Category

Зөвлөгөө

Байгууллагын эрүүл мэндийн даатгалын хамгаалалтаа хэрхэн ашиглах вэ

By | Зөвлөгөө, Эрүүл мэндийн даатгал

Албан байгууллага тань өөрсдийн ажилчдын эрүүл мэндэд онцгой анхаарал хандуулан эрүүл мэндийн даатгалд хамруулан учирч болох эрсдэлээс таныг хамгаалсан бол та болон хамтран ажиллагсад тань байгууллагын хувьд ямар чухал хүмүүс болохыг батлан харуулж буйн том илэрхийлэл юм. 

Байгууллагын эрүүл мэндийн даатгалд хамрагдсан тохиолдолд гэр бүлийн гишүүдээ хөнгөлөлттэй үнээр даатгалд хамруулах боломжтой юм. Ингэснээр та зөвхөн өөрийн эрүүл мэндийн асуудлаас гадна гэр бүлийнхээ эрүүл мэндийн эрсдэлийг давхар бууруулах бүрэн боломжтой болох билээ.

Улирал солигдоход үүсдэг дархлааны сулрал түүнээс үүдэх ханиад томуу, ядаргаа, хүйтний улирлын агаарын бохирдол, дулааны улирлын халдварт өвчлөл гээд гэр бүл бүрт улирал бүр ямар нэгэн эрүүл мэндийн асуудал тулгардаг. Эрүүл мэндийн асуудал тохиолдох бүрт хамгийн түрүүнд санхүүгийн асуудалд хүндрэл учирдаг нь хэвийн үзэгдэл. Харин эрүүл мэндийн даатгалд хамрагдсан тохиолдолд эдгээр эрсдэлийг багахан төсвөөр, санхүүд дарамт учруулалгүй даван гарах боломжийг бий болгох юм.

Жишээ нь: Жил бүрийн өвөл хүүхэд, том хүн гэлтгүй ханиад хүрч эмнэлгийн үйлчилгээ авдаг. Улсын эмнэлгийн хүрэлцээ муугаас үүдэн зарим нь гэрээрээ, зарим нь коридорт хэвтэн эмчлүүлэхээс өөр арга байдаггүй. Хэт их ачааллаас үүдэн хэвтэн эмчлүүлэгчид эмнэлэгт 3 хоног хэвтээд гарах нь ч бий. Цөөхөн хоног хэвтэн эмчлүүлж, үргэлжлүүлэн гэрээрээ эмчилгээ хийхээс өөр аргагүй нөхцөл байдал үүсдэг нь нууц биш. Ингэж эмчилгээ хийлгэсний дараа ихэнх хүүхдүүд гам алдан буцаад эмнэлэгтээ ирдэг. Маш олон хоногийн эмчилгээ, давтан өвчлөлүүд хүүхдийн дархлааг бүр үгүй хийх нь харамсалтай. Энэ нь ирээдүйд маш муу үр дагаврыг авчирах нь мэдээж…

Харин эрүүл мэндийн даатгалтай тохиолдолд хувийн эмнэлэгт бүрэн үйлчилгээг даатгалын нөхөн төлбөрөөрөө шийдэх боломжтой юм. Мөн урьдчилан сэргийлэх үйлчилгээ, эмийн зардал гэх мэт боломжуудыг эдлэх боломжтой билээ. Та дараах хэсгээс байгууллагын эрүүл мэндийн даатгалын онцгой нөхцөлүүдтэй танилцана уу.

  • Архаг өвчин – Та энэ жилд даатгалд хамрагдсан ч бай таны хууч өвчин хүндрэх цаашлаад хэвтэн эмчлүүлэх шаардлага гарсан тохиолдолд даатгалын хамгаалалтад бүрэн хамгаалах  нь хамгийн таатай.
    Нөхөн төлөлтөд : Ор хоногийн төлбөр, Лабораторийн шинжилгээ, Эмчилгээний төлбөр, Сэргээн засах мэс засал, Эмчийн жороор олгогдсон эм, тариа, эрүү нүүрний мэс засалд гарсан төлбөрийг даатгалын байгууллагаас  нөхөн төлөх боломжтой.
  • Гэнэтийн ослын даатгал- Гэнэтийн осол нь хэнд ч хэзээ ч учир ч болзошгүй зүйл учир өөрийн болон өрөөлийн буруутай үйлдэл, байгалийн гамшгаас үүдэн учирч болох гэнэтийн осолд өртсөн тохиолдолд та эрүүл мэндийн даатгалаас нөхөн төлбөрийг  барагдуулах болно.
  • Амбулаторийн эмчилгээ – Та үзлэг шинжилгээ хийлгэх, амбулаториор эмчилгээ үйлчилгээ авах шаардлагатай тохиолдолд хамгаалалтад бүрэн хамрагдах боломжтой.
    Нөхөн төлөлтөд :
    Лабораторийн шинжилгээ, Эмчилгээний төлбөр, Сэргээн засах мэс засал, Эмчийн жороор олгогдсон эм, нарийн мэргэжлийн эмчийн үзлэг, үйлчилгээ,  жижиг мэс ажилбарт гарсан төлбөрийг даатгалын байгууллагаас  нөхөн төлөх боломжтой.
  • Эрүүл мэндийн үзлэг 
  • Шүдний эмчилгээ – Ослоос үүдэлтэй,шүдний эмчилгээ болон мэс заслын тусламж үйлчилгээ, Ослоос үүүдэлтэй хиймэл шүдний зардал бүрэн хамрагдах боломжтой.

