Хүүхдийн вакцин яагаад чухал байдаг вэ?

Хүүхдийг төрсөн цагаас нь эхлээд насанд хүртэл нь төрөл бүрийн халдварт өвчнөөс сэргийлэхийн тулд тухайн өвчний эсрэг вакциныг хийдэг. Зөвхөн хүүхэд гэлтгүй насанд хүрсэн хүмүүс ч ялгаагүй амьдралынхаа туршид биеийн онцлогоос хамааран хэд хэдэн удаа вакцинд хамрагдах шаардлагатай болдог.

Тэгвэл вакцинд хамрагдаж чадаагүйгээс болж дэлхий даяар 20 секунд тутамд бага насны нэг хүүхэд энддэг гэсэн тооцоог Дэлхийн эрүүл мэндийн байгууллага гаргажээ.

Манай улсын хувьд эрүүл мэндийн яамнаас жил бүр “Дархлаажуулалтын аян” хэмээн зохион байгуулдаг. Гэвч сүүлийн жилүүдэд дэлхий даяар вакцин хийх нь хүүхдийн биед сөрөг, гаж нөлөө үзүүлдэг гэсэн сөрөг мэдээллүүд тархах болсон. Гэтэл үндэслэлгүй, нотолгоогүй мэдээллээс болон зарим эцэг эхчүүд хүүхдэдээ шаардлагатай вакцинуудыг нь хийлгэхээс татгалзах болсон нь маш буруу.

Тиймээс бид вакцин бага насны хүүхдэд ямар хэрэгтэй болох талаар энэ удаагийнхаа нийтлэлдээ оруулахаар шийдсэн юм. Ингээд та нийтлэлээ цааш нь уншаарай.

Вакциныг товлосон хугацаанд хийлгэсэн хүүхэд дархлаа сайтай болдог нь судалгаагаар батлагдсан. Хамгийн сүүлийн үеийн жишээнээс дурдвал 2015-2016 онуудад манай улсад улаан бурхан өвчний томоохон дэгдэлт болж, нэг бус удаа  бага насны хүүхэд эндсэн тохиолдол гарсан. Үүний дотор зургаагаас доош насны хүүхэд орсон харамсалтай хэрэг ч гарсан. Улаан бурхны вакциныг нэг биш, хоёр тун авч байж дархлаа тогтдог. Гэтэл эхний тунгаа авчхаад хоёр дахь тунгаа аваагүй хүүхэд эндсэн тохиолдол гарч байсан. Иймээс вакцин бол өнөөгийн анагаах ухаанд халдварт өвчнөөс сэргийлэх хамгийн найдвартай арга юм.

Вакцин гэдэг өөрөө хүн бүрт харилцан адилгүй үйлчлэл үзүүлдэг. Яг ижилхэн вакциныг нас чацуу хоёр хүүхдэд зэрэг хийлээ гэхэд тухайн хүүхдийнхээ дархлаа хэр сул байгаагаас шалтгаалаад өөр өөрөөр үйлчлэх тохиолдол байна. Хамгийн гол нь ийм тохиолдлуудыг мэргэжлийн хүмүүс анхааралтай ажиглаж байх ёстой.

Хүүхэд нэг нас хүртлээ хийлгэх ёстой бүх вакцинд хамрагдах ёстой. Мөн Манай улсад бүртгэлтэй ямар ч вакциныг бид иргэний хүсэлтээр хийж өгдөг. Иймд хүүхдээ хийлгэх ёстой вакцин тарианд алгасалгүй заавал хамруулж байхыг эцэг эхчүүддээ зөвлөж байна.

Манай Практикал даатгал оюутан, сурагчиддаа зориулж “Эрүүл мэнд Эрхэм баян” нэртэй аянаа эхлүүлээд удаагүй байгаа бөгөөд, та жилдээ ердөө 50,000₮ төлөн доорх эрсдэлүүдээс хүүхдүүдээ бүрэн хамгаалах боломжтой. Үүнд:

  • Амбулатори
  • Нүдний эмчилгээ
  • Томуу, томуу төст өвчин, гэнэтийн өвчлөл /ханиад/
  • Гэнэтийн ослын бүрэн хамгаалалт

Уг даатгалд 6-22 насны оюутан, сурагч хамрагдах бөгөөд 5,000,000₮-ийн хамгаалалттай даатгалд билээ.

Хэнд ч хэзээ ч “Эрсдэл” учирч болзошгүй тул эцэг эхчүүд бид урьдчилан сэргийлэх бэлтгэлтэй байх хэрэгтэй.

Бидний ирээдүй болсон бяцхан үрс маань эрсдэлгүй, эрүүл энх байг!

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг манай фейсбүүк пейж хуудас болон 7777-6677 дугаарт залган лавлах боломжтой.

Эрүүл мэнд Эрхэм баян Энх-Ирээдүй даатгал.

Энх Ирээдүй эрүүл мэндийн даатгал