All Posts By

Tugsuu

9/11-ны халдлагын улмаас даатгалаас 4.55 тэрбум долларын нөхөн төлбөр авсан

By | Зөвлөгөө

2001 оны 9-р сарын 11 нд АНУ дах Дэлхийн худалдааны төв /WTC/, Пентагон болон агаарын тээврийн 4 онгоц барьцаалагдан алан хядагчдын халдлагад өртөн асар их хохирол амсжээ. Энэхүү халдлагатай холбоотойгоор даатгалын компаниуд нийт 31.6 тэрбум долларын нөхөн олговор олгосон ба халдлагын шууд материаллаг хохирлыг Олон улсын валютын сангаас 21.4 тэрбум ам.доллараар үнэлжээ. Тэгвэл АНУ-ын ерөнхий алдагдлыг тоо­цоолбол 100 тэрбум ам.дол­ларт хүрнэ. Энэ бол алан хядлагын золиос болсон хүмүүс амьд байсан бол эдийн засагт оруулах хувь нэмэр гээд байж болох бүхий л нөхөн төлбөр юм.

Тэгвэл халдлага болохоос ердөө 6 долоо хоногийн өмнөхөн Ларри Сильвэрстайн Дэлхийн худалдааны төвийн 99 жилийн хугацаатай 3.2 тэрбум долларын түрээсийн гэрээнд гарын үсэг зурсан бөгөөд бүх төрлийн эрсдэл бүхий даатгалын бодлогыг худалдан авсан нь цагаа олсон шийдвэр байсан байна.

9-р сарын 11-ний өдөр хоёр онгоц хоорондоо 15 минутын зайтай ихэр цамхагийг мөргөсөн нь тусдаа хоёр даатгалын тохиолдол хэмээн гэж үзэх нь зүйтэй гэж Сильвэрстайн үзэн цамхаг бүрийн нийт нөхөн төлбөр болох 7 тэрбум долларыг даатгагчдаас нэхэмжилсэн юм. Даатгагчдын зүгээс уг халдлагыг нэг даатгалын тохиолдол гэж үзснээр уг асуудал шүүхийн шийдвэрээр шийдэгдэхэд хүрч эцэст нь шүүх уг тохиолдлыг даатгалын тусдаа тохиолдлууд биш нэг тохиолдол хэмээн үзэж Silverstein-д 4.55 тэрбум долларын нөхөн төлбөр олгохоор шийдвэрлэсэн байна.

Дэлхийн худалдааны төвийн даатгалын хамгаалалт нь Lloyds Syndicate, Wurtembergische, Federal Insurance, Employers Insurance of Wausau, Great Lakes Reinsurance, QBE International Insurance Ltd., Lexington Insurance Company, Copenhagen Reinsurance болон Houston Casualty гэсэн томоохон 9 даатгалын компаниар хамгаалагдсан байсан бөгөөд Swiss Re компани уг барилгын даатгалын үнэлгээний 25%-ийг дангаар давхар даатгаж байсан учир ихээхэн хохирол амссан.

Дэлхийн худалдааны төвийг сэргээн босгох зардал 2004 онд 9 тэрбум доллараар хэмжигдсэн нь Сильверстейн агаарын тээврийн компаниуд болон нисэх онгоцны буудлын аюулгүй байдлын компаниудаас 12.3 тэрбум долларын хохирол нэхэмжлэхэд хүргэж шүүх хурал бараг 6 жилийн хугацаанд үргэлжилснээр Сильверстейн 4.6 тэрбум долларын нөхөн олговор авсан байна.

Сильверстейнийн жишээн дээрээс харахад хөрөнгийн даатгал нь биднийг болзошгүй эрсдэл, алдагдлаас сэргийлж байдаг ба хэрэв уг 2 ихэр цамхаг даатгалын хамгаалалтгүй байсан бол сэргээн босголтын зардал болох 9 тэрбум доллар болон түүнд үйл ажиллагаа эрхэлж байсан олон байгууллагуудыг оруулан хэр хэмжээний алдагдал хүлээх байсныг таашгүй.