Хэлж ирдэггүй хийсч ирдэг аюулаас хэрхэн сэргийлэх вэ?

Энх Ирээдүй эрүүл мэндийн даатгал

Өвчин хэлж ирдэггүй, хийсч ирдэг гэдэг үг бий. Гэвч хүний эрүүл саруул амьдрах явдал нь өөрөөс нь ихээхэн хамааралтай. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан тоо баримт байдаг. Анагаах ухааны хөгжлөөс хүний эрүүл мэндийн 7-8% нь хамаардаг бол үлдсэн 92% нь өөрөөс нь хамааралтай. Гэтэл хүмүүсийн эрүүл мэнддээ хандаж байгаа хандлагыг ажиглаад байхад эрүүл мэндийн байгууллага болон эмч нарт өөрийнхөө эрүүл мэндийг бүрэн даатгачихсан хандлага ажиглагддаг. Ямар нэг өвчин туслаа гэж бодоход хүмүүс эмч дээр очоод л эрүүл болчих юм шиг санадаг. Гэтэл хүн өөрөө байгалийн бүтээгдэхүүн. Эрүүл зөв хооллолт, дасгал хөдөлгөөн эрүүл байхын үндэс болдог ч хүний бие организм байгалийн хуулиараа зохицуулагдаж байдаг.

Та болон танай ам бүлийн хэн нэгэн гэнэт хүнд өвчнөөр өвдөх нь гэр бүлийн нийт гишүүдэд сэтгэл санаа болон санхүүгийн хүнд цохилт болдог нь бодит үнэн билээ.

Сүүлийн жилүүдэд манай улсад хамгийн их тархаж байгаа халдварт өвчин, хавдар мөн агаарын бохирдлоос үүдэлтэй уушиг, зүрх судас, тархины өвчнүүд газар аваад байгаа юм. Ер нь хүн өвчин тусвал гарах зардал нь асар их. Эмнэлэг, хагалгаа, эм тариа гээд л таны бодсоноос их гардаг нь бодит үнэн. Түүнчлэн өнөөгийн үед олон нийтийн сүлжээ, хэвлэл мэдээллийн хэрэгслээр хандив гуйж аврал ирсэн хүмүүс ихсэх болсон нь харамсалтай. Манай ард түмэн ч хандив гуйсан хүсэлтэй хүмүүсээс залхаж эхэлсэн гэхэд хилстэхгүй биз ээ. Ер нь бол өвдсөн хүн санхүүгийн хямралд давхар орох ёсгүй

Учир нь санхүүгийн чадамжгүй байх нь хамгийн том стресс. Үүнийгээ дагаад өвчин ч хурдан эдгэрэх нь хэцүү. Тиймдээ ч бид ирээдүйд учирч болох эрсдэлээс сэргийлэн эрүүл мэндийн даатгалд хамрагддаг.

Гадаадын томоохон улс орнууд эрүүл мэндийн даатгалыг агаар ус мэт хэрэглэдэг.

Манай улсад ч мөн адил эрүүл мэндийн даатгалаа 100% ашиглан хэрэглэж хэвших нь зүйтэй. Энх ирээдүй эрүүл мэндийн даатгалд хамрагдсанаар таныг болон таны ойр дотнын хүн өвдөхөд шаардагддаг санхүүгийн асуудлыг тань шийддэг. Өөрөөр хэлбэл таны хамгийн хүнд хэцүү үед тусалж дэмждэг гэсэн үг юм. Үүнээс гадна өвчинд өртөхөөс сэргийлэх үйлчилгээг ч та ашиглах давуу талтай. Монгол хүн бүр эрүүл байг!

ХОЛБООТОЙ: Эрүүл мэндийн даатгал гэж юу вэ?

“Энх Ирээдүй” эрүүл мэндийн даатгалын үйлчилгээ”

Бид хувь хүний болоод байгууллагын нийт ажилтныг бүх төрлийн гэнэтийн осол, ердийн болон халдварт өвчин, мэргэжлээс шалтгаалах өвчин, архаг хууч өвчин, хавдар гэх мэт эрүүл мэндтэй холбоотой бүхий л эрсдэлээс хамгаалах “Энх Ирээдүй” эрүүл мэндийн даатгалын үйлчилгээг санал болгодог.

Та доорх холбоосыг дарж танилцуулгыг татаж авах боломжтой. Баярлалаа.