Хамгийн хүнд эрсдэл бол хүүхдийн өвчлөл

Жилийн 4 улиралтай, эрс тэс уур амьсгалтай, хүрээлэн буй орчны бохирдолтой, амьдралын буруу хэв маяг, буруу зан төлөв давамгайлсан манай улс орны хувьд хүүхдийн өвчлөл, осол бол тулгамдаж буй асуудал.

Бага насны хүүхдүүд дунд ханиад томуу гэх мэт амьсгал замын өвчлөл түгээмэл байдаг бол нас нь томрох тусам эдгээр өвчнөөр өвчлөх тоо багасаж хоол боловсруулах эрхтэн, бөөрний өвчлөл давамгайлдаг байна. Энэ нь гэр бүлийн амьдралын хэв маягтай шууд холбоотой гэхэд хэлсдэхгүй. Өглөөний цай ууж хэвшээгүй, хэт орой хүнд махан хоол идэх, дахин дахин халаасан тосонд шарсан бүтээгдэхүүн /хуушуур, пирошки гэх мэт/ идэх, гарал үүсэл тодорхойгүй амттан, бүтээгдэхүүн хэрэглэх гэх мэт нь хоол боловсруулах эрхтэн системийг шууд гэмтээдэг. Мөн 10 хүүхдийн 8 нь шүдний өвчлөлтэй байгаа нь хоол боловсруулах эрхтэн системийн өвчлөлийн урьдач нөхцөл болдог байна.

Нийт 0-18 насны хүүхдүүдийн өвчлөлийн статистикийг харахад хавар, өвлийн улиралд амьсгалын замын өвчлөл ихсэж, зун, намрын улиралд ходоод, гэдэсний өвчлөлөөр өвчлөх нь их байгаа юм.

Манай улсад эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хамгийн хүрэлцээгүй салбарын нэг гэхэд хилсдэхгүй. Жишээ дурдахад хүйтэн сэрүүний улиралд ханиад, томуу туссан хүүхдээр эмнэлэг дүүрдэг. Эмнэлгийн коридороор гудас дэвсэн өрөө сулрахыг хүлээн эмчилгээгээ хийлгэж буй хүүхдүүд, боломжоороо хурлын, эмч нарын өрөөгөө сулласан эмнэлгүүд бол хамгийн түгээмэл зураглал. Хувийн эмнэлэгт мөн ялгаагүй ор олдохгүй гэрээрээ эмчилгээ хийлгэн ор хүлээнэ. Ачааллаа даахаа больсон улсын эмнэлэгт дунджаар 1 хүүхэд 3 хоног хэвтээд гэрээр эмчилгээгээ үргэлжлүүлнэ. Харин хувийн эмнэлэгт 5 хоног…

Энгийнээр тоо бодож үзэхэд улсын эмнэлэгт эмчилгээ хийлгэн, үргэлжлүүлэн гэрээрээ асрахад дунджаар эм, тариа, хоолойн утлага, зөгийн балтай татлага гэх мэтэд ороход 100,000 – 200,000₮ зардал гарна. Харин хувийн эмнэлгээр эмчлүүлэгсэд өрөөний зэрэглэл, хэвтэх ор хоногийн төлбөр, эмчилгээний зардал гэх мэтээс хамаарч харилцан адилгүй ч дунджаар 250,000₮ – 500,000₮-ын төлбөр гардаг. Зарим эмнэлэгт 1,000,000₮ давах нь ч бий.

Энэ бол нэг удаа ханиад, хатгаа хүрэхэд гарч буй зардал. Харин гэнэтийн осол эндэгдэл, ховор тохиолддог өвчлөлийг тооцож үзвэл яах вэ?

Манай улсын хувьд 20 хүн тутмын 1 нь гэнэтийн осолд өртдөг гэсэн аймшигтай тоо байна. /2018/ Үүний дийлэнх хувийг зам тээврийн осол, амьгүй механик зүйлд цохиулах, дээрээс юм унах зэрэг эзлэж байгаа юм. Хамгийн хэцүү нь эдгээр эрсдэлийн дийлэнхийг 0-5 насны хүүхдүүд эзлэдэг. 2018 онд нийт зам тээврийн осолд өртсөн хүүхдүүдийн 1,189 нь гэмтэл авснаас 143 хүүхэд ноцтой гэмтэл авч, эрүүл мэндээрээ ноцтой хохирсон байна. Энэ бол зөвхөн зам тээврийн ослын хувьд яригдаж буй тоо баримт. Харин зам тээврийн осол, ханиад томуунаас гадна бусад ноцтой өвчлөлүүдийн талаар дурдвал хүүхдийн өвчлөл гамшгийн хэмжээнд хүрсэн гэхэд буруудахгүй.

Сошиал ялангуяа фэйсбүүкээс харвал өчнөөн хүүхэд хүнд өвчин тусан эмчилгээний зардал босгож байгаа. Бид энэ бүх эрсдэлийг бодитоор тооцоолж, бэлэн байж чаддаггүй тул санхүүгийн дарамтад өртдөг. Дундаж орлоготой өрхөд гэнэтийн эрсдэл тохиолдоход яах вэ? Зээл авна, үнэд хүрч болох эд зүйлсээ зарах гэх мэтээр өрнөөс өрний хооронд амьдрахаас өөр сонголтгүй болдог гэхэд хэлсдэхгүй.

Эрүүл мэндийн эрсдэлээс хамгаалах хамгийн чухал зүйл бол:

  • Эрүүл мэндийн боловсролтой байх
  • Санхүүгийн мэдлэгтэй байх юм.

Хэрвээ би даатгалтай бол гэсэн дахин нэг эргэцүүлэл хийе.

Хүрээлэн буй орчны бохирдол биднийг харшил, ханиад, дархлаа муудах гэх мэт асуудлаас холдуулахгүй тул би даатгалаараа витамин авах, урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах гэх мэт урьдчилан сэргийлэх арга хэмжээ авна.

Харин үр хүүхэд минь өвдөх юм боломжит хувийн эмнэлэгт үзүүлэн шаардлагатай эмчилгээг хийлгэнэ. Мэдээж төлбөр нь манай гэр бүлийн даатгалаас төлөгдөх юм.

Муу юм тохиолдлоо гэхэд өндөр төлбөртэй эмчилгээ, гадаадад эмчлүүлэх төлбөр мөнгөө мөн л даатгалаараа төлүүлэх юм.

Ингээд бодоход манай гэр бүл 2-3 удаагийн ханиад хүрэх эмчилгээ, эм тарианы зардал, улиралд нэг удаа урьдчилан сэргийлэх үзлэгт орох, витамин авах, шүдээ эмчлүүлэх болон бусад эрсдэлээ тооцоолон жил дунджаар  5,000,000₮ орчим зардал гаргана гэж бодоход жилийн 2,500,000₮ хураамж төлөн даатгуулснаар гэр бүлийн гишүүн бүрээ 35 сая төгрөг хүртэл хамгаалалт авах боломжтой болж байгаа юм.

Ингэснээр манай гэр бүл шүдний асуудалгүй, эм тарианы гэнэтийн зардлыг яах вэ? Гэсэн айдасгүй, элдэв өвчнөөс байнга урьдчилан сэргийлэн боломжит арга хэмжээг аван эрүүл саруул аж төрөх юм.

Та Энх-Ирээдүй эрүүл мэндийн даатгалаас илүү олон төрлийн шийдлүүдийг авах боломжтой.

Энх-Ирээдүй эрүүл мэндийн даатгалын танилцуулгыг татаж авахыг хүсвэл доорх холбоос дээр дарна уу.