Хэрхэн эрүүл чийрэг хүүхдээ өсгөх вэ?

Эцэг эхчүүд бид хүүхдүүдээ зөв хүн болгож хүмүүжүүлэх, эрүүл чийрэг бие бялдартай болгон өсгөхийг хүсдэг шүү дээ. Хүүхэд хүмүүжүүлэх амаргүй ажил. Жорыг нь тааруулж хүүхдээ хүмүүжүүлэх нь эцэг эхээс үнэхээр их ур ухаан, хичээл зүтгэл шаарддаг. Тиймээс та бүхэнд сүүлийн үеийн судалгаагаар батлагдсан, хүүхдээ хэрхэн эрүүл өсгөх дараах дөрвөн аргуудаас хүргэж байна.

1.Дур мэдэж эм өгөх:

Хүүхэд тань өвдсөн тохиолдолд эмчийн жоргүйгээр эм өгөхийг хориглоно. Таны найз, эсвэл хамаатны хүүхэд ижил өвчин тусаад эдгэрсэн байлаа ч та эмчид хандалгүй дур мэдэн эм өгвөл эсрэгээрээ хүүхдийн биед сөрөг нөлөө үзүүлэх магадлал өндөр. Учир нь хүүхэд бүрийн бие физиологийн онцлог өөр өөр байдаг тул заавал эмчийн заавраар эм өгөх хэрэгтэй юм шүү.

2. Тоглох, амрах цагийг нь зөв зохицуул:

Хүүхдийг эрүүл чийрэг өсгөе гэвэл тоглох болон амрах цагийг нь зөв зохицуулж эрүүл орчин бүрдүүлэх хэрэгтэй.

3. Вакцинд заавал хамруулах:

Хүүхдийг төрсөн цагаас нь авахуулаад хамрагдах ёстой вакцинд нэгийг нь ч алгасалгүй хамруулах шаардлагатай. Орчин үед вакциныг эсэргүүцэх хүмүүс цөөнгүй болсон. Гэвч эцэг эхчүүд нөхцөл байдлыг ойлголгүй хүүхдэдээ вакцин хийлгэхээс татгалзсанаас болж устсан байх ёстой өвчинд олон хүүхэд нэрвэгдсээр байгаа юм.

4. Хүүхдийн даатгал:

Эцэг эхчүүд бид багаас нь хүүхдээ зөв даатгалд даатгуулах хэрэгтэй байдаг.

Хүүхэд хүнд хөнгөн хэлбэрээр өвчлөх үед санхүүгийн дарамтаас аврах ганц туслагч тань “Хүүхдийн эрүүл мэндийн даатгал” байх болно.

Манай Практикал даатгал оюутан, сурагчиддаа зориулж “Эрүүл мэнд Эрхэм баян” нэртэй аянаа эхлүүлээд удаагүй байгаа бөгөөд, та жилдээ ердөө 50,000₮ төлөн доорх эрсдэлүүдээс хүүхдүүдээ бүрэн хамгаалах боломжтой. Үүнд:

  • Амбулатори
  • Нүдний эмчилгээ
  • Томуу, томуу төст өвчин, гэнэтийн өвчлөл /ханиад/
  • Гэнэтийн ослын бүрэн хамгаалалт

Уг даатгалд 6-22 насны оюутан, сурагч хамрагдах бөгөөд 5,000,000₮-ийн хамгаалалттай даатгалд даатгуулах боломжтой.

Хэнд ч хэзээ ч “Эрсдэл” учирч болзошгүй тул эцэг эхчүүд бид урьдчилан сэргийлэх бэлтгэлтэй байх хэрэгтэй.

Бидний ирээдүй болсон бяцхан үрс маань эрсдэлгүй, эрүүл энх байг!

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг манай фейсбүүк пейж хуудаснаас авах боломжтой.

Эрүүл мэнд Эрхэм баян Энх-Ирээдүй даатгал.