Ухаалаг хүний нөөц ажилчдын бүтээмжийн зөв хөдөлгөх хүч нь байж чаддаг

Байгууллагын хамгийн чухал нөөц бол ХҮН. Иймд ажилчдын тогтвортой суурьшилтай ажиллах, ажилчдын тасралтгүй өсөлт, хөгжил, эрүүл чийрэг байдал зэрэг нь тухайн байгууллагын амжилтын үндэстэй зайлшгүй холбоотой. Тиймээс үүнийгээ дагаад аливаа аж ахуй нэгж байгууллагын хүнийн нөөцийн алба, хэлтсийн үйл ажиллагаа, хүний нөөцийн уян хатан бодлого, хэрэгжүүлэлт тухайн байгууллагын ажилчдын өндөр бүтээлтэй, ажиллах үндэс болж байдаг.

Компанийн амжилтад, ажилчдын бүтээмжид хүний нөөцийн бодлого, үйл ажиллагаа хэрхэн нөлөөлдөг вэ?

Зөв хүнийг сонгох

Шинэ хүнийг ажилд сонгон шалгаруулах үйл явц тасралтгүй үргэлжилж байдаг үйл явц. Тэр ч утгаараа ярвигтай, мэдрэмж шаардсан ажил гэж хэлсдэхэд буруудахгүй. Компани бүр өөрийн эрхэм зорилго, алсын хараа, үнэт зүйлийг тодорхойлон бүх ажилчдыг нэг зүгрүү чиглүүлэх нь ирээдүйн амжилтын үндэс болдог тул компанийн соёл, алсын хараатай нийцэх ажил горилогчийг сонгон шалгаруулах нь чухал үйл явцад зүй ёсоор тооцогдоно.

Ажилчдын эерэг хандлага, бүтээлч байдлыг нэмэгдүүлэхэд анхаарах

Бид цаг үргэлж сурч хөгжиж, суралцаж байдаг. Тиймээс ажлын цагаас гадуур ажилчдын сурч хөгжих хэрэгцээг хангах, цалин урамшууллын болон нийгмийн харилцаанд тулгуурласан хэрэгцээг зөв тодорхойлсон санал, санаачлага, хөтөлбөр боловсруулан ажиллах нь ажилчдын ажилдаа дуртай болох, сэтгэл ханамжтай байх тал дээр том түлхэц болдог байна.

Ажилчдын халамж, үйлчилгээг нэмэгдүүлэх

Байгууллагаас ажилчдын ажил, бүтээмжийг урамшуулах замаар цалин нэмэгдүүлэн, цалинтай чөлөө олгох, нэмэлт урамшуулал бодох гэх мэт олон төрлийн халамж, үйлчилгээг хэрэгжүүлдэг хэдий ч хувь хүний эрүүл, чийрэг, бүтээмжтэй ажлаа гүйцэтгэхэд шаардлагатай эрүүл мэндэд чиглэсэн үйл ажиллагаанд анхаарах нь чухал.

Ажиллагсдаа халамжилдаг, эрүүл мэндийн болон халамжийн бодлого хэрэгжүүлдэг компаниудын ашиг тус нь чухам юунд оршиж байна вэ? Ажилчдын эрүүл мэндийг дэмжих хөтөлбөр байгууллагад хэрэгтэй юу?

Хүн бүрийг эрүүл амьдрахад тусалж чадах, эрүүл мэнддээ зориулахын тулд төлөх ёстой төлбөрийг нь хамгийн таатай нөхцөлөөр, гэр бүл, хувь хүний амьдралд санхүүгийн дарамтгүйгээр шийддэг шийдлийг эрүүл мэндийн даатгал гэж энгийнээр тайлбарлаж болох юм. Өөрөөр хэлбэл эрүүл мэндийн даатгал бол эрүүл мэнддээ хайртай, хариуцлагатай хүн бүрийн амьдралын дадал зуршил хэмээн илэрхийлдэг билээ.

Эрүүл мэнд бол хувь хүн хөдөлмөрийн өндөр бүтээл гаргах чадвартай, сэтгэл санааны амгалан тайван, сайн сайхан байхын чухал хэрэгцээ гэдгийг бид бүгд сайн мэднэ.

Ажилчдаа тогтмол үзлэг, шинжилгээнд хамруулж, эрүүл мэндийн дэмжих үйл ажиллагаа зохион байгуулж, эрүүл мэндийн даатгалд хамруулах журам, тогтолцоо бий болгосноор байгууллагын амин сүнс болсон ур чадвартай ажилчдынхаа тогтвор суурьшилтай ажиллах боломжийг нь хангах, ажлын бүтээмжийг нь нэмэгдүүлэх, сэтгэл ханамжтай ажиллах нөхцөлийг бүрдүүлэх олон талын ашиг тустай, хамгийн том халамж болдог зүйл билээ.

“ЭНХ ИРЭЭДҮЙ” ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ”

Бид байгууллагын нийт ажилтныг бүх төрлийн гэнэтийн осол, ердийн болон халдварт өвчин, мэргэжлээс шалтгаалах өвчин, архаг хууч өвчин, хавдар гэх мэт эрүүл мэндтэй холбоотой бүхий л эрсдэлээс хамгаалах “Энх Ирээдүй” эрүүл мэндийн даатгалын үйлчилгээг санал болгодог.

Та доорх холбоосыг дарж танилцуулгыг татаж авах боломжтой. Баярлалаа.