Тамирчдад тохиолддог түгээмэл гэмтэл, бэртлүүд

Хэчнээн өндөр бэлтгэгдсэн тамирчин байлаа ч бэртэж гэмтэх магадлал үргэлж байдаг. Харамсалтай нь хүнд бэртэл гэмтлээс үүдэн удаан хугацаанд спортоосоо хөндийрөх бүр цаашлаад зодог тайлах ч эрсдэл үүсдэг. Спортын физик эмчилгээний эмч Brian McEvoy спортынхны түгээмэл өртдөг гэмтлүүд болон учир шалтгааных нь талаар бичсэн нийтлэлийг хүргэж байна.

Пателлопеморлын хам шинж

Спортын бэртэл гэмтлийн ихэнх тохиолдлыг доод биеийн тэр дундаа өвдөгний гэмтэл эзэлдэг. Хамгийн түгээмэл тохиолддог өвдөгний гэмтлийг пателлопеморлын хам шинж гэж нэрлэдэг. Уг гэмтэл нь өвдгөөрөө унах, өвдгөө цохихоос үүддэг бөгөөд хавдаж, хөндүүрлэдэг. Энэ тохиолдолд аль болох хөдөлгөөнгүй байлгаж мөсөөр жин тавих нь үр дүнтэй. Гуяны дотоод булчинг сунгах, гадна булчинг суллах дасгал хийх нь өвдөлтийг бууруулах ач тустай. Хэрвээ өвдөлт 2 болон түүнээс олон долоо хоног үргэлжилбэл физик эмчилгээнд хамрагдах шаардлагатай.

Мөрний гэмтэл

Булчинд хэт их ачаалал өгөх, мөр мултрах, шөрмөсний үрэвсэл гэх мэт мөрний гэмтэл нь спортод хамгийн түгээмэл байдаг. Хөнгөн атлетик, бөх, хүндийг өргөлт, сагсан бөмбөг гээд бүхий л төрлийн спортод түгээмэл тохиолддог гэмтэл юм.

“Мөр нь эмзэг холбоос бөгөөд дасгал хөдөлгөөний үед маш их хүч шаардагдаж, их хэмжээний даралт очдог хэсэг юм. Биеийн халаалтгүй байх, хангалттай уян хатан бус байдал, ачаалал авах чадваргүй байх нь мөрний гэмтлийн гол шалтгаан болдог” – McEvoy.

Теннис болон Гольфийн үеийн тохой гэмтэх

Хөндлөнгийн хүний нүдээр харахад теннис болон гольфийн спорт нь хүнд гэмтэл авахаар хүч чадал шаарддаг мэт харагддаггүй. Гэвч бодит байдал дээр их хэмжээний давтагдсан үйлдлээс үүдэн гар, бугуй, тохойн ойролцоох шөрмөст өөрчлөлт ордог. Үүнээс үүдэн гольфийн цохиур, теннисний аркетыы атгахад хүндрэл үүсэж буруу барилт, далайлтаас үүдэн тохой гэмтдэг. Энэ төрлийн гэмтэл авсан тохиолдолд эхний ээлжид мөсөөр жин тавьж, амраах хэрэгтэй. Шууд дасгал хөдөлгөөн хийж болохгүй бөгөөд аажим аажмаар дасгаж хүнд техник руу шилжих нь ирээдүйн бэртэл гэмтлийн эрсдэлийг бууруулна.

Шөрмөс татах

Усан спортын тамирчдын хувьд хөлийн булчин, гуяны арын шөрмөсний гэмтэлд өртөх нь түгээмэл байдаг бол хүндийн өргөлт болон хүчний спортынхны хувьд нурууны арын шөрмөсний гэмтэл түгээмэл байдаг. Уг гэмтлээс үүдэн тухайн тэмцээнээ өнжих, улирлын туршид амрах хүртэл эрсдэлтэй.

Нурууны өвдөлт

Нурууны өвдөлт нь биеийн доод хэсэгт нөлөөлдөг хүчтэй өвдөлтөд тооцогддог. Нурууны диск гэмтэх, мэдрэлийн судас хавчуулагдах гэмтэл нь нурууны өвдөлт дотроо түгээмэл. Унадаг дугуй, гольф, теннис гэх мэт эргэлт их гүйцэтгэдэг спортуудад түгээмэл тохиолддог төдийгүй хүчний спортынхон дунд ч түгээмэл байдаг.

Нурууны гэмтлээс үүдэн мэдрэлийн судас гэмтэх, алхахад хүндрэл үүсэх, хүнд зүйлс өргөх боломжгүй болдог. Спортын  төрлөөс хамааран амралт авах хугацаа, эргэж хугацаа нь харилцан адилгүй.

Маш урт хугацааны тасралтгүй бэлтгэл сургуулилт нь тамирчдын амжилтад шууд нөлөөлдөг ч бэртэл, гэмтлийг тооцоолох боломжгүй байдаг нь харамсалтай. Бид танд урьдчилсан үзлэг, улсын болон олон улсын томоохон эмнэлгүүдийн эмчилгээ, үйлчилгээ авах боломжтой “Энх-Ирээдүй” даатгалыг санал болгож байна.

ХОЛБООТОЙ: Эрүүл мэндийн даатгал гэж юу вэ?

“Энх Ирээдүй” эрүүл мэндийн даатгалын үйлчилгээ

Бид тамирчдын бүх төрлийн гэнэтийн осол, ердийн болон халдварт өвчин, мэргэжлээс шалтгаалах өвчин, архаг хууч өвчин, хавдар гэх мэт эрүүл мэндтэй холбоотой бүхий л эрсдэлээс хамгаалах “Энх Ирээдүй” эрүүл мэндийн даатгалын үйлчилгээг санал болгодог.

Та доорх холбоосыг дарж танилцуулгыг татаж авах боломжтой. Баярлалаа.