Барилга угсралтын явцад түгээмэл тохиолддог осол, эндэгдлүүд

Хүйтний улирал дуусаж урин дулаан цаг ирж буйтай холбоотой хамгийн идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг салбарын нэг бол барилгын салбар билээ. Их хотын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа хэдий ч эрсдэл тохиолдоход амь нас, эрүүл мэндээр хэмжигддэг эрсдэл өндөртэй салбаруудын нэг. Барилгын салбарт гарч буй осол эндэгдлийг шууд хөдөлмөрийн аюулгүй байдлыг бүрэн хангаагүйтэй холбон ойлгоход буруудахгүй. Барилгын талбайд осол гарахад томоохон компаниуд туслан гүйцэтгэгч рүүгээ буруугаа өгөх, ХАБ-ын албанаас тарааж өгсөн аюулгүй хэрэгсэл болох малгай, хамгаалалтын бүс зэргийг ажилчид буруу хэрэглэсэн бүр хэрэглээгүй байсан гэх нь ч бий. Гэхдээ л аль, алинаас ч үүдсэн байсан ч энэ салбарын эрсдэл хүний амь, эрүүл мэндээр хэмжигддэг тул захиалагч компани, гүйцэтгэгч компани, ажилчид бүгд хүнийг гэх хандлагаар ажилдаа ханддаг байх нь чухал юм.

2002 – 2017 оны статистикаас харахад нийт 5900 хүн үйлдвэрлэлийн осолд өртөж 1122 хүн нас барж, 1194 хүн хөгжлийн бэрхшээлтэй болж, 4104 хөдөлмөрийн чадвараа түр алдсан байна. Зөвхөн барилгын талбайд гарсан ослын 2017 оны тоо баримтыг харвал нийт 17 хүн өртсөнөөс 11 барилгын талбай, 2 үйлдвэрийн талбай, 1 олон нийтийн газар, 1 бусад орчинд гарч 6 хүн нас барсан харамсалтай мэдээ байна.

ХОЛБООТОЙ: Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчлөлд байгууллага ямар нөхөн төлбөр олгох ёстой вэ?

Барилгын салбарт түгээмэл тохиолддог эрсдэлүүд дурдаж байна.

Өндрөөс унах

Барилгын давхар ихсэх тусам энэ эрсдэлийн тохиолдох хувь, учруулах хохирол нэмэгддэг. Үнэ хямдыг бодон баталгаагүй өндрийн хамгаалалт хэрэглэх тохиолдол түгээмэл. Энэ нь эргээд ажилчдын болон бусдын амь насыг эрсдэлд оруулдаг. Өндрөөс хүн унах, барилгын материал, эд зүйлс унах нь барилгын салбарт хамгийн түгээмэл тохиолддог осол, эндэгдлийг нэгд тооцогддог байна.

Нэг талаас байгууллага хангалттай чанартай, бүрэн гүйцэд өндрийн хамгаалалтын хэрэгслээр хангаагүй байдаг бол зарим тохиолдолд хэнэггүй ажилчид өөрийн болон бусдын амь насыг дэнчин тавин өгсөн хамгаалалтын хэрэгслийг хэрэглэхгүй байх, талбайн аюулгүй байдлын үл хайхрах хэнэггүй тохиолдлууд түгээмэл байдаг.

Цахилгааны хэрэгсэл

Цахилгааны өндөр хүчдэл, трансформатор, цахилгааны утастай ойр ажиллаж буй ажилтан бүр цахилгааны аюултай орчинд ажиллаж байдаг. Цахилгааны эрсдэлийг бууруулахын тулд талбайн зохион байгуулалтыг маш сайн төлөвлөх хэрэгтэй. Ил задгай цахилгааны утас, чийгтэй орчин зэрэг нь хамгийн өндөр эрсдэл дагуулдаг.

