Category

Хүний нөөц

Барилга угсралтын явцад түгээмэл тохиолддог осол, эндэгдлүүд

By | Зөвлөгөө, ХАБ, Хүний нөөц, Эрүүл мэндийн даатгал

Хүйтний улирал дуусаж урин дулаан цаг ирж буйтай холбоотой хамгийн идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг салбарын нэг бол барилгын салбар билээ. Их хотын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа хэдий ч эрсдэл тохиолдоход амь нас, эрүүл мэндээр хэмжигддэг эрсдэл өндөртэй салбаруудын нэг. Барилгын салбарт гарч буй осол эндэгдлийг шууд хөдөлмөрийн аюулгүй байдлыг бүрэн хангаагүйтэй холбон ойлгоход буруудахгүй. Барилгын талбайд осол гарахад томоохон компаниуд туслан гүйцэтгэгч рүүгээ буруугаа өгөх, ХАБ-ын албанаас тарааж өгсөн аюулгүй хэрэгсэл болох малгай, хамгаалалтын бүс зэргийг ажилчид буруу хэрэглэсэн бүр хэрэглээгүй байсан гэх нь ч бий. Гэхдээ л аль, алинаас ч үүдсэн байсан ч энэ салбарын эрсдэл хүний амь, эрүүл мэндээр хэмжигддэг тул захиалагч компани, гүйцэтгэгч компани, ажилчид бүгд хүнийг гэх хандлагаар ажилдаа ханддаг байх нь чухал юм. Read More

Байгууллагадаа эрүүл мэндийн даатгал нэвтрүүлэх 5 алхам

By | Зөвлөгөө, Хүний нөөц, Эрүүл мэндийн даатгал

Байгууллагынхаа ажиллагсдыг эрүүл мэндийн даатгалд хамруулах нь өдөр бүр хийгээд байдаггүй, үр өгөөж нь дунд болон урт хугацаанд тогтвортой гарах нь чухал, тодорхой зардал шаарддаг шийдвэр тул дараах гол алхмуудыг хийхийг зөвлөж байна.

Read More

Ажилчдаа ажлын байранд нь сэтгэл хангалуун үлдээх гайхалтай 5 санаа

By | Зөвлөгөө, Хүний нөөц, Эрүүл мэндийн даатгал

Мөнгөнөөс гадна ажлын байрыг аз жаргалтай газар болгон хувиргадаг маш олон хүчин зүйлүүд байдаг. Мэдээж та ажилчиддаа мөнгөн шагнал, урамшуулал олгох нь хэн бүхэнд таатай байх боловч тухайн төсвөөсөө ажилчдынхаа төлөө хэдий чинээ их сэтгэл гаргаж, санаа тавьдагаа харуулах юм бол ажилчдад илүү гүн сэтгэгдэл үлдэж, байгууллагынхаа талаар маш эерэг сэтгэгдэлтэй үлддэг байна.

Тэгвэл бид танд хэрхэн ажилчдынхаа төлөө санаа тавьж буйгаа илэрхийлэх гайхалтай 5 санааг хүргэе.

Read More

Байгууллагад том асуудал үүсгэдэг “жижиг” зүйлс

By | Зөвлөгөө, Хүний нөөц

Байгууллагууд шууд тооцоход төвөгтэй, алдагдсан боломжуудад ач холбогдол бага өгдөг. Гэтэл бидний хайнга хандсан жижиг мэт зүйлсээс ихээхэн хохирол учирч байдаг ажээ.