ХОЛБООТОЙ: Эрүүл мэндийн даатгал гэж юу вэ?

“Энх Ирээдүй” эрүүл мэндийн даатгалын үйлчилгээ”

Бид хувь хүний болоод байгууллагын нийт ажилтныг бүх төрлийн гэнэтийн осол, ердийн болон халдварт өвчин, мэргэжлээс шалтгаалах өвчин, архаг хууч өвчин, хавдар гэх мэт эрүүл мэндтэй холбоотой бүхий л эрсдэлээс хамгаалах “Энх Ирээдүй” эрүүл мэндийн даатгалын үйлчилгээг санал болгодог.

Та доорх холбоосыг дарж танилцуулгыг татаж авах боломжтой. Баярлалаа.

 

 

 

 

Үүргэвчтэй аялагчдад зориулсан зөвлөмж

By | Аялал, Зөвлөгөө

Шинэ газар орноор аялан, үзэсгэлэнтэй сайхан байгаль харж, сэтгэл санаагаа амрааж урьд очиж үзээгүй газар орны соёлтой танилцаж, адал явдалтай аялалд өөрийгөө сорихоор   шийдсэн бол  учирч болох эрсдэлүүдээс сэргийлэн,хувийн бэлтгэлээ маш сайн хангах хэрэгтэйг санаарай. Аялал бол фэйсбүүк, инстаграмм дээр харагдаж байгаа шигээ тансаг, хялбар, бүх зүйл сайхан байна гэсэн үг биш юм. Тэр дундаа үүргэвчтэй аялал бол сэтгэл хөдлөлөөр шийдэх асуудал огтхон ч биш. Нэгэнт эргэлт буцалтгүй үүргэвчтэй аялалд гарахаар шийдсэн бол хувийн  болон бие, сэтгэлийн бэлтгэлийг маш сайн бэлтгэх хэрэгтэйг сануулж байна.

Үүргэвчтэй аялалд гарахад хэзээ ч  мартах ёсгүй зүйлсийг сануулж байна.

Бие болон сэтгэлээ бэлдэх

Ганцаараа болон найзуудаар аялах үүргэвчтэй аялал хийх гэж байгаа бол учирч болох бүх эрсдэлийг тооцоолж үзээрэй. Ази, Европ, Австрали гээд аль ч тивийн улсаар аялахаар шийдсэн бай дассан газраас чинь өөр уур амьсгал, орчин нөхцөл, хүмүүс угтаж авна гэдгийг анхаарах хэрэгтэй. Энэ өгүүлбэрийг уншаад мэдээж шдээ гэж хүлээн авч байгаа ч сэтгэл зүй тань бэлтгэлтэй байгаа болов уу?

Аялагчдын дунд хамгийн түгээмэл тулгардаг асуудлууд дурдвал соёлын шоконд орох, амьтад болон шавьжаас айх, нутгийн иргэдэд хулхидуулах, халуун орны шавьжид хатгуулах, хоолны хордлогод орох, хоол боловсруулах эрхтэн систем болон зүрх судасны өвчлөлд өртөх, стресстэх гэх мэтээр цааш хөврөх болно. Тиймээс хамгийн түрүүнд тухайн улс болон дамжин өнгөрөх газрынхаа талаар тодорхой мэдээлэл цуглуулж, ямар ямар эрсдэл учирж болохыг тооцоолоход гэмгүй.

Маш сайн бэлтгэл, төлөвлөгөө бол эрсдэлийн эсрэг хийх хамгийн зөв алхам юм шүү.

