Ажиллагсдаа эрүүл мэндийн даатгалд хамруулах нь ямар ач холбогдолтой вэ?

Авьяастнуудын хөдөлмөрийн зах зээлд хүчтэй өрсөлдөөн бий болж, хэн илүү бүтээмжтэй, чадварлаг ажиллах хүчтэй байна тэр зах зээлийн өрсөлдөөнд давуу байдлыг эзэлж байна.

Ажиллагсдаа халамжилдаг, эрүүл мэндийн болон халамжийн бодлого хэрэгжүүлдэг компаниудад ямар давуу тал бий болдог вэ?

Эрүүл ажиллагсад илүү бүтээмжтэй байдаг:

The American Institute for Stress -ийн хийсэн судалгаагаар ажлын байрны стресс нь үндэсний эрүүл мэндийн асуудал болсон байна. Энэ нь биеийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх, ажлын байран дахь бүтээмжийг буруулах, ажлаас чөлөө авах шалтгаан болжээ. Байгууллагаас эрүүл мэнд болон эрүүл чийрэг биед анхаарах нь ажиллах хүчний өвчлөлийг бууруулж, ажлаас чөлөө авах хугацааг багасгах,  нийт бүтээмжийг нэмэгдүүлэх олон давуу талтай.  Үүнээс гадна эрүүл мэндийн даатгалд хамруулснаар өвчлөл үүсэхээс өмнө сэргийлэх, эрүүл ажлын байрны эерэг соёлыг түгээх олон давуу талыг бий болгох болно. Бидний бичсэн ААН-үүдийн даатгалд хамрагдах шаардлагатай эрсдэлүүд. нийтлэлээс байгууллагын үйл ажиллагаанд нөлөөлдөг эрүүл мэндийн асуудлын тухай уншаарай.

Ёс зүйтэй ажиллах хүчтэй байх үндэс

2016 Aflac Workforce Report -ын судалгаагаар ажиллагсдын 60% нь цалин бага ч байгууллагаас авах үр өгөөж өндөр тул ажлын байрандаа үлдэнэ гэжээ. Эдгээрийн 16% нь байгууллагаас санал болгож буй үр өгөөжийн хугацаа дуусахад ажлаа орхиход бэлэн гэсэн хариулт өгсөн байна.

Харин Clutch-ын судалгаагаар ажиллагсдын тал нь байгууллагын эрүүл мэндийн даатгал нь хамгийн чухал үр өгөөж бөгөөд ажлаас авах сэтгэл ханамжийг нэмэгдүүлдэг гэж үзжээ. Тэгэхээр ажилчид байгууллагаасаа авах үр өгөөжийг зөвхөн цалинтай холбож үзэхээс илүү сэтгэл зүйд хэрхэн нөлөөлж байна, эрүүл мэндийн асуудлыг хэрхэн анхаарч үздэг гэх мэт асуудлыг анхаардаг. Ёс зүйтэй ажилчдыг ажиллуулах, урамшуулах гол хөшүүрэг нь байгууллагын хэрэгжүүлж буй халамжийн бодлого юм.

ХОЛБООТОЙ: Хүний нөөц болон гүйцэтгэх удирдлагуудын шийдвэрлэх ёстой гол асуудлууд

Ирээдүйн манлайлагчийг бэлдэх

Байгууллага бүрд ажилдаа идэвх санаачлагчтай, чадварлаг, ажилчдыг уриалан дууддаг, үлгэр дууриалал болдог багийн гол тоглогчид бий . Тэд ажлын байрны соёлыг хадгалж үлдэх, хамт ажиллагсад болон манлайлагчтай тогтмол харилцан, хамтран ажиллахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Ажлын байрандаа нөлөө бүхий ажиллагсад ажлаас гарахад байгууллагын уур амьсгал муудах, нөлөөлөгч ажилчдыг дагаж бусад ажиллагсад гарах, салбар, хэлтсийн бүтээмж унах цаашилбал харилцагчаа алдах олон эрсдэлийг дагуулдаг. Харин байгууллагын хүний нөөцийн хүчтэй бодлого тэр дундаа залгамж халаа, эрүүл мэндийн халамж үйлчилгээний бодлого нь дээрх эрсдэлүүдийг бууруулж ирээдүйн манлайлагчдыг бэлтгэхэд тусалдаг.

“Энх Ирээдүй” эрүүл мэндийн даатгалын үйлчилгээ

Бид байгууллагын нийт ажилтныг бүх төрлийн гэнэтийн осол, ердийн болон халдварт өвчин, мэргэжлээс шалтгаалах өвчин, архаг хууч өвчин, хавдар гэх мэт эрүүл мэндтэй холбоотой бүхий л эрсдэлээс хамгаалах “Энх Ирээдүй” эрүүл мэндийн даатгалын үйлчилгээг санал болгодог.

Та доорх холбоосыг дарж танилцуулгыг татаж авах боломжтой. Баярлалаа.