Боловсрол чухал ч эрүүл мэнд хамгийн чухал

Боловсрол  тэр дундаа  хүүхдийн боловсрол нь  зөв хүн болон төлөвших өдөр тутмын амьдрал, насан туршид нь нөлөөлөх үндсэн эрх, хүний хөгжлийн түлхүүр тул хүүхэд бүрт чанартай боловсрол олгох нь  эцэг эх бидний хүүхдийнхээ өмнө хүлээх үүрэг юм. Хүүхэд бүр боловсрол эзэмшсэнээр хөгжиж дэвшин, улс орны хөгжлийн бүтээгч нь болдог.

Бидний  ирээдүй болсон бяцхан хүүхэд багачууд тэр дундаа сургууль цэцэрлэгт хөл тавих гэж байгаа үрсийнхээ боловсролыг хамгаас чухал гэж үзэн эцэг эхчүүд бид аль л сургалт сайтай гэсэн сургууль, дугуйланд хамрагдуулж, өөрсдийн зүгээс хийж болох боломжит  хөтөлбөрүүдэд хамруулахыг хичээдэг.

Энэ нь мэдээж төлбөртэй, төлбөргүй, урт, богино хугацаанд харьцангуй  үргэлжилдэг. Бидний бяцхан үрс ч эцэг эхийн дэмжлэгтэйгээр хичээнгүйлэн суралцдаг.

Өнгөрсөн 2018 онд ерөнхий боловсролын улсын болон хувийн 803 сургууль, түүнд ногдох багш нар 30,411, сурагчдын тоо 593,200 тооны сурагчид суралцсан байна.

Энэ статистик судалгаанаас үзэхэд багш, сургуулийн тоо үнэхээр дутмаг байгаа нь илт.   Тэгвэл нэг өрх айл хүүхдийнхээ боловсролд хичнээн хэмжээний зардал гаргадаг вэ?

Мэдээж харилцан адилгүй. Тиймээс энэ мөнгөн дүнг өөрийн бодит жишээн дээр тооцоолол хийж үзье. Хувийн    сургуулийн дундаж жилийн сургалтын төлбөр  ойролцоогоор 5 – 8,5 сая төгрөг. Үүн дээр сар бүрийн хоолны төлбөр, гурван улирлаар тооцож үзвэл 360,000 төгрөг, сургуулийн хүүхдийн унааны зардалд жилдээ 250,000 төгрөгийг төсөвлөдөг. Ингээд нийтдээ бид хүүхдийн сургалтын зардалд жилд 5 – 9 сая зарцуулдаг байна.

Хүүхдэд чанартай боловсрол эзэмшүүлэхийн зэрэгцээ бидний анхаарах хамгийн чухал зүйл бол эрүүл мэнд.

Бидний хүүхдүүд сургуульд орж нийгмийн харилцаанд орж, бие даах чадварыг эзэмшихийн тулд зайлшгүй эрүүл мэндийн хувьд онц сайн байх хэрэгтэй. Тэгвэл бид сайн  боловсрол эзэмшүүлэх гэж төдий хэмжээний зардал гаргадаг ч эрүүл мэндэд нь хэрхэн анхаарал тавьж байна вэ ?   Хүүхдүүдээ тогтмол жилдээ нэг удаа эрүүл мэндийн бүрэн үзлэгт хамруулж чадаж байна уу? Улиралдаа нэг удаа шүдний эмнэлэгт очиж  чадаж байна уу? Эдгээр асуултад “Тийм” гэж хариулж байвал та бол гарцаагүй үлгэр дуурайлал болсон эцэг эхчүүд юм.

Одоогийн дүр зургаар дийлэнх эцэг эхчүүд дархлаа муудаж, өвчин хүндэрч, зовуур илэрсний дараа, шүд цоороод хүчтэй өвдөлт мэдрэгдтэл хүүхдийнхээ бие, бялдрын эрүүл мэндэд анхаарал хандуулдаггүй нь үнэхээр харамсалтай. Эцэг эхчүүд бид хүүхдийнхээ эрүүл мэндэд урьдчилан сэргийлэх тал дээр илүү их анхаар ч өвдсөн хойно нь арга хэмжээ авах нь цаг хугацаа болон санхүүгийн тал дээр ихээхэн хүндрэл учруулдаг. Өвчин хэлж ирдэггүй учир урьдчилан сэргийлж  хайртай үрсээ хамгаалаарай. 

Боловсрол чухал ч эрүүл мэнд хамгаас эрхэм билээ.

Та Энх-Ирээдүй эрүүл мэндийн даатгалаас илүү олон төрлийн шийдлүүдийг авах боломжтой.

Энх-Ирээдүй эрүүл мэндийн даатгалын танилцуулгыг татаж авахыг хүсвэл доорх холбоос дээр дарна уу.