Аялалд зориулсан бэлтгэл

Очих газар, тухайн газраа хаагуур хэрхэн явж, хэрхэн хүрэх гэх мэт аяллын маршрутаа гаргасан гэдэгт итгэлтэй байна. Мэдээж шууд нислэгээр очих газраа хүрэх боломжтой ч үүргэвчтэй аялагчдын дийлэнх нь замын зардлаа хэмнэхийг илүүд үздэг. Ихэвчлэн воган, машин, агаарын нислэгийг хослуулан аялах нь бий. Тиймээс эхлэх цэгээс эцсийн цэг хүртэлх тээврийн хэрэгсэл, замдаа өнгөрүүлэх хугацаа, хонох газар, нислэг хүлээх хугацаа гэх мэтээ тооцоолох хэрэгтэй.

Үүний дараа дамжин өнгөрөх, түр зогсох газруудынхаа агаарын байдал, хүмүүсийн хандлага, хийж болох болон болохгүй зүйлс гэх мэтийг судлах хэрэгтэй. /Магадгүй энэ мэдээллийг аялагчдаас авбал илүү үнэ цэнэтэй бодит зөвлөгөөг өгөх болно. Санал болгох: Дэлхийгээр аялагчдын групп/

Хамгийн чухал хэсэг бол төлөвлөгөө. Тухайн газраа очоод үзэх ёстой газруудыг тэмдэглэх нэг бүрчлэн биш юмаа гэхэд  тодорхой газруудыг заавал бичиж тэмдэглээрэй. Наранд биеэ шарж, эртний музей үзэж, өндрөөс үсрэлт хийх, уламжлалт хувцас, хоол гээд бишгүй их зүйлийг амжуулахыг санал болгож байна.

Судалгаа, төлөвлөгөөгөө хийчихлээ шаардлагатай зүйлсээ бэлдэх хэрэгтэй. Аль болох бага зүйлстэй аялахыг эрмэлзээрэй. Ачаа ихсэх тусам танд л төвөгтэй байх болно. Аялах газрынхаа уур амьсгалд тохирсон хувцас, эмийн сан, бичиг баримт, зургийн аппарат гэх мэт…

Билет болон буудлын захиалга

Шууд онгоцны билет, буудлын үнийг тулгаж захиалбал мэдээж үнэтэй. Иймд та бүхэн Европ, Азийн аялал жуулчлал ихтэй орноор аялах гэж байгаа бол аль болох эрт захиалах нь санхүүд хэмнэлттэй байх болно.

Даатгал – Яагаад хэрэгтэй вэ?

Аль ч орон руу явсан бай аялагч та даатгал хийлгэхээ бүү мартаарай.

Яагаад ? Тухайн оронд  учирч болох бүх эрсдэлүүдээс өөрийгөө хамгаална гэсэн үг.  Эд зүйлсээ хулгайд алдах, байгалийн гамшигт үзэгдэлд өртөх, бусдын буруугаас үүдэн гэмтэж бэртэх, хоолны хордлого, халдлагад өртөх гэх мэтчилэн маш олон эрсдэлүүд үүсэж болзошгүй учир өөрийгөө болон гэр бүл, найз нөхдөө аялж зугаалах үедээ заавал даатгал хийлгэх хэрэгтэй сануулаарай. Манайхан хэтэрхий хэнэггүй  зангаасаа болж амь нас, эд хөрөнгөөрөө хохирсон тохиолдлууд олон байдаг гэдгийг санахад илүүдэхгүй.

Гадаадад зорчигчдын даатгалын танилцуулгыг татаж авахыг хүсвэл доорх холбоос дээр дарна уу.

Энэхүү даатгал нь таныг дараах 3 төрлийн эрсдэлээс хамгаалах болно:
🔸 Эмнэлэг, эмчилгээний зардал
🔸 Ачааны хамгаалалт
🔸 Нислэг саатах үеийн хамгаалалт

Яагаад эрүүл мэндийн даатгалд хамрагдах шаардлагатай вэ?

By | Зөвлөгөө, Эрүүл мэндийн даатгал

Бид өөрийн эрүүл мэнд болоод гэр бүлийнхээ гишүүдийн эрүүл мэндийн төлөө чадах бүхнээ хийдэг. Бид гэр бүлээрээ эрүүл чанартай хооллохыг хичээж, биеийн тамир спортыг дэмжиж, дархлаа дэмжих нэмэлт витамин зэргийг хэрэглэн, урьдчилсан шинжилгээнд хамрагдах зэрэг чадах бүхнээ л хийдэг.

