Байгууллагадаа эрүүл мэндийн даатгал нэвтрүүлэхэд төлбөрийн асуудлыг хэрхэн шийдэж болох вэ?

Чадварлаг, өсөх ирээдүйтэй ажилтанг байгууллагадаа татах, тогтоон барихад байгууллагаас баримталж буй халамж, хангамжийн бодлого чухал ач холбогдолтой.

Энэ удаагийн нийтлэлээр байгууллагадаа эрүүл мэндийн даатгал нэвтрүүлэхэд төлбөрийн асуудлыг хэрхэн шийдэж болох талаар зөвлөгөөг хүргэж байна.

Байгууллага 100% хариуцах

Ажлын гүйцэтгэл болон чадамжийг харгалзан үзэж түлхүүр тоглогчид болон, өсөх ирээдүйтэй ажилчдын эрүүл мэндийн даатгалыг 100% байгууллага хариуцах нь түгээмэл. Эдгээр ажилчдаас ирэх үр өгөөж өндөр, байгууллагын үйл ажиллагааг тасалдалгүй авч явах суурь нөхцөл болдог тул гарч буй мөнгөн зардлаас илүү байгууллагад ашигтай байдаг. Мөн түлхүүр ажилчдаа тогтоон барих, бусад ажилчдад хичээн ажиллах урам зориг өгдгөөрөө давуу талтай.

Ажилтан 100% хариуцах

Энэ тохиолдолд ажиллагсдын санхүүд дарамт учруулахгүйгээр хэрхэн суутгаж авах талаар тооцож үзэх хэрэгтэй. Гэрээ зурагдахад байгууллагаас даатгалын шимтгэлийг 100% хариуцан төлж, дараа дараагийн арга хэмжээг хүний нөөцийн бодлогоор шийдэх нь үр дүнтэй. Ажиллагсдын цалингаас тодорхой хугацааны дараа төлж дуусахаар шимтгэл хэлбэрээр суутгах нь ажиллагсдад ирэх санхүүгийн дарамт нь бага байдаг.

Жишээ нь: Ажилтны нас, биеийн онцлог, эрүүл мэндийн байдлаас шалтгаалан эрүүл мэндийн эрсдэлийг тодорхойлно. Тухайн эрсдэлд үндэслэн даатгалын хамгаалалтаа сонгож төлбөр хэмжээ нь тодорхойлогдоно. Жишээ нь: Даатгалын хураамж 450,000₮ байлаа гэж бодоход ажилтны цалингаас нэг дор бүгдийг суутгахын оронд 3-5 хувааж цалингаас суутгахаар шийдэж болно. Энэ нь ажилчдын санхүүд дарамт учруулахгүйн зэрэгцээ танай хүний нөөцийн бодлогыг илүү хүчтэй, ажилтанд ээлтэй байхад тусладаг.

Байгууллага, ажилтан тодорхой хувиар хуваан төлөх

Төлбөрийн харьцаа нь 50/50, 70/30 гэх мэт ямар ч сонголттой байж болно. Тодорхой хувийг ажилтан хариуцаж байгаа тул санхүүгийн дарамт ирэх нь мэдээж. Гэхдээ өмнөх жишээний адил ажилтанд аль болох бага дарамт учрахаар цалингаас шимтгэл хэлбэрээр авах нь үр дүнтэй.

Эрүүл мэндийн даатгалын үйлчилгээ нь нэг талаараа хэрэгцээ шаардлага ч нөгөө талдаа үр дүнтэй, урам зоригтой ажиллахад түлхэц болдог.  Өсөх ирээдүйтэй, ажлын чадамж өндөр, залгамж халаа болох ажилчдаа энэ нөхцөлөөр даатгалд хамруулж идэвхжүүлэх нь ажлын бүтээмжид шууд нөлөөлнө.  Мөн байгууллага нь өөрийнх нь хөдөлмөрийн үнэлж байна гэх таатай сэтгэл зүйг бий болгох давуу талтай.

Та байгууллагадаа эрүүл мэндийн даатгал нэвтрүүлэхээр шийдсэн бол “Практикал даатгал” танд төлбөрийн хамгийн уян хатан нөхцөлийг санал болгож байна.

“Энх Ирээдүй” эрүүл мэндийн даатгалын үйлчилгээ

Бид байгууллагын нийт ажилтныг бүх төрлийн гэнэтийн осол, ердийн болон халдварт өвчин, мэргэжлээс шалтгаалах өвчин, архаг хууч өвчин, хавдар гэх мэт эрүүл мэндтэй холбоотой бүхий л эрсдэлээс хамгаалах “Энх Ирээдүй” эрүүл мэндийн даатгалын үйлчилгээг санал болгодог.

Та доорх холбоосыг дарж танилцуулгыг татаж авах боломжтой. Баярлалаа.