Ажилчдаа ажлын байранд нь сэтгэл хангалуун үлдээх гайхалтай 5 санаа

Мөнгөнөөс гадна ажлын байрыг аз жаргалтай газар болгон хувиргадаг маш олон хүчин зүйлүүд байдаг. Мэдээж та ажилчиддаа мөнгөн шагнал, урамшуулал олгох нь хэн бүхэнд таатай байх боловч тухайн төсвөөсөө ажилчдынхаа төлөө хэдий чинээ их сэтгэл гаргаж, санаа тавьдагаа харуулах юм бол ажилчдад илүү гүн сэтгэгдэл үлдэж, байгууллагынхаа талаар маш эерэг сэтгэгдэлтэй үлддэг байна.

Тэгвэл бид танд хэрхэн ажилчдынхаа төлөө санаа тавьж буйгаа илэрхийлэх гайхалтай 5 санааг хүргэе.

Уян хатан ажлын цаг

Уян хатан ажлын цаг гэдэг нь ажилтан өдөрт 8 цаг л ажиллах ёстой, хэзээ вэ гэдэг нь хамаагүй бөгөөд түүнийг ажилтан өөрөө зохицуулах эрхийг олгох тухай юм. Уян хатан цагаар ажиллах нь ажилтанд ашигтай бөгөөд өдөр бүр ар гэр, ахуй амьдралаа хангалттай зохицуулаад явах ба ажилтны амьдралд олон асуудлуудыг шийдэх шийдэл болж чаддаг байна.

Харин энэ нь байгууллагад ашигтай болов уу? Уян хатан цагаар ажиллах нь байгууллагад бүр олон талын ашигтай байдаг. Жишээ нь ажилтан 09:00-өөс 18:00 хооронд ажиллах хатуу цагийн хуваарьтай үед цагаа бүртгүүлэх, цайны цагаа хүлээх, тарах цагаа хүлээж цагаа тоолохдоо ихээхэн анхаарал, энерги, цагийг зарцуулдаг. Харин уян хатан цагаар ажиллахад ажилтан зөвхөн үр дүнд анхаарал төвлөрүүлж, тэдний бүтээмж өндөр хувиар дээшилдэг байна. Өөр нэг ашиг тус бол танай байгууллага уян хатан ажлын цагтай байх нь илүү чадварлаг боловсон хүчнүүд танай байгууллагад ажилд орох маш чухал шалтгаан болох болно. Авьяастай хэн бүхэн чөлөөт уран бүтээлч байдгийг санахад илүүдэхгүй болов уу.

Сайн үйлд уриалах

Магадгүй тухайн ажилтан сайн үйлсэд гар сунгагч нэгэн биш байх л даа. Гэхдээ байгууллага нь түрүүлж сайн үйлд гар сунгах сэдэл, уриалгыг гаргах хэрэгтэй. Тухайн ажилтан нийт зохион байгуулсан 10 сайн үйлсийн нэгэнд нь л оролцсон байж ч болно. Иймэрхүү уриалга гаргаж ажилчдыгаа хамруулснаар танай компани болон тухайн ажилтан зөвхөн мөнгө олох зорилгоор өдөр бүр ажилладаг биш юм гэдгийн сануулга болно. Ажилтан нь өөрийгөө бусдын сайн сайхны төлөө мөн хөдөлмөрлөж буйгаа санаж, өөрөөрөө мөн байгууллагаараа ч үргэлжид бахархах болно. Энэ нь ажлын байрыг илүү утга учиртай газар юм байна гэсэн сайхан мэдрэмжийг ажилтанд бий болгодог байна.

Аяллын сан үүсгэх

Гадаадад аялаж зугаалан, шинэ соёлтой танилцах нь юутай ч зүйрлэшгүй сайхан туршлага байдаг. Та магадгүй ажилчиддаа мөнгөн шагнал, урамшуулал олговол тэд баярлах л байх гэхдээ та тэдэнд гадаадад гэр бүлээрээ аялах сан үүсгэхийг дэмжиж, урамшуулбал тэдэнд жинхэнээсээ санаа тавьж буй хэрэг болох юм.