Хүний нөөцийн шилжилт хөдөлгөөн

Аливаа байгууллагын зарим ажилтнууд ажлаас гарч, шинэ хүмүүс ажилд орж байдаг нь ердийн үзэгдэл мэт боловч Монголын ихэнх компаниудын хувьд хүний нөөцийн шилжилт, хөдөлгөөн зохимжит төвшнөөс өндөр байдаг. Ажилтнууд ялангуяа нарийн мэргэжлийн болон удирдах ажилтнууд тогтворгүй байх нь байгууллагад хохирол учруулж байдаг. Жишээ нь:

  • Шинэ ажилтнуудын хувьд эхний  жилд байгууллагадаа оруулах ашиг нь зардлаасаа өндөр. Үр ашгийг нь хүртэхээсээ өмнө ажилтнуудаа алдах нь байгууллагын ашигт ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг. Арай гэж ажлын дөртэй болмогцоо ажлаас гарчих нь бий.
  • Паретогийн зарчмаар аливаа компанийн ажилтнуудын 20% нь нийт ажлын 80%-ийн нугалж байдаг. Түлхүүр ажилтнуудаа алдах нь байгууллагын бүтээмжийг, ашиг орлогыг бууруулдаг.

Иймд хүний нөөцийн тогтоон барих дараах боломжуудад анхаарна уу:

  • Карьерын замнал нь тодорхой байх,
  • Хувь хүний хөгжил ба сургалт,
  • Удирдах ажилтнуудын көүчинг, менторинг, манлайлал,
  • Гүйцэтгэлийн үнэлгээг үнэн зөв, бодитоор хэмжигдэхүйц болгох,
  • Гүйцэтгэлд суурилсан урамшууллын тогтолцоог бий болгох,
  • Хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуйн менежмент,
  • Эрүүл мэндийн даатгал.

Ажилтнуудын муу хөдөлмөрийн бүтээмж

Компаниуд ажилтнуудынхаа бүтээмжид тохирсон цалин, урамшуулал өгөх нь зүйн хэрэг. Гэвч ихэнх компаниудын хувьд ажилтнуудынх бүтээмж тааруу тул сэтгэл хангалуун байхаар өндөр цалин, урамшуулал өгөх боломжгүй байдаг.

Ажилтнуудынхаа хөдөлмөрийн бүтээмжийг өсгөх ямар арга ухаан, боломжууд байна вэ:

  • Ажлын эрэмбэ дарааг зөв тогтоох. Паретогийн зарчмаар нийт ажлын 20% нь 80%-ийн ач холбогдолтой байдаг. Жижиг сажиг ажлуудаа хийсээр гол чухал ажлуудаа орхигдуулж цалгардуулах нь сөрөг нөлөөтэй. Иймд төлөвлөгөө болон гүйцэтгэлд тухайн ажил бүрийн ач холбогдлын жинг тусгаж байхыг зөвлөдөг.
  • Юуг хийх вэ төдийгүй юуг хийхгүй вэ гэдгээ төлөвлөж байх. Цөөн тооны чухал ажлууддаа төвлөрч ажиллах нь бүтээмжийг өсгөдөг.
  • Байгууллагын бол хувь хүний эрхэм зорилго, алсын харааг нэгтгэх. Өөрийгөө хэн бэ гэдгийг ойлгоогүй хүн өдрийнхөө хоол ундны мөнгөнөөс цаашихыг олж хардаггүй тул ажилтнууддаа урт хугацааны алсын хараа, зорилготой болоход туслах нь нэн чухал. Байгууллагынхаа эрхэм зорилго, алсын хараа, үнэт зүйлсийг ойлгосон, энэ нь өөрийнх нь зорилготой нийцэж буйг олж харсан ажилтнууд л аливаа шийдвэрүүдийг хурдтай, зөв гаргадаг, идэвх санаачлагатай, сэтгэлтэй, үнэ цэнэтэй ажилтан болж чаддаг.
  • Захиргаадах бус, манлайлах. Ажилтан алдаа гаргах, шүүмжлүүлэх нь өөрчлөлт, хөгжлийнх нь зайлшгүй хэсэг нь мөн хэдий ч сөрөг мэдрэмж нь хэтрэснээр урам зориггүй болох, сэтгэлээр унах, гутрах, өөртөө итгэх итгэлээ алдах улмаар ажлын байрны шаталтад ордог. Удирдах ажилтнууд хувь хүнийг нь бус үйлдлийг нь шүүмжлэх, асуудлыг гарцыг олж харахад нь туслах, алдаж онох үед нь көүчинг хийх, ахиж дэвших үед нь боломжийг олгох зэргээр манлайлах нь үр бүтээмжтэй ажилтан болж хөгжихөд нь нөлөөлдөг.
  • Ажилдаа бүрэн төвлөрөх боломжийг бүрдүүлэх. Олон улсын практикт томоохон компаниуд ажилтнуудынхаа хөгжил дэвшил, сэтгэл зүй, эрүүл мэнд, гэр бүлийн амьдрал зэрэгт онцгой анхаарах болсон. Гэр бүлийнхээ сайн сайхан амьдралд байнга санаа зовж буй ажилтан ажилдаа анхаарч чаддагүй тул эрүүл мэндийн даатгалд нь гэр бүлийг нь хамруулах нь ч бий.

