Таны хүүхэд найдвартай эрүүл мэндийн даатгалд хамрагдаж чадсан уу?

Тэгэхээр энэ удаагийнхаа нийтлэлээр та бүхэнд найдвартай эрүүл мэндийн даатгал ямар давуу талтай болохыг харуулахаар шийдлээ.

Эрүүл мэндийн даатгал бол нийгмийн халамж гэдэг үг байдаг шүү дээ. Нэг үгээр хэлбэл даатгал нь болзошгүй аюулаас хамгаалдаг зориулалттай гэж ойлгож болно. Харин таны хүүхэд найдвартай эрүүл мэндийн даатгалд хамрагдаж чадсан уу? Энэ асуултын хариултыг доорх тайлбараас аваарай.

Найдвартай эрүүл мэндийн даатгал гэж чухам юуг хэлээд байна вэ?

Таны хүүхдэд хэрэгтэй даатгалын багцыг санал болгож чаддаг, эрүүл мэндийн бүх төрлийн тусламж үйлчилгээг Монгол улсын шилдэг эмнэлгүүд цаашлаад ОУ-н томоохон эмнэлгүүдээс авах боломжийг бүрдүүлж буй эрүүл мэндийн цогц даатгалыг хэлнэ.

Бидний  ирээдүй болсон бяцхан хүүхэд багачууд тэр дундаа сургууль цэцэрлэгт хөл тавих гэж байгаа үрсийнхээ боловсролыг хамгаас чухал гэж үзэн эцэг эхчүүд бид аль л сургалт сайтай гэсэн сургууль, дугуйланд хамрагдуулж, өөрсдийн зүгээс хийж болох боломжит  хөтөлбөрүүдэд хамруулахыг хичээдэг. Гэвч эцэг эхчүүд бид хүүхдийнхээ эрүүл мэндэд урьдчилан сэргийлэх тал дээр анхаарал хандуулах нь бага байдаг шүү дээ. Өвчин хэлж ирдэггүй учир өвдсөн хойно нь арга хэмжээ авах нь цаг хугацаа болон санхүүгийн тал дээр ч ихээхэн хохирол амсдаг. Иймд урьдчилан сэргийлэх үүднээс найдвартай даатгалд хамруулахыг зөвлөж байна.

Манай байгууллага оюутан сурагчиддаа зориулж гэнэтийн бэлгээ бариад удаагүй байгаа билээ. “Эрүүл мэнд Эрхэм баян” аян-д хамрагдсанаар та жилдээ ердөө 50,000₮ төлөн доорх эрсдэлүүдээс хүүхдүүдээ бүрэн хамгаалах боломжтой. Үүнд:

  • Амбулатори
  • Нүдний эмчилгээ
  • Томуу, томуу төст өвчин, гэнэтийн өвчлөл /ханиад/
  • Гэнэтийн ослын бүрэн хамгаалалт

Уг даатгалд 6-22 насны оюутан, сурагч хамрагдах бөгөөд 5,000,000₮-ийн хамгаалалттай даатгалд даатгуулах боломжтой.

Бидний ирээдүй болсон бяцхан үрс, хүүхэд бүхэн эрсдэлгүй, эрүүл энх байг!

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг манай фейсбүүк пейж хуудаснаас авах боломжтой.

Энх-Ирээдүй эрүүл мэндийн даатгалын танилцуулгыг татаж авахыг хүсвэл доорх холбоос дээр дарна уу.