Хөдөлгөөнт зүйлсээс гэмтэх

Нааш цааш хөлхөх ажилчид, бараа материал зөөх жижиг, том тээврийн хэрэгсэл, тэнгэр баганадсан өргөгч цамхгууд гээд барилгын талбай тэр чигтээ байнгын хөдөлгөөн дунд өөрчлөгддөг орчин юм. Эдгээр хөдөлгөөнийг хянаж, талбайг зөв зохион байгуулах нь эрсдэлийг бууруулах гол хүчин зүйлс.

Зарим байгууллага зардал мөнгөө хэмнэх үүднээс өргөгч цамхгаа мэргэжлийн бус газруудаар угсруулах, машин байнга орж гардаг талбайд толь тавихгүй байх зэргээс үүдэн багагүй осол гардаг байна.

Дуу чимээний эрсдэл

Маш их чимээтэй орчинд ажилладаг ажилчдын сонсголын эрхтэн их, бага хэмжээгээр гэмтдэг. Дасал болсон чимээнээс үүдэн юм нурах, дээрээс эд зүйлс унах, ард нь аюул болж байгааг сонсож чаддаггүй.

Уг эрсдэлийг бууруулах гол зүйл бол зохистой хамгаалах хэрэгсэл хэрэглэх юм.

Амьсгалын замын өвчлөл

Цемент, будаг, эмульс гээд нүд харагдах, үл харагдах олон төрлийн барилгын материалтай ажилчид шууд харьцдаг. Барилгын талбай дээрх нарийн ширхэгт тоосонцор шууд уушги руу орж богино хугацаандаа харшил, ханиалга, урт хугацаандаа  хүнд төрлийн уушигны өвчлөл үүсгэдэг. Барилгын салбарын хувьд хүнд төрлийн осол гэмтэлтэй ороход бэрх ч ажилчдын эрүүл мэндэд хүн хохирол учруулдаг өвчлөл юм. Нарийн ширхэгт тоосонцрыг шүүх маск тогтмол хэрэглэх, хорыг саармагжуулах сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглүүлэх нь ажилтан төвтэй байгууллагын зайлшгүй хийх зүйлс юм.

Хариуцлагын тогтолцоо, Талбайн зохион байгуулалт, Ажилтнаа гэх хандлага

Барилгын талбайд осол, авааргүй ажиллах нь захиалагч, гүйцэтгэгч, ажилтан гурваас шууд хамаарна. Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах талаарх хууль дүрэм, зөвлөмжийг барилгын салбарынхан бүгд мэдэх боловч яг хөрсөн дээрээ бүрэн хэрэгжүүлж байгаа нь хэд бол? Барилгын салбарын осол эндэгдэл жил ирэх тусам буурч байгаа таатай мэдээ байгаа ч гар хөлөө гэмтээх, сонсгол муудах, астма, харшилтай болох гэх зэргээр хөнгөн гэмтэл бэртэл, өвчлөлд өртөж байгаа ажилтны тоо давхар буурч байгаа юу?

Өнөөдрийн нүдэнд харагдах багахан өвчлөлийн ирээдүйн хор уршгийн талаар удирдлага, хүний нөөцүүд анзаарч хардаг болов уу?

ХОЛБООТОЙХөдөлмөр аюулгүй байдлын албаны шийддэг гол асуудлууд

Бид танай байгууллагын эрсдэлийн удирдлагын тогтолцоог сайжруулахад тань туслах “Энх Ирээдүй” эрүүл мэндийн даатгалыг санал болгож байна.

“Энх Ирээдүй” эрүүл мэндийн даатгалын үйлчилгээ”

Бид байгууллагын нийт ажилтныг бүх төрлийн гэнэтийн осол, ердийн болон халдварт өвчин, мэргэжлээс шалтгаалах өвчин, архаг хууч өвчин, хавдар гэх мэт эрүүл мэндтэй холбоотой бүхий л эрсдэлээс хамгаалах “Энх Ирээдүй” эрүүл мэндийн даатгалын үйлчилгээг санал болгодог.

Та доорх холбоосыг дарж танилцуулгыг татаж авах боломжтой. Баярлалаа.