Ажилчдын эрүүл мэндийг дэмжих хөтөлбөр байгууллагад хэрэгтэй юу?

Байгууллагууд ажилчдын эрүүл мэндэд зориулсан хөтөлбөр хэрэгжүүлэх 2 үндсэн шалтгаан байна.

  • Ажил олгогчийн төлөх маш их хэмжээний нөхөн төлбөрийг бууруулах
  • Ажилчдын сэтгэл ханамж, бүтээмжийг сайжруулах

Байгууллага ажиллагсдаа эрүүл мэндийн даатгал нэвтрүүлэх ямар ашиг тустай байдаг талаар дараах нийтлэлээ танилцана уу.

Ажил олгогчийн төлөх маш их хэмжээний нөхөн төлбөрийг бууруулах

Сүүлийн жилүүдэд ажил олгогчид нь ажил, мэргэжлээс шалтгаалан өвдөж, бэртсэн нөхцөлд ажилтан болоод түүний ар гэрт, мөн байгууллагад учрах хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг бууруулахын тулд, ажилчдыгаа эрүүл мэндийн даатгалд хамруулах хөтөлбөрийг эрчимтэй явуулж байна.

Учир нь хэрэв байгууллага ажилчдаа даатгуулаагүй бол, ажилчид үйлдвэрийн осол, мэргэжлээс шалтгаалан өвдөж, бэртсэн үед ихэнх нөхөн төлбөр нь ажил олгогчоос гардаг ажээ. Цаашлаад, ажилчдын эрүүл мэндээс шалтгаалж байгууллагад учрах шууд болоод шууд бус зардал, хохирлууд нь мөн л ажил олгогчийн толгой дээр буудаг байна.

Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчлөл, бэртэл гэмтэл үүссэн тохиолдолд ажилтанд Нийгмийн даатгалын сангаас тэтгэмж олгодог ч, харамсалтай нь хөдөлмөрийн чадвараа түр болоод бүр алдсан ажилтны эмчилгээний зардалд тэтгэмж нь хаанаа ч хүрэлцдэггүй. Нийгмийн даатгалын систем бодит байдлаас хэт зөрүүтэйг хэн хүнгүй мэдэх бизээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлд зааснаар, ажил  олгогч нь Үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөр өвчилсөн ажилтан болоод түүний ар гэрт учирсан  хохиролд 5 – 36 сарын цалинтай дүйцэх хэмжээний нөхөн төлбөрийг олгоно хэмээн заажээ.

ХОЛБООТОЙ: Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчлөлд байгууллага ямар нөхөн төлбөр олгох ёстой вэ?

Хуульд заасны дагуу ажилтан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндээ хамгаалуулан даатгуулах эрхтэй гэж заасан байдаг ч өмнө нь ажил олгогчид тэр бүр энэ талаар нааштай ханддаггүй байсан. Гэвч сүүлийн жилүүдэд олон ажил олгогчид ажилчдаа даатгуулаагүйгээс, эрсдэл үүсэх үед маш их хэмжээний нөхөн төлбөр төлж буйгаа анзаарч эхэлсэн байна.

Нэг ажилтны эрүүл мэндийг жилд багахан зардлаар даатгуулаад 5 сая хүртэлх төгрөгөөр хамгаалуулах боломж нь ажил олгогчдийн хувьд том ачаа, хариуцлагаа даатгалын компанид шилжүүлэх эрх, боломж гэдийг компаниуд анзаарч эхэлжээ. Ажилтан өвдсөн, эсвэл бэртсэн үед ажилтанд болоод түүний ар гэрийнхэнд, мөн ажил олгогчид санхүүгийн болоод сэтгэлзүйн дарамт ирэхгүй байх нь даатгалын өөр нэг чухал өгөөж байдаг.

ХОЛБООТОЙ: Хүний нөөц болон гүйцэтгэх удирдлагуудын шийдвэрлэх ёстой гол асуудлууд

Ажилчдын сэтгэл ханамж, бүтээмжийг сайжруулна

Ажилчдынхаа төлөө ямар ямар эрүүл мэндийн хөтөлбөр хэрэгжүүлж буй талаар тэдэнд танилцуулж, ач холбогдлыг таниулах нь маш чухал. Ингэснээр ажилтан компанийнхаа талаар эерэг сэтгэгдэлтэй байгаад зогсохгүй, эрүүл мэндийн баталгаа, хамгаалалтыг мэдрэх нь ажилтанг амар тайван, ажилдаа төвлөрөх шалтгаан болж өгдөг.

Бидний өмнөх нийтлэлүүдээс даатгалд хамрагдсан ажилчдын байгууллагад өгөх үр өгөөж өсдөг талаар уншсан гэдэгт итгэлтэй байна.