Гэвч Монгол улсад биднээс шалтгаалахгүйгээр бидний эрүүл мэндийг сүйтгэдэг хүчин зүйлсүүд бий.

Read More

Барилга угсралтын явцад түгээмэл тохиолддог осол, эндэгдлүүд

By | Зөвлөгөө, ХАБ, Хүний нөөц, Эрүүл мэндийн даатгал

Хүйтний улирал дуусаж урин дулаан цаг ирж буйтай холбоотой хамгийн идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг салбарын нэг бол барилгын салбар билээ. Их хотын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа хэдий ч эрсдэл тохиолдоход амь нас, эрүүл мэндээр хэмжигддэг эрсдэл өндөртэй салбаруудын нэг. Барилгын салбарт гарч буй осол эндэгдлийг шууд хөдөлмөрийн аюулгүй байдлыг бүрэн хангаагүйтэй холбон ойлгоход буруудахгүй. Барилгын талбайд осол гарахад томоохон компаниуд туслан гүйцэтгэгч рүүгээ буруугаа өгөх, ХАБ-ын албанаас тарааж өгсөн аюулгүй хэрэгсэл болох малгай, хамгаалалтын бүс зэргийг ажилчид буруу хэрэглэсэн бүр хэрэглээгүй байсан гэх нь ч бий. Гэхдээ л аль, алинаас ч үүдсэн байсан ч энэ салбарын эрсдэл хүний амь, эрүүл мэндээр хэмжигддэг тул захиалагч компани, гүйцэтгэгч компани, ажилчид бүгд хүнийг гэх хандлагаар ажилдаа ханддаг байх нь чухал юм. Read More

Хүнд бэртэл, гэмтлийг даван ялалт байгуулсан алдарт тамирчид

By | Зөвлөгөө, Эрүүл мэндийн даатгал

Спорт гэдэг ямар их нэр алдар, амжилт, бахархлыг авчирдаг ч тэр бүхний ард хэчнээн их хичээл зүтгэл, хөдөлмөр, уналт, золиос, эрсдэл байдгийг бид төсөөлөхгүй. Энэ удаагийн нийтлэлээрээ бид спортын хамгийн хүнд бэртэл гэмтлийг сэтгэлзүй, бие мах бодоорой давж гаран амжилт байгуулсан алдарт тамирчдын тухай хүргэж байна.

Read More

Тамирчдад тохиолддог түгээмэл гэмтэл, бэртлүүд

By | Зөвлөгөө, Эрүүл мэндийн даатгал

Хэчнээн өндөр бэлтгэгдсэн тамирчин байлаа ч бэртэж гэмтэх магадлал үргэлж байдаг. Харамсалтай нь хүнд бэртэл гэмтлээс үүдэн удаан хугацаанд спортоосоо хөндийрөх бүр цаашлаад зодог тайлах ч эрсдэл үүсдэг. Спортын физик эмчилгээний эмч Brian McEvoy спортынхны түгээмэл өртдөг гэмтлүүд болон учир шалтгааных нь талаар бичсэн нийтлэлийг хүргэж байна.

Read More

Тээврийн хэрэгслийн даатгал сонгохдоо юуг анхаарах вэ?

By | Зөвлөгөө, Тээврийн хэрэгсэл

Олны жишгийг дагасан, эсвэл ямар нэгэн хямд даатгалын гэрээ хийж л байвал таны тээврийн хэрэгсэл бүрэн хамгаалагдлаа гэж эндүү ойлгож болохгүй. Таны тээврийн хэрэгсэлд хамгийн зөв тохирох даатгалын үйлчилгээг сонгохдоо дараах хүчин зүйлсийг анхаараарай.

Read More

Байгууллагадаа эрүүл мэндийн даатгал нэвтрүүлэхэд төлбөрийн асуудлыг хэрхэн шийдэж болох вэ?

By | Зөвлөгөө, Эрүүл мэндийн даатгал

Чадварлаг, өсөх ирээдүйтэй ажилтанг байгууллагадаа татах, тогтоон барихад байгууллагаас баримталж буй халамж, хангамжийн бодлого чухал ач холбогдолтой.

Энэ удаагийн нийтлэлээр байгууллагадаа эрүүл мэндийн даатгал нэвтрүүлэхэд төлбөрийн асуудлыг хэрхэн шийдэж болох талаар зөвлөгөөг хүргэж байна.

