Таны хүүхдийн шүдэнд муугаар нөлөөлөх хүнсний бүтээгдэхүүнүүд

Шүдний өвчин гэдэг тэсвэрлэхийн аргагүй байдгаас гадна шүдний эмчилгээний зардал маш өндөр байдаг билээ. Шүдний өвчин нь улаан хоолойн хорт хавдар үүсэх эрсдэлийг 136%, толгой болон хүзүүний хорт хавдар үүсэх эрсдэлийг 54%, уушгины хорт хавдар үүсэх эрсдэлийг 68% ихэсгэдэг болохыг судалгаагаар тогтоожээ. 

Бидний хүүхдүүдийн өдөр тутам иддэг хүнсний бүтээгдэхүүнүүд тэдний шүдийг хэр их гэмтээдэг бол? Та үүний талаар бодож үзэж байсан л биз дээ? Мэдээж байнга чихэр жимснээс хол байлгана гэдэг хэцүү. Ингээд ямар хүнсний бүтээгдэхүүнүүд шүдийг гэмтээдэг талаар бяцхан зөвлөгөөг хүргэе.

1.     Хийжүүлсэн ундаа:

Хийжүүлсэн ундаа шүдэнд муу гэдгийг хүн бүр мэднэ. Гэхдээ яг яагаад муу болохыг эцэг эхчүүд бид хүүхдүүддээ багаас нь тайлбарлаж, зааж зөвлөх хэрэгтэй.

Хийжүүлсэн ундаанд элсэн чихэр өндрөөр агуулагддаг бөгөөд шүдний давхаргыг гэмтээдэг байна. Үүнээс болж шүдний эмаль нь хамгаалалтын бүрхэвчгүй болдог муу талтай.

2.     Каш:

Хүүхэд бүр л каш идэх дуртай. Гэхдээ каш нь шүдний завсар үлдэж шүд хорхойтох, цоорох нөхцөлийг бүрдүүлдэг байна. Каш идсэний  дараа хүүхдийнхээ амыг зайлах, шүдийг нь угаалгах нь зайлшгүй зүйл юм шүү.

3.      Амттан болон хатаасан жимс:

Амттан болон элсэн чихэр ихээр агуулсан бүтээгдэхүүн бөгөөд аман дотор нян үүсэх нөхцөлийг бүрдүүлдэг, цаашлаад шүдний бүрхүүлийг гэмтээдэг байна. Тиймээс хүүхдээ чихрээс хол байлган оронд нь хатуу ааруул өгч хэвших нь зүйтэй.

Манай Практикал даатгал оюутан, сурагчиддаа зориулж “Эрүүл мэнд Эрхэм баян” нэртэй аянаа эхлүүлээд удаагүй байгаа бөгөөд, та жилдээ ердөө 50,000₮ төлөн доорх эрсдэлүүдээс хүүхдүүдээ бүрэн хамгаалах боломжтой. Үүнд:

  • Амбулатори
  • Нүдний эмчилгээ
  • Томуу, томуу төст өвчин, гэнэтийн өвчлөл /ханиад/
  • Гэнэтийн ослын бүрэн хамгаалалт

Уг даатгалд 6-22 насны оюутан, сурагч хамрагдах бөгөөд 5,000,000₮-ийн хамгаалалттай даатгалд билээ.

Хэнд ч хэзээ ч “Эрсдэл” учирч болзошгүй тул эцэг эхчүүд бид урьдчилан сэргийлэх бэлтгэлтэй байх хэрэгтэй.

Бидний ирээдүй болсон бяцхан үрс маань эрсдэлгүй, эрүүл энх байг!

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг манай фейсбүүк пейж хуудас болон 7777-6677 дугаарт залган лавлах боломжтой.

Эрүүл мэнд Эрхэм баян Энх-Ирээдүй даатгал.