ХОЛБООТОЙ: Дэлхийн компаниуд ажиллагсдынхаа эрүүл мэнд, оюун санаанд хэрхэн анхаардаг вэ?

Хамгийн гол нь дээрх санаачлагууд байгууллага, удирдлагуудын зүгээс анхлан гарах нь зүйтэй.

Үйл ажиллагааны доголдол, үйлдвэрийн осол, сул зогсолт элбэг

Уул уурхай, барилга, дэд бүтэц, хүнд үйлдвэрлэлийн компаниуд хэдэн хүн цаг осолгүй ажилласнаа гол хэмжүүр үзүүлэлтээ болгодог. Ялангуяа үйлдвэрлэлийн осол элбэг тохиолддог уул уурхайн салбарт осол, ослоос үүдсэн сул зогсолтууд хэдэн тэрбум төгрөгийн хохирлыг учруулах нь бий.

Нарийн мэргэжлийн түлхүүр ажилтнууд эрүүл мэндийн, ар гэрийн гэх мэт асуудлуудтай байх нь үйл ажиллагаандаа доголдол үүсгэх бас нэгэн хүчин зүйл болдог. Харин хэрхэн эдгээр эрсдэлээс хамгаалах вэ?

  • Эрүүл, аюулгүй ажлын орчин, нөхцөлийг бүрдүүлэх,
  • Болзошгүй аюул ослоос урьдчилан сэргийлэх, хамгаалах хэрэгслээр хангах,
  • Ажилтнуудаа болон тэдний гэр бүлийг эрүүл мэндийн даатгалд хамруулан эрсдэлээс хамгаалах.
  • Ажилтнаа эрүүл мэндийн урьдчисан үзлэгт хамруулж байх

“Энх Ирээдүй” эрүүл мэндийн даатгалын үйлчилгээ

Бид байгууллагын нийт ажилтныг бүх төрлийн гэнэтийн осол, ердийн болон халдварт өвчин, мэргэжлээс шалтгаалах өвчин, архаг хууч өвчин, хавдар гэх мэт эрүүл мэндтэй холбоотой бүхий л эрсдэлээс хамгаалах “Энх Ирээдүй” эрүүл мэндийн даатгалын үйлчилгээг санал болгодог.

Та доорх холбоосыг дарж танилцуулгыг татаж авах боломжтой. Баярлалаа.

 

 

Хүний нөөц болон гүйцэтгэх удирдлагуудын шийдвэрлэх ёстой гол асуудлууд

By | Зөвлөгөө, Хүний нөөц

Зах зээлийн тогтвортой өсөлт, санхүүгийн ашигт ажиллагаа, үйл ажиллагааны доголдолгүй байдал нь удирдлагуудын гол анхаарлаа хандуулдаг хэсэг. Гэвч байгууллагын үйл ажиллагааны хурдасгагч, гол хөдөлгөгч хүч болох ажиллах хүч нь байгууллагын өсөлт, уналтад шууд нөлөөлдөг голлох хүчин зүйл юм.

