Ажиллагсдын эрүүл мэндээс шалтгаалах эрсдэлүүд

Ажиллагсдынхаа эрүүл мэндийг анхаардаггүй компани их хэмжээний алдагдал хүлээх магадлал их байдаг. Уг алдагдал нь зөвхөн мөнгөөр хэмжигдэх зардал бус цаг хугацаа, сэтгэл зүй, байгууллагын нэр хүндтэй шууд холбоотой. Дараах нийтлэлээс ажиллагсдын эрүүл мэндээс үүдэн ямар эрсдэл үүсэж болох талаар уншина уу.

Идэвхтэй ажиллах өдөр багасна

Эрүүл мэндийн асуудалтай ажилчдын бүтээмж энгийн ажилчдаас 3 дахин бага байдаг. Энэ хэмжээгээр ажлаас чөлөө авах хугацаа уртсаж, бүтээмжгүй ажиллах цаг ихэсдэг.

Гэхдээ эрүүл мэндийн асуудал гэдэгт зөвхөн тухайн үед өвдсөн шалтгаан, архаг хууч өвчнийг хамруулан ойлгохоос гадна хөдөлгөөний дутагдал, жингийн илүүдэл, тамхи татах, буруу хооллох гэх мэт буруу зуршлууд, эрүүл мэндийн үзлэгт хамрагддаггүй байдал зэрэг ч мөн адил хамаарах юм.

Хэрвээ танай ажиллагсад бүтээмжтэй ажиллах цагаа эрүүл мэндийн шалтгаанаас болон багасгаж байгаа бол харамсалтай. Medibank-ийн хийсэн судалгаагаар Австралийн ажиллах хүчний эрүүл мэндийн шалтгаанаас үүдэн чөлөө авсан хоног нь $34 тэрбумтэй тэнцсэн байна. Энэ нь Тасманы үндэсний нийт бүтээгдэхүүнтэй тэнцэх хэмжээ юм.

Ажлын байрны осол гэмтэл гарах эрсдэл өндөр

Бага зэргийн анхаарал алдагдахад л үйлдвэрлэлийн осол гарах эрсдэл ихэсдэг. Ажлын байрны нөхцөл байдлаас хамааран ажиллагсдыг эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамруулж, сэтгэл зүйн байдлыг ажиглаж байх нь ирээдүйд учирч болох олон эрсдэлийг бууруулдаг. “Үйлдвэрлэлийн осол гэмтлээс шалтгаалах өвчлөлд байгууллага ямар нөхөн төлбөр олгох ёстой байдаг вэ” нийтлэлээс ажлын байрны нөхцөлөөс шалтгаалан хөдөлмөрийн чадвараа алдсан тохиолдолд олгох нөхөн төлбөрийн талаар мэдээлэл аваарай.

Шилжилт, хөдөлгөөнд орох магадлал өндөр

Эрүүл мэндийн урьдчилсан үзлэгт хамрагддаггүй, эрүүл мэнддээ анхаарал хандуулдаггүй ажилчдын ажлаас гэнэт гарах магадлал их байдаг. Хэчнээн хичээл зүтгэлтэй, өсөх ирээдүйтэй ажилтан байсан ч эрүүл мэндийн ноцтой шалтгаантай бол тухайн ажлыг үргэлжлүүлэх, тасалдалгүй авч явах нь бэрх. Тиймээс ажиллагсдаа эрүүл мэндийн урьдчилсан үзлэгт хамруулах, буруу зуршилтай тэмцэх нь ирээдүйд гарч болох олон эрсдэлийг бууруулж, алдагдлыг багасгах болно.

Comcare-н судалгаагаар ажиллагсдын эрүүл мэндэд зарцуулсан $1 бүрт байгууллага үргэлж $6 хэмнэдэг бөгөөд маш өгөөжтэй хөрөнгө оруулалт болдог аж. Ажиллагсдынхаа эрүүл мэндийн асуудалд эдгэрэх бус харин урьдчилан сэргийлэхэд анхаарлаа төвлөрүүлснээр та өөрийн ажилтнуудын бүтээмжийг дээшлүүлж, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг бууруулах боломжтой.

“Энх Ирээдүй” эрүүл мэндийн даатгалын үйлчилгээ

Бид байгууллагын нийт ажилтныг бүх төрлийн гэнэтийн осол, ердийн болон халдварт өвчин, мэргэжлээс шалтгаалах өвчин, архаг хууч өвчин, хавдар гэх мэт эрүүл мэндтэй холбоотой бүхий л эрсдэлээс хамгаалах “Энх Ирээдүй” эрүүл мэндийн даатгалын үйлчилгээг санал болгодог.

Та доорх холбоосыг дарж танилцуулгыг татаж авах боломжтой. Баярлалаа.