All Posts By

Badamgarav

Замын хөдөлгөөний ачаалал ихсэх нь олон эрсдэлүүдийг дагуулдаг.

By | Зөвлөгөө, Тээврийн хэрэгсэл

Наадмын дараа намар гэгчээр зуны амралт зугаалга үндсэндээ цэгцэрч хичээлийн шинэ жил сургууль, цэцэрлэг эхлэхтэй холбогдуулан хөдөө орон нутгаас ирэх тээврийн хэрэгслийн тоо тасралтгүй нэмэгдсээр байдