Хүнд бэртэл, гэмтлийг даван ялалт байгуулсан алдарт тамирчид

Спорт гэдэг ямар их нэр алдар, амжилт, бахархлыг авчирдаг ч тэр бүхний ард хэчнээн их хичээл зүтгэл, хөдөлмөр, уналт, золиос, эрсдэл байдгийг бид төсөөлөхгүй. Энэ удаагийн нийтлэлээрээ бид спортын хамгийн хүнд бэртэл гэмтлийг сэтгэлзүй, бие мах бодоорой давж гаран амжилт байгуулсан алдарт тамирчдын тухай хүргэж байна.

Тайгар Вүүдс (Tiger Woods)

1999 – 2010 оны хооронд Вүүдс гольфийн хамгийн шилдэг тоглогчдын жагсаалтын нэгдүгээрт бүтэн 10 жилийн турш тасралтгүй жагссанаар дэлхийн бүх цаг үеийн хамгийн шилдэг тоглогч болсон юм.

Тэрээр 2010 оноос хойш хүзүү, сээрний өвдөлт, нурууны дискний товойлт үүсэх зэргээр өвчиндөө шаналж эхэлсэн байна. Гольфчид цээжин биеэрээ хүчтэй савлаж байж оновчтой цохилтыг хийдэг тул гольфчдын дунд нуруу, үений бэртэл, гэмтэл хүндээр тусах нь түгээмэл байдаг байна. Түүнийг урт хугацааны турш шаналгаж байсан нурууны өвдөлт нь сээр нуруунд ивэрхий үүсэх, эсвэл сээр нурууны диск муудах, сээр нурууны хугарал, цууралт зэрэг хүчин зүйлсээс үүсч болдог байна.

Тэрээр 3 жил хүрэхгүй хугацааны дотор сээр нурууны хагалгаанд дөрвөн удаа орсон бөгөөд хамгийн сүүлийнх нь 2017 онд орсон байлаа.

Тайгар Вүүдс-д хийгдсэн хагалгаа нь зөвхөн түүнд л зориулагдан хийгдсэн аргачлалаараа маш онцлог байв. Гольфчин хүний хувьд нуруу маш чухал эрхтэн тул, эмч нар хагалгааг хийхдээ түүний нуруун хэсэгт огтхон ч хүрэлгүйгээр, хагалгааг урд гэдсэн хэсгээс нь зүсч хийжээ. Хагалгааны явцад эмч нар Вүүдсийн сээр нурууны муудсан дискийг аван, тусгайлан сийлсэн ясыг орлуулж хийжээ. Зүсэлтийг ч мөн хурдан эдгэхүйц хамгийн багаар хийж, хагалгааны явцад аль болох боломжит бага эд эс гэмтээхээр тооцож хийжээ.

Дөрвөн удаагийн хүнд хагалгааны дараа хүн бүр л түүнийг ахиж гольфийн клубээр ч эргэлдэж чадна гэдэгт эргэлзэж байлаа.

Гэвч Тайгар Вүүдс гольфдоо эргэн ирэхээр зогсохгүй хэдхэн хоногийн өмнө буюу 2019 оны 4-р сарын 11 -14 хооронд зохион байгуулагдсан Дэлхийн хамгийн том гольфийн тэмцээнүүдийн нэг болох “Masters Tournament”-ийн ялагч болсноор Тайгар Вүүдс өөрийгөө бүх цаг үеийн домогт тамирчин гэдгийг баталж чадсан юм.

Найдангийн Түвшинбаяр

2012 онд Дэлхийн томоохон хэвлэл мэдээллүүдээр эр зоригийн домог хэмээн Түвшинбаярын талаар шуугиж байлаа. Тэрээр Лондонгийн олимпын зооны аваргын төлөө Солонгосын тамирчинтай барилдах явцад хөлдөө хүнд бэртэл авсан ч ялалт байгуулсан юм. Дараа нь түүнийг Олимпын алтан медалийн төлөөх эцсийн шатны барилдаан хүлээж байсан ч эмч түүнд шөрмөс нь сунаад өвдөгний чагтан холбоос нь тасарсан хүнд бэртэл авсан гэдгийг хэлжээ.

Тайзны ард багшаараа үүрүүлэн, аавыгаа ч таних сөхөөгүй их өвдөлтдөө шаналж, орилон уйлж байсан гэдэг. Олимпын зохион байгуулагчид түүнийг үргэлжлүүлэн барилдаж чадахгүй гэж үзэн алтан медалийн төлөөх эцсийн шатны барилдаанд дуудахгүй байхаар төлөвлөж байсан ч Түвшинбаяр тэр их өвдөлтийг тэсэн барилдахаар шийдсэн юм. Тэр эцсийн шатны барилдаанд эр зоригтойгоор барилдаж дуусган Лондонгийн олимпыг мөнгөн медалиар төгсгөсөн юм.

