Байгууллагад том асуудал үүсгэдэг “жижиг” зүйлс

Байгууллагууд шууд тооцоход төвөгтэй, алдагдсан боломжуудад ач холбогдол бага өгдөг. Гэтэл бидний хайнга хандсан жижиг мэт зүйлсээс ихээхэн хохирол учирч байдаг ажээ.

Хүний нөөцийн шилжилт хөдөлгөөн

Аливаа байгууллагын зарим ажилтнууд ажлаас гарч, шинэ хүмүүс ажилд орж байдаг нь ердийн үзэгдэл мэт боловч Монголын ихэнх компаниудын хувьд хүний нөөцийн шилжилт, хөдөлгөөн зохимжит төвшнөөс өндөр байдаг. Ажилтнууд ялангуяа нарийн мэргэжлийн болон удирдах ажилтнууд тогтворгүй байх нь байгууллагад хохирол учруулж байдаг. Жишээ нь:

  • Шинэ ажилтнуудын хувьд эхний  жилд байгууллагадаа оруулах ашиг нь зардлаасаа өндөр. Үр ашгийг нь хүртэхээсээ өмнө ажилтнуудаа алдах нь байгууллагын ашигт ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг. Арай гэж ажлын дөртэй болмогцоо ажлаас гарчих нь бий.
  • Паретогийн зарчмаар аливаа компанийн ажилтнуудын 20% нь нийт ажлын 80%-ийн нугалж байдаг. Түлхүүр ажилтнуудаа алдах нь байгууллагын бүтээмжийг, ашиг орлогыг бууруулдаг.

Иймд хүний нөөцийн тогтоон барих дараах боломжуудад анхаарна уу:

  • Карьерын замнал нь тодорхой байх,
  • Хувь хүний хөгжил ба сургалт,
  • Удирдах ажилтнуудын көүчинг, менторинг, манлайлал,
  • Гүйцэтгэлийн үнэлгээг үнэн зөв, бодитоор хэмжигдэхүйц болгох,
  • Гүйцэтгэлд суурилсан урамшууллын тогтолцоог бий болгох,
  • Хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуйн менежмент,
  • Эрүүл мэндийн даатгал.

Ажилтнуудын муу хөдөлмөрийн бүтээмж

Компаниуд ажилтнуудынхаа бүтээмжид тохирсон цалин, урамшуулал өгөх нь зүйн хэрэг. Гэвч ихэнх компаниудын хувьд ажилтнуудынх бүтээмж тааруу тул сэтгэл хангалуун байхаар өндөр цалин, урамшуулал өгөх боломжгүй байдаг.

Ажилтнуудынхаа хөдөлмөрийн бүтээмжийг өсгөх ямар арга ухаан, боломжууд байна вэ:

