Байгууллагадаа эрүүл мэндийн даатгал нэвтрүүлэх 5 алхам

Байгууллагынхаа ажиллагсдыг эрүүл мэндийн даатгалд хамруулах нь өдөр бүр хийгээд байдаггүй, үр өгөөж нь дунд болон урт хугацаанд тогтвортой гарах нь чухал, тодорхой зардал шаарддаг шийдвэр тул дараах гол алхмуудыг хийхийг зөвлөж байна.

Хэрэгцээ шаардлагаа зөв тодорхойлох

Компани бүрийн байгууллагадаа эрүүл мэндийн болон гэнэтийн даатгал нэвтрүүлэх учир шалтгаан, хэрэгцээ шаардлага тухайн байгууллагын үйл ажиллагаа явуулж буй салбар, зах зээл, хөгжлийн үе шат, ажилтны тоо зэрэг хүчин зүйлсээс хамааран ялгаатай байж болдог.

Монгол улсын хуулинд барилга, дэд бүтэц зэрэг тодорхой салбарын ажилчдыг зайлшгүй гэнэтийн ослын даатгалд хамруулсан байхаар заасан байдаг. Уул уурхайн томоохон компаниуд ханган нийлүүлэгч, туслан гүйцэтгэгч компаниуддаа тавьдаг заавал биелүүлэх шаардлагуудын тоонд ч энэ төрлийн даатгалууд заавал багтана. Үйлдвэрлэлийн байгууллагууд ослоос үүдэн бэртэж гэмтэн эрүүл мэндээрээ хохирох эрсдэлээс хамгаалахыг зорьдог.

Мэргэжлээс шалтгаалах өвчин эмгэг үүсэх эрсдэл өндөртэй байгууллагууд ажилтнуудаа даатгалд хамруулдаг. Барилгын салбарт жишээ нь гуурсан хоолойн тоосны шалтгаант үрэвсэл, нурууны эмгэгүүд элбэг тохиолддог. Хортой нөхцөлтэй ажлын байрууд бүхий компаниудын ажилтнууд хордлогод орох, үүнээсээ шалтгаалан хөдөлмөрийн чадвараа тодорхой хугацаагаар алдах эрсдэл үүсдэг.

Эрүүл мэндийн даатгал нь хүний нөөцийн шилжилт хөдөлгөөнийг бууруулах байгууллагын хүний нөөцийн бодлогын нэгэн чухал хэсэг болдог. Ялангуяа авьяаслаг, өндөр ур чадвартай, түлхүүр ажилтнуудыг байгууллагадаа тогтвортой ажиллуулахад сэдэл болдог. Ер нь эрүүл ажилтнуудтай байх нь компани амжилттай байхын нэг үндэс мөн.

Байгууллагадаа эрүүл мэндийн даатгал нэвтрүүлэхэд танайх чухам ямар хэрэгцээ шаардлагууд байгааг дээрх хэлбэрээр олж тогтоох нь хамгийн эхний гол алхам байдаг.

Шаардлагатай мэдээлэл цуглуулах

Эрүүл мэндийн даатгалын бүтээгдэхүүнийг сонгохдоо даатгалын хамрах хүрээ, хамгаалах эрсдэлүүд, нөхөн төлбөр олгох ба олгохгүй нөхцөлүүд, үнэ зэрэг мэдээллүүдийг цуглуулж харьцуулалт хийх нь зүйтэй.

Та манай Практикал Даатгалын байгууллагад санал болгож буй “Энх Ирээдүй” эрүүл мэндийн даатгалтай энд дарж танилцах, брошурыг энд дарж татах боломжтой.

Танилцуулга уулзалт хийх

Эрүүл мэндийн даатгал нь дээр дурдсанаар байгууллагуудын онцлогоос хамааран үйлчилгээний цар хүрээ, нөхцөлүүд нь харилцан ялгаатай байж болдог. Иймд танай байгууллагын нөхцөл байдал, эрүүл мэндийн даатгал нэвтрүүлэх гол хэрэгцээ шаардлага, тавьж буй зорилго, зорилтууд юу болохыг санал өгч буй даатгалын мэргэжилтэнд товч танилцуулах, мөн тухайн даатгалын бүтээгдэхүүний онцлог, давуу сул талууд, нөхөн төлбөрийн нөхцөлүүд, кэйс зэрэгтэй танилцах уулзалт хийх нь сонголтоо зөв хийхэд тусална.