Олимпын барилдаан дууссаны дараа тэрээр эмнэлгийн тусламж авах хүртлээ түрдэг тэргэнцрээр хүргүүлж явсан нь Дэлхий нийтээрээ түүнийг их спортоо орхих болов уу гэсэн таамаглалд хүргэж байлаа. Хүнд бэртэл байсан тул тэрээр Олимпын дараа АНУ -д мэс засалд амжилттай орсон юм.

Хожим Дэлхийн Олимпын Хорооноос гаргасан “Олимпын тоглолтын үеэр хүнд бэртэл авсан ч, өвдөлтөө тэсэн ялалт байгуулсан бүх цаг үеийн хамгийн шилдэг 5 тамирчдын” жагсаалтын нэгдүгээрт Түвшинбаярын барилдааныг онцолсон байлаа.

Пол Жорж (Paul George)

Энэ цаг үеийн хамгийн шилдэг NBA сагсан бөмбөгчдийн нэгээр Пол Жорж зүй ёсоор тооцогддог. Тэр бол суперстар. NBA-ийн Thunder багийн дасгалжуулагч түүнийг багийн хамгийн шилдэг тоглогчоор нэрлэсэн байдаг. 2014 онд Испанид болсон Сагсан бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр Жорж маш эвгүй унасны улмаас баруун хөл нь 2 хугарчээ. Жорж тэр даруйдаа мэс засалд орохоор хүргэгдсэн байна. Түүний ил гарсан яс бүхий аймшигт хугарал нь олны айдсыг төрүүлж санааг зовоохын зэрэгцээ түүний бэртлийн байдал нь түүнийг сагсан бөмбөгөө орхиход хүргэх вий гэх эмээлт байлаа. Гэвч тэр эргэн ирсэн юм.

Пол Жорж: – Миний хөл шалыг хүчтэй цохин унасан, би доошоо хартал миний хөл хугарсан байсан. Миний хөлөнд хийгдэх бүхий л хагалгаа, эмчилгээ, нөхөн сэргээлт нь хугарсан эхний өдрөөс эхлэн жил гаруйн хугацаанд, маш хүнд байсан. Би одоог хүртэл хөлөө бүрэн эдгээж, алдсан бүхнээ нөхөхийн тулд хичээсээр байгаа. Гэхдээ энэ бол миний амьдралын бас өөр нэг төрлийн аялал байсан. Миний туулах л ёстой зам байсан. Энэ бүхний эцэст би хувь хүнийхээ хувьд илүү хүчирхэг болсон. Энэ туршлага маань намайг хугарсан бүхэн эдгэрч болдгийг ойлгуулсан. Тэгээд дахин эхлэх гэдэг нь яг л жаахан хүүхэд дөнгөж хөлд орох мэт алхам алхмаар хийгдэх маш удаан хугацааны хичээл зүтгэл, тасралтгүй оролдлого байсан. Тэгээд аажмаар би алхаж, гүйж, бүр булчингаа нэмж эхэлсэн. Эдгэх, алдсан бүхнээ нөхөх хугацаа гэдэг нь өдөр, шөнийн тасралтгүй, хүнд хөдөлмөр байсан. Бүр анх удаа сагсан бөмбөгийн ертөнцөд орохоос илүү хэд дахин их хөдөлмөр шаардсан. Би үнэхээр нөхцөл байдлыг сайжруулж, тоглох ур чадвараа сайжруулмаар байсан. Учир нь улс орноо төлөөлж тоглоно гэдэг нь миний хувьд маш бахархалтай, маш чухал зүйл байдаг. Би сагсан бөмбөгийг зүгээр л дуртай болохоор тоглодоггүй, би хамгийн шилдэг нь байх гэж тоглодог. NBA бол хүн бүрт олддог боломж биш. Хэрэв чи мэргэжлийн сагсан бөмбөгчин болж, NBA-т тогломоор байвал чамд юу ч юу ч тохиолдсон, чи хурдан босох чадвартай байх ёстой.

ХОЛБООТОЙ: Тамирчдад тохиолддог түгээмэл гэмтэл, бэртлүүд

Эрүүл мэндтэй холбоотой ямар ч эрсдэлийг тооцоолох боломжгүй байдаг нь харамсалтай. Ялангуяа тамирчдын хувьд гэнэтийн эрсдэл үргэлж тохиолддог. Гол нь хэрхэн сэргийлэх болон бэртсний дараахь нөхцөлд ямар арга хэмжээ авах нь чухал. Бид танд “Энх-Ирээдүй” эрүүл мэндийн даатгалын үйлчилгээг санал болгож байна.

“Энх Ирээдүй” эрүүл мэндийн даатгалын үйлчилгээ

Бид тамирчдын бүх төрлийн гэнэтийн осол, ердийн болон халдварт өвчин, хавдар гэх мэт эрүүл мэндтэй холбоотой бүхий л эрсдэлээс хамгаалах “Энх Ирээдүй” эрүүл мэндийн даатгалын үйлчилгээг санал болгодог.

Та доорх холбоосыг дарж танилцуулгыг татаж авах боломжтой. Баярлалаа.