  • Ажлын эрэмбэ дарааг зөв тогтоох. Паретогийн зарчмаар нийт ажлын 20% нь 80%-ийн ач холбогдолтой байдаг. Жижиг сажиг ажлуудаа хийсээр гол чухал ажлуудаа орхигдуулж цалгардуулах нь сөрөг нөлөөтэй. Иймд төлөвлөгөө болон гүйцэтгэлд тухайн ажил бүрийн ач холбогдлын жинг тусгаж байхыг зөвлөдөг.
  • Юуг хийх вэ төдийгүй юуг хийхгүй вэ гэдгээ төлөвлөж байх. Цөөн тооны чухал ажлууддаа төвлөрч ажиллах нь бүтээмжийг өсгөдөг.
  • Байгууллагын бол хувь хүний эрхэм зорилго, алсын харааг нэгтгэх. Өөрийгөө хэн бэ гэдгийг ойлгоогүй хүн өдрийнхөө хоол ундны мөнгөнөөс цаашихыг олж хардаггүй тул ажилтнууддаа урт хугацааны алсын хараа, зорилготой болоход туслах нь нэн чухал. Байгууллагынхаа эрхэм зорилго, алсын хараа, үнэт зүйлсийг ойлгосон, энэ нь өөрийнх нь зорилготой нийцэж буйг олж харсан ажилтнууд л аливаа шийдвэрүүдийг хурдтай, зөв гаргадаг, идэвх санаачлагатай, сэтгэлтэй, үнэ цэнэтэй ажилтан болж чаддаг.
  • Захиргаадах бус, манлайлах. Ажилтан алдаа гаргах, шүүмжлүүлэх нь өөрчлөлт, хөгжлийнх нь зайлшгүй хэсэг нь мөн хэдий ч сөрөг мэдрэмж нь хэтрэснээр урам зориггүй болох, сэтгэлээр унах, гутрах, өөртөө итгэх итгэлээ алдах улмаар ажлын байрны шаталтад ордог. Удирдах ажилтнууд хувь хүнийг нь бус үйлдлийг нь шүүмжлэх, асуудлыг гарцыг олж харахад нь туслах, алдаж онох үед нь көүчинг хийх, ахиж дэвших үед нь боломжийг олгох зэргээр манлайлах нь үр бүтээмжтэй ажилтан болж хөгжихөд нь нөлөөлдөг.
  • Ажилдаа бүрэн төвлөрөх боломжийг бүрдүүлэх. Олон улсын практикт томоохон компаниуд ажилтнуудынхаа хөгжил дэвшил, сэтгэл зүй, эрүүл мэнд, гэр бүлийн амьдрал зэрэгт онцгой анхаарах болсон. Гэр бүлийнхээ сайн сайхан амьдралд байнга санаа зовж буй ажилтан ажилдаа анхаарч чаддагүй тул эрүүл мэндийн даатгалд нь гэр бүлийг нь хамруулах нь ч бий.

ХОЛБООТОЙ: Дэлхийн компаниуд ажиллагсдынхаа эрүүл мэнд, оюун санаанд хэрхэн анхаардаг вэ?

Хамгийн гол нь дээрх санаачлагууд байгууллага, удирдлагуудын зүгээс анхлан гарах нь зүйтэй.

Үйл ажиллагааны доголдол, үйлдвэрийн осол, сул зогсолт элбэг

Уул уурхай, барилга, дэд бүтэц, хүнд үйлдвэрлэлийн компаниуд хэдэн хүн цаг осолгүй ажилласнаа гол хэмжүүр үзүүлэлтээ болгодог. Ялангуяа үйлдвэрлэлийн осол элбэг тохиолддог уул уурхайн салбарт осол, ослоос үүдсэн сул зогсолтууд хэдэн тэрбум төгрөгийн хохирлыг учруулах нь бий.

Нарийн мэргэжлийн түлхүүр ажилтнууд эрүүл мэндийн, ар гэрийн гэх мэт асуудлуудтай байх нь үйл ажиллагаандаа доголдол үүсгэх бас нэгэн хүчин зүйл болдог. Харин хэрхэн эдгээр эрсдэлээс хамгаалах вэ?

  • Эрүүл, аюулгүй ажлын орчин, нөхцөлийг бүрдүүлэх,
  • Болзошгүй аюул ослоос урьдчилан сэргийлэх, хамгаалах хэрэгслээр хангах,
  • Ажилтнуудаа болон тэдний гэр бүлийг эрүүл мэндийн даатгалд хамруулан эрсдэлээс хамгаалах.
  • Ажилтнаа эрүүл мэндийн урьдчисан үзлэгт хамруулж байх

“Энх Ирээдүй” эрүүл мэндийн даатгалын үйлчилгээ

Бид байгууллагын нийт ажилтныг бүх төрлийн гэнэтийн осол, ердийн болон халдварт өвчин, мэргэжлээс шалтгаалах өвчин, архаг хууч өвчин, хавдар гэх мэт эрүүл мэндтэй холбоотой бүхий л эрсдэлээс хамгаалах “Энх Ирээдүй” эрүүл мэндийн даатгалын үйлчилгээг санал болгодог.

Та доорх холбоосыг дарж танилцуулгыг татаж авах боломжтой. Баярлалаа.