Та энд дарж манай эрүүл мэндийн даатгалын мэргэжилтэнтэй танилцуулга уулзалт хийх хүсэлт гаргах боломжтой. Мөн энэ сайтын доод хэсэгт байрлах чатаар хүсэлт гаргах боломжтой. Бид ажлын нэг хоногт багтан тантай холбогдож уулзалтын цаг товлох болно.

Өөрийн байгууллагад тохирсон багцыг сонгох

Эрүүл мэндийн даатгал тухайн байгууллагын хэрэгцээнд нийцэх зорилгоор харилцан ялгаатай багцуудыг санал болгодог. Энх ирээдүй эрүүл мэндийн даатгалын хувьд Silver, Gold, Platinum гэсэн багцын сонголтууд бий.

Silver багцад эрүүл мэндийн үндсэн эрсдэлийг 80 хүртэл хувиар хамгаалдаг бол Gold багц 90 хүртэл хувиар хамгаалах, элэгний B, C вирусийг устгах эмчилгээ, үйлчилгээ, эм тарианы зардал, сэтгэцийн болон сэтгэл зүйн эмгэг, жижиг мэс ажилбар, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, гэнэтийн осол, хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан зэрэг эрсдэлийн хамгаалалт багтдаг. Харин платинум багцад дээрх эрсдэлүүдээс 100 хүртэл хувиар хамгаалах төдийгүй авто болон агаараар зөөн тээвэрлэх зэрэг нэмэлт үйлчилгээнүүд багтдаг.

Энх-Ирээдүй эрүүл мэндийн даатгалын хамгийн том давуу тал бол таныг гэр бүлээр нь даатгадаг юм.  Нэг үгээр хэлбэл 1 хүний хураамжаар таны гэр бүлийн бүхий л хүмүүсийг хамгаалдаг гэсэн үг. Нөгөө талаар шүдний өвчлөлийг оруулдгаараа давуу талтай юм

Байгууллагадаа эрүүл мэндийн даатгал нэвтрүүлэх

Эрүүл мэндийн даатгал байгууллагад үр өгөөжтэй байхад даатгалд хамрагдаж буй ажилтнууд уг бүтээгдэхүүний хамгаалалтын цар хүрээ, эрсдэл учирсан тохирсон тохиолдолд хийх алхмууд, нөхөн төлбөрийн нөхцөлүүд, нөхөн төлбөрийн материал бүрдүүлэх, авах үе шатууд зэрэг мэдээлэлтэй байх нь чухал. Иймд эрүүл мэндийн даатгалыг танилцуулах, заавар, гарын авлага бэлтгэн өгөх зэрэг ажлуудыг зохион байгуулаарай. Шинэ ажилтны дасан зохицох хөтөлбөрт тусгаж өгч болно.

Мөн өөрийн байгууллагын үйл ажиллагааны онцлогоос хамааран хөдөлмөрийн гэрээ, түлхүүр ажилтнуудтай хийх контрактын гэрээ, хэлцэлд эрүүл мэндийн даатгалыг тусгаснаар ажилд орох болон тогтвортой ажиллах сэдэл үүсгэх, хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн журам, хөтөлбөрүүдтэй уялдуулах, эрүүл мэндийн үзлэгийн тогтолцоо бий болгохыг зөвлөж байна.

 

ХОЛБООТОЙ: Ажиллагсдаа эрүүл мэндийн даатгалд хамруулах нь ямар ач холбогдолтой вэ?

 

“Энх Ирээдүй” эрүүл мэндийн даатгалын үйлчилгээ

Бид байгууллагын нийт ажилтныг бүх төрлийн гэнэтийн осол, ердийн болон халдварт өвчин, мэргэжлээс шалтгаалах өвчин, архаг хууч өвчин, хавдар гэх мэт эрүүл мэндтэй холбоотой бүхий л эрсдэлээс хамгаалах “Энх Ирээдүй” эрүүл мэндийн даатгалын үйлчилгээг санал болгодог.

Та доорх холбоосыг дарж танилцуулгыг татаж авах боломжтой. Баярлалаа.