Эрүүл мэндийн цогц хөтөлбөр:

Монголын томоохон байгууллагууд зөвхөн эрүүл мэндийн даатгалаар зогсохгүй эрүүл мэндийн цогц хөтөлбөр хэрэгжүүлдэг. Компаниуд ажилчдаа эрүүл мэндийн урьдчилсан үзлэгт хамруулах, ХАБ-ын сургалт, аюулгүй ажиллагааны зааварчилгааг тогтмол өгч байх, хөнгөлөлттэй фитнессийн эрх олгох, массажны сандал бүхий амрах өрөө бэлдсэн байх, ажилчдынхаа бусад нийгмийн бүлгүүдэд хамрагдах боломжийг бий болгох зорилгоор урлаг, спортын арга хэмжээг идэвхитэй дэмжих, гэрээт сэтгэлзүйчтэй байх, эрүүл өдрийн хоолыг дэмжих, сайн үйлийн аян өрнүүлэх зэрэг  хөтөлбөрийн зорилгоос хамаарч олон сонирхолтой үйл ажиллагааг хамруулж болдог. Мөн ажилчдын санал, санаачлагыг хөтөлбөртөө агуулах.

Эрүүл мэндийн хөтөлбөрийн зорилго нь ажилтныг өвдсөний дараа авах арга хэмжээнд чиглэхээс гадна өвдөхөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд мөн чиглэсэн байх нь маш чухал. Ажилчид амьдралын эрүүл хэвшилтэй байж, эерэг хандлагатай байх нь байгууллагад маш олон өгөөжтэй:

Бүтээлч байдлыг нэмэгдүүлэх:

Эрүүл бус амьдралын хэв маягтай хүн хэзээ ч бүтээлч байж чаддаггүй. Хувийн амьдрал, хэвшил нь бүтээлч биш бол ажилдаа бүтээлч хандана гэдэг юу л бол. Цаашлаад ажилтан эрүүл мэндийн олон асуудал, айдастай бол бүтээмж нь маш ихээр буурдаг. Тиймээс ажилчдыгаа эрүүл хоол, дасгал хөдөлгөөн хийх нөхцөл, боломжоор дэмжээрэй.

Ажилтан үнэ, цэнээ мэдрэх:

Байгууллага өөрт нь санаа тавьж буйг мэдээд, ажилтан өөрийн үнэ цэнийг мэдэрдэг. Өөрийгөө байгууллагад чухал үүрэгтэй гэж мэдэрсэн ажилтан ажилдаа илүү их хариуцлагатай ханддаг байна.

Чанартай боловсон хүчнийг татах, сайн ажилчдаа урт хугацаанд хадгалах:

Иймэрхүү хөтөлбөрүүд нь нэг талаар хөдөлмөрийн салбарт танай компанийн маркетинг болж өгдөг. Хүний нөөцийн менежер ажил горилогчтой уулзах явцад, ажилчдадаа зориулан хэрэгжүүлж буй эрүүл мэндийн цогц хөтөлбөр болоод түүний өгөөжийг танилцуулахдаа таатай байх болно. Энэ нь сайн боловсон хүчин танай компанийг сонгох шалтгааныг нэмэгдүүлж өгдөг.  Мөн сайн ажилтнаа удаан хадгалах шалтгаан болдог байна.

Ажил таслалт, хоцролт багасах:

Эрүүл мэндийн хөтөлбөрийн дагуу урьдчилсан үзлэгт тогтмол ордог ажилтан ерөнхийдөө өөрийн эрүүл мэндийн байдлаа хяналтдаа байлгаж, төлөвлөгөөний дагуу арга хэмжээ авах боломжтой байдаг. Харин гэнэт өвдсөн ажилтан,  гэнэт таслах, хоцрох гэх мэтээр ажлаас чөлөө авах нь их байдаг. Энэ нь байгууллагын үйл ажиллагааг тодорхой хэмжээгээр доголдуулдаг.

Мэргэжлээс шалтгаалж өвдөх, осолдох, гэмтэх магадлал эрс буурах:

Хэрэв танай ажилчид өвдөж, гэмтэх нь багасаж, даатгалын нөхөн төлбөр авах нь буурах юм бол бид дахин даатгуулах хэрэг байна уу гэж бүү бодоорой. Харин танай эрүүл мэндийн цогц хөтөлбөр үр дүнтэй байна гэдэгт итгэлтэй байж, хөтөлбөрийн үр дүнг ажилчдадаа танилцуулаарай.

Найрсаг уур, амьсгалыг бий болгох:

Эрүүл мэндийн цогц хөтөлбөр нь ажилчдын идэвх, сэтгэлзүйг давхар анхаарахад чиглэсэн давхар ач холбогдолтой. Спорт, урлагийн арга хэмжээнүүд нь ажилчид хоорондоо ажлын бус сайхан яриа өрнүүлэх, бие биенээ илүү таньж ойлгох, хамтран ажиллагчдынхаа талаар эерэг бодол хандлагатай болоход тусалдаг. Цаашлаад байгууллагын гайхалтай соёл бүрдэх үндэс болдог байна.

“Энх Ирээдүй” эрүүл мэндийн даатгалын үйлчилгээ”

Бид байгууллагын нийт ажилтныг бүх төрлийн гэнэтийн осол, ердийн болон халдварт өвчин, мэргэжлээс шалтгаалах өвчин, архаг хууч өвчин, хавдар гэх мэт эрүүл мэндтэй холбоотой бүхий л эрсдэлээс хамгаалах “Энх Ирээдүй” эрүүл мэндийн даатгалын үйлчилгээг санал болгодог.

Та доорх холбоосыг дарж танилцуулгыг татаж авах боломжтой. Баярлалаа.