Амжилттай хүний нөөцүүдийн нийтлэг 5 шинж

Хүний нөөцийн үндсэн үүрэг нь ажил олгогч болон ажилчдын хоорондох харилцааг холбох, хөнгөвчлөх явдал юм. Хүний нөөцүүдийн ажлын арга барил нь байгууллагын хамгийн чухал капитал болох ажиллагсадтай шууд холбоотой байдаг. Тэгвэл амжилттай хүний нөөц гэж хэнийг хэлэх вэ?

  1. Хүчтэй харилцааны чадвар

Хүний нөөцийн үндсэн үүрэг нь ажил олгогч болон ажилчдын хоорондох харилцааг холбох, хөнгөвчлөх явдал юм. Энэ нь аман болон бичгэн харилцааны чадварыг өндөр түвшинд шаарддаг төдийгүй уг чадвар нь мэдээллийг ойлгомжтой, үр дүнтэй хүргэх боломжийг бүрдүүлдэг. Мөн ажилчид хооронд болон ажилчид, удирдлагын дунд гарсан зөрчилдөөнийг зохицуулах хүчтэй харилцааны чадварыг шаарддаг.

Сайн харилцагч байх нь сайн сонсогч байх гэсэн үг юм.

  1. Ажилчдынхаа эрүүл мэндийг анхаарч үздэг

Амжилттай хүний нөөцийн гол шинж нь ажилчдын идэвх, санаачлага буурч буй цэгийг маш сайн мэдэрдэг бөгөөд хэрхэн бүтээмжтэй ажилууллах талаар мэддэгт оршдог. Ялангуяа эрүүл мэндийн асуудал, түүнээс үүдэн үүсэж болох олон эрсдэлийг тооцоолсон байдаг учир халамж, үйлчилгээний бодлогыг нарийн төлөвлөж чаддаг. Амжилттай хүний нөөцийн багтай компанийн ажилчид эрүүл мэндийн урьдчилсан үзлэгт тогтмол хамрагддаг төдийгүй тодорхой эрсдлүүд дээр даатгуулсан байх нь элбэг. Энэ төрлийн компаниуд зах зээл дээр хүн капиталыг амжилттай ажиллуулснаараа хүний нөөцийн нэр хүнд өндөр байдаг.

  1. Мэдээлэлд үндэслэн шийдвэр гаргах чадвар

Ажиллагсдын шилжилт хөдөлгөөн, ажлын ур чадвар, гэр бүлийн байдал, эрүүл мэндийн асуудал, цагийн бүртгэл, чөлөө/актын шалтгаан гээд ажиллагсадтай холбоотой маш их мэдээлэл хүний нөөцийн хэлтэст хадгалагдаж байдаг. Чадварлаг хүний нөөц ажиллагсдаа гарын 5 хуруу шигээ мэддэг бөгөөд ажиллагсадтай холбоотой бүхий л асуудлын шалтгааныг төвөггүй олж, шийдвэрлэх чадвартай байдаг. Ялангуяа өөрт буй маш их мэдээллийг ухаалгаар ашиглан, анализ хийн, шийдвэр гаргах чадвар өндөр хөгжсөн байдаг билээ.

Тэд үйл явдлын давуу болон сул талыг үнэлдэг шүүмжлэлт сэтгэгчид юм.

Тэд ур чадварын үнэлгээ, ажиллагсдын карьерын замналыг тодорхойлох, залгамж халааг бэлтгэх, ажиллагсдад зориулсан халамж үйлчилгээний бодлого гэх мэт маш олон стратегийн шинж чанартай шийдвэрүүдийг гаргадаг.

  1. Ёс зүй

Хүний нөөцийн ажилтнууд компанийн болон ажиллагсдын хувийн маш олон эмзэг мэдээлэл дунд ажилладаг. Тийм учир тэднээс өндөр харилцааны болон ажлын ёс зүй шаарддаг. Хуваалцах болон хуваалцаж болохгүй мэдээллийн хил хязгаарыг нарийн мэддэг байх хэрэгтэй төдийгүй удирдлага болон ажилчид байгууллагын дүрэм журмыг мөрдөж байгаа эсэхийг хянаж, зохицуулалт хийж чаддаг.

  1. Зохион байгуулах чадвар

Хүний нөөцийн ихэнх ажилтнууд ажилтан бүртэй холбоотой олон тооны бүртгэл, файлыг хянаж байх ёстой. Тэд ажилд авах, ажлаас халах, ажилчдын янз бүрийн тэтгэмж авахтай холбоотой олон бичиг баримтыг хариуцдаг. Хэдий хүний нөөцийн автоматжуулалтын олон төрлийн шийдэл бий болсон ч уулзалт товлох, арга хэмжээ зохион байгуулах гэх мэт олон хуваарьт ажлыг зохион байгуулах, бүртгэх, хянах чадвартай байх хэрэгтэй.

“Энх Ирээдүй” эрүүл мэндийн даатгалын үйлчилгээ

Бид байгууллагын нийт ажилтныг бүх төрлийн гэнэтийн осол, ердийн болон халдварт өвчин, мэргэжлээс шалтгаалах өвчин, архаг хууч өвчин, хавдар гэх мэт эрүүл мэндтэй холбоотой бүхий л эрсдэлээс хамгаалах “Энх Ирээдүй” эрүүл мэндийн даатгалын үйлчилгээг санал болгодог.

Та доорх холбоосыг дарж танилцуулгыг татаж авах боломжтой. Баярлалаа.