Боловсрол, сургалтыг дэмжих

Ажилтан тухайн ажлын байрандаа 5 жил ажиллахад, бүтээмж сонирхол зэрэг буурч эхэлдэг. Магадгүй, мэргэжлийн төрлөөс хамаараад танай байгууллагад өгөх өгөөж ч мөн буурах болов уу. Туршлагатай ажилтнаа үлдээх хамгийн таатай шийдэл нь бол түүнийг шинэ зүйлийг сурч, өөрийгөө сорихыг нь үргэлжид дэмжин, хөрвөх боломжийг нь олгож өгөөрэй. Карьерын замнал дээшээ өгссөн шат байхаа болиод хэдийн удаж байна. Тиймээс ажилчдаа ширэнгэн ой мэт замналаар урагш явахад нь туслах чиглүүлэгч байгаарай.   

Эрүүл мэндийн баталгаа өгөх

Хүний амьдралд байнга л ямар нэгэн тодорхой баталгаа хэрэгтэй байдаг. Санхүүгийн баталгаа, аюулгүй байдлын баталгаа, итгэл сэтгэлийн баталгаа, эрүүл мэндийн баталгаа. Ажилтны ар гэрт тохиолдох бүхий л асуудлыг байгууллага хариуцаж, шийдэж чадахгүй ч гэсэн амьдралын үндэс суурь болсон эрүүл мэндийн байдалд нь баталгаа өгөөрэй.  

Ажиллагсдаа эрүүл мэндийн урьдчилсан сэргийлэх үзлэгт тогтмол хамруулах, тодорхой эрсдэлүүд дээр эрүүл мэндийн даатгалд хамруулах мөн гэр бүлийн эрүүл мэндийг нь анхаарч үздэг байх нь хөдөлмөрийн зах зээл тэр дундаа авьяастнуудын зах зээл дээр байгууллагын нэр хүндийг өсгөөд зогсохгүй байгууллагын үйл ажиллагааг тогтвортой өсөлттэй явахад туслах болно.

 

Практикал Даатгал ХХК нь Монголын агаарын бохирдол, амьдралын буруу хэвшлээс үүдэлтэй бүхий л түгээмэл өвчлөлүүд, хагалгаа, архаг хууч өвчний сэдрэлт, хорт хавдар, гэнэтийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчин, жирэмслэлт, шүдний өвчинг хүртэл агуулсан ‘Энх Ирээдүй’ олон улсын эрүүл мэндийн даатгалын үйлчилгээг үзүүлж байна.

Монголд маш олон хүн эрүүл мэндийн ноцтой аюулд өртсөнөө мэдсэн хирнээ улсын эмнэлгийн үйлчилгээний хүрэлцээгүй, ачаалалтай байдал, мөн өөрийн санхүүгийн чадамжгүй байдал зэргээс үүдэн арга хэмжээ авч чадалгүй амиа алдах, эрүүл мэндээрээ хохирох  тохиолдол олон байгаа нь эмгэнэлтэй юм.

Бид иргэдэд эрүүл мэндийн бүрэн баталгаа өгч, бүрэн үйлчилгээ үзүүлэхийн тулд, улсын эрүүл мэндийн үйлчилгээний хүрэлцээгүй байдлыг тооцоолон үзэж Монголын хамгийн том хувийн эмнэлгүүдээр үйлчлүүлэх боломжуудыг, мөн хэрвээ тухайн ажилтны өвчлөл Монголд эмчлэгдэх боломжгүй бол гадаадад эмчлүүлэх боломжуудыг ‘Энх Ирээдүй’ ОУ-ын эрүүл мэндийн даатгалын үйлчилгээндээ багтаасан байгаа.    

ХОЛБООТОЙ: Ажиллагсдын эрүүл мэндээс шалтгаалах эрсдэлүүд

“Энх Ирээдүй” эрүүл мэндийн даатгалын үйлчилгээ

Бид байгууллагын нийт ажилтныг бүх төрлийн гэнэтийн осол, ердийн болон халдварт өвчин, мэргэжлээс шалтгаалах өвчин, архаг хууч өвчин, хавдар гэх мэт эрүүл мэндтэй холбоотой бүхий л эрсдэлээс хамгаалах “Энх Ирээдүй” эрүүл мэндийн даатгалын үйлчилгээг санал болгодог.

Та доорх холбоосыг дарж танилцуулгыг татаж авах боломжтой. Баярлалаа.