Байгууллага 100% хариуцах

Ажлын гүйцэтгэл болон чадамжийг харгалзан үзэж түлхүүр тоглогчид болон, өсөх ирээдүйтэй ажилчдын эрүүл мэндийн даатгалыг 100% байгууллага хариуцах нь түгээмэл. Эдгээр ажилчдаас ирэх үр өгөөж өндөр, байгууллагын үйл ажиллагааг тасалдалгүй авч явах суурь нөхцөл болдог тул гарч буй мөнгөн зардлаас илүү байгууллагад ашигтай байдаг. Мөн түлхүүр ажилчдаа тогтоон барих, бусад ажилчдад хичээн ажиллах урам зориг өгдгөөрөө давуу талтай.

Ажилтан 100% хариуцах

Энэ тохиолдолд ажиллагсдын санхүүд дарамт учруулахгүйгээр хэрхэн суутгаж авах талаар тооцож үзэх хэрэгтэй. Гэрээ зурагдахад байгууллагаас даатгалын шимтгэлийг 100% хариуцан төлж, дараа дараагийн арга хэмжээг хүний нөөцийн бодлогоор шийдэх нь үр дүнтэй. Ажиллагсдын цалингаас тодорхой хугацааны дараа төлж дуусахаар шимтгэл хэлбэрээр суутгах нь ажиллагсдад ирэх санхүүгийн дарамт нь бага байдаг.

Жишээ нь: Ажилтны нас, биеийн онцлог, эрүүл мэндийн байдлаас шалтгаалан эрүүл мэндийн эрсдэлийг тодорхойлно. Тухайн эрсдэлд үндэслэн даатгалын хамгаалалтаа сонгож төлбөр хэмжээ нь тодорхойлогдоно. Жишээ нь: Даатгалын хураамж 450,000₮ байлаа гэж бодоход ажилтны цалингаас нэг дор бүгдийг суутгахын оронд 3-5 хувааж цалингаас суутгахаар шийдэж болно. Энэ нь ажилчдын санхүүд дарамт учруулахгүйн зэрэгцээ танай хүний нөөцийн бодлогыг илүү хүчтэй, ажилтанд ээлтэй байхад тусладаг.

Байгууллага, ажилтан тодорхой хувиар хуваан төлөх

Төлбөрийн харьцаа нь 50/50, 70/30 гэх мэт ямар ч сонголттой байж болно. Тодорхой хувийг ажилтан хариуцаж байгаа тул санхүүгийн дарамт ирэх нь мэдээж. Гэхдээ өмнөх жишээний адил ажилтанд аль болох бага дарамт учрахаар цалингаас шимтгэл хэлбэрээр авах нь үр дүнтэй.

Эрүүл мэндийн даатгалын үйлчилгээ нь нэг талаараа хэрэгцээ шаардлага ч нөгөө талдаа үр дүнтэй, урам зоригтой ажиллахад түлхэц болдог.  Өсөх ирээдүйтэй, ажлын чадамж өндөр, залгамж халаа болох ажилчдаа энэ нөхцөлөөр даатгалд хамруулж идэвхжүүлэх нь ажлын бүтээмжид шууд нөлөөлнө.  Мөн байгууллага нь өөрийнх нь хөдөлмөрийн үнэлж байна гэх таатай сэтгэл зүйг бий болгох давуу талтай.

Та байгууллагадаа эрүүл мэндийн даатгал нэвтрүүлэхээр шийдсэн бол “Практикал даатгал” танд төлбөрийн хамгийн уян хатан нөхцөлийг санал болгож байна.

“Энх Ирээдүй” эрүүл мэндийн даатгалын үйлчилгээ

Бид байгууллагын нийт ажилтныг бүх төрлийн гэнэтийн осол, ердийн болон халдварт өвчин, мэргэжлээс шалтгаалах өвчин, архаг хууч өвчин, хавдар гэх мэт эрүүл мэндтэй холбоотой бүхий л эрсдэлээс хамгаалах “Энх Ирээдүй” эрүүл мэндийн даатгалын үйлчилгээг санал болгодог.

Та доорх холбоосыг дарж танилцуулгыг татаж авах боломжтой. Баярлалаа.

Байгууллагадаа эрүүл мэндийн даатгал нэвтрүүлэх 5 алхам

By | Зөвлөгөө, Хүний нөөц, Эрүүл мэндийн даатгал

Байгууллагынхаа ажиллагсдыг эрүүл мэндийн даатгалд хамруулах нь өдөр бүр хийгээд байдаггүй, үр өгөөж нь дунд болон урт хугацаанд тогтвортой гарах нь чухал, тодорхой зардал шаарддаг шийдвэр тул дараах гол алхмуудыг хийхийг зөвлөж байна.

Read More