бидний ирээдүй болсон бяцхан үрс маань эрсдэлгүй, эрүүл энх байг!

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг манай фейсбүүк пейж хуудас болон 7777-6677 дугаарт залган лавлах боломжтой.

Эрүүл мэнд Эрхэм баян Энх-Ирээдүй даатгал.