Хүний нөөц болон удирдлагуудын тэр бүр анзаардаггүй ажиллагсдын бүтээмжид нөлөөлдөг, зайлшгүй анхаарах шаардлагатай хэсгийг дурдая. Read More

Хүний нөөцийн мэргэжилтнүүдэд тулгардаг түгээмэл 5н асуудал

By | Зөвлөгөө, Хүний нөөц

Томоохон аж ахуй нэгжүүдийн хувьд үр дүнтэй үйл ажиллагаа явуулахын тулд тухайн ажлыг хамгийн сайн гүйцэтгэх чадвартай, мэдлэг, ур чадвар сайтай хүний нөөцийг шилж сонгох шаардлагатай байдаг.

Өөрөөр хэлбэл, тэр хүнээс ямар ур чадвар бүтээмж гарч болохоор байна, түүнийг яаж хэрхэн хөгжүүлж болохоор байна, тэр бүрийг шавхаж гаргадаг ба түүний хэрээр хүн хөгжиж  нийгэмд эзлэх байр сууриа бий болгохын зэрэгцээ санхүүгийн хэрэгцээгээ хангадаг.

Үүнээс үүдэлтэй гэр бүлд нь эерэг нөлөөл бий болж байгаа гэдэг нь өөрөө нийгмийн олон хүчин зүйлсэд эерэгээр нөлөөлөх суурь болно гэсэн үг юм.

Бүх байгууллагын хүний нөөцийн менежмент нь сайн байж, хүн бүрийг сайн бэлтгэж, ажиллуулж чадвал зөвхөн байгууллагын үйл ажиллагаанд сайнаар нөлөөлөөд зогсохгүй улс орны ирээдүйн хөгжил дэвшилд ч чухал үүрэгтэй юм.

Харин энэхүү хүндхэн үүрэг даалгавар буюу байгууллагын бүх хүмүүсийг яаж үр дүнтэй ажиллуулах вэ? гэдэг асуудлыг хариуцдаг менежментийг удирдах хүндхэн үүрэг даалгавар нь хүний нөөцийн мэргэжилтнүүдэд тулгардаг юм.

Тэгвэл тухайн хүндхэн үүрэг даалгаврыг биелүүлэхэд хүний нөөцийн мэргэжилтнүүдэд тулгардаг түгээмэл асуудлуудыг танилцуулъя:

1. Чадварлаг мэргэжилтэн, ажил горилогчдыг өөртөө татах

Танай байгууллагын өрсөлдөх чадварт нөлөөлдөг гол хүчин зүйл бол яахын аргагүй хүнийн нөөц гэдгийг бид дээрх хэсгээс мэдэж авсан. Тийм ч учраас байгууллага, ажил олгогч эзэд, хүний нөөцийн менежерүүд чадварлаг боловсон хүчнийг олох гэж чамгүй цаг зав гаргадаг ч хүссэн үр дүндээ хүрэх тийм ч амаргүй байдаг нь нууц биш юм.

2. Чадварлаг, гол түлхүүр ажилчдыг тогтвортой ажиллуулах

Байгууллагад ч байтугай улс орны хэмжээнд чадварлаг боловсон хүчин, эрдэм мэдлэгтэй, мэргэжилдээ гаршсан боловсон хүчин их байна гэдэг маш том давуу тал. Харин тухайн гол түлхүүр ажилчдыг урамшуулж, улам хөгжүүлэх асуудал нь яахын аргагүй хүний нөөцийн мэргэжилтнүүдэд тулгардаг дараах томоохон асуудлуудын нэг мөн. Бид компанидаа үнэнч ажилчдаа авч үлдэхийг хүсэхгүй гэж үү.

3. Ажилчдыг идэвхжүүлэх, өндөр бүтээмжтэй ажилтан бий болгох

Судалгааны үр дүнгээс харахад удирдлагын төвшний бус маш олон ажилчид сул чөлөөтэй, бүтээлч байдлаа бүрэн ашигладаггүй болохыг баталсан байдаг. Хүний нөөцийн мэргэжилтнүүдийн хувьд ажилчдаа ажилд нь дуртай байлгах бүтээмж буурахад нөлөөлдөг, ажлын байртай холбоотой болон ажилчдын сэтгэл зүй, эрүүл мэндийн асуудлуудтай холбоотой зарим хүчин зүйлсийг тогтвортой хэмжээнд байлгах, удирдах, ажилчдаа улам идэвхжүүлж бүтээмжийг дээшлүүлэх аргуудыг боловсруулах нь хүний нөөцийн мэргэжилтнүүдээс ихээхэн ур чадвар, мэдрэмж шаарддаг байна.

4. Ажилчдын шилжилт хөдөлгөөнийг зохицуулах

Дэлхий дахин глобалчлагдаж улмаар ажиллах хүчин хүртэл нэг орноос нөгөө оронлуу шилжин хөдөлмөр эрхэлдэг болсон, бид байгууллагадаа чадварлаг ажиллах хүчин төвлөрүүлэх гадны улс орнуудын аж ахуй нэгж, байгууллагуудтай зэрэгцэж, тэдний тэдний байгууллагын хүний нөөцийн бодлого, стандарттай эн тэнцэхүйц үйл ажиллагааг дадал болгох нь улс орон, аж ахуй нэгжүүдийн хөгжил, цаашлаад цааш цаашдаа ажиллах хүчин болж бэлтгэгдэж байгаа оюутан залуусын хувьд ч эх орондоо ажиллах сонирхолтой, мэдлэгтэй боловсон хүчин болохыг хүссэн ихээхэн эрмэлзэл бий болгох сайн талтай. Харин энэхүү шилжилт хөдөлгөөнийг зохицуулах, олон улсын компаниудын жишигт хүрсэн стандартыг бий болгох нь хүний нөөцийн мэргэжилтнүүдийг ихээхэн судалгаа, ур чадвар, алсын хараатай байхыг шаарддаг билээ.

5. Хөдөлмөрийн хууль эрх зүйн асуудлыг зохицуулах

Байгууллагуудын хувьд зайлшгүй хүний нөөцийн эрх үүргийн хүрээнд дагаж мөрдөх шаардлагатай хууль эрх зүйн асуудлууд байдаг. Жишээ нь хүнд хөдөлмөр эрхэлж байгаа ажилчдын хувьд эрүүл мэндийн даатгалын асуудлыг шийдэх зохицуулах асуудал, хөдөлмөрийн гэрээнд заагдсан ажил үүргүүдийг үр дүнтэй удирдах, осол эндэгдэл, аюултай нөхцөл байдал үүсэхээс урьдчилан сэргийлэх, хөдөлмөрийн хууль тогтоомжид заасан хууль эрх зүйн асуудлуудыг зохин байгуулах зэрэг асуудал нь хүний нөөцийн мэргэжилтнүүдээс маш их анхаарал, нягт нямбай ажиллагаа шаарддаг юм.

Та дээрх бүгдтэй санал нийлж байна уу? Ажиллах хүч бол улс орны хөгжилд чухал нөлөөтэй хамгийн гол хүчин зүйл гэдэг санааг бид бараг хэдэн мянган удаа давтаж ярьдаг. Хүний  нөөцийн төлөвлөлт нь байгууллагын төдийгүй улс орны ирээдүйн  стратегийн төлөвлөгөөний нэг хэсэг болдог бөгөөд хэтийн үйл ажиллагаанд шаардлагатай хүний нөөцийн хэрэгцээг шийдвэрлэх зорилготой байдаг тул дээрх асуудлуудыг шийдэх шийдэл олох нь байгууллагын удирдлага, хүний нөөцийн мэргэжилтнүүдийн зайлшгүй анхаарах ёстой асуудал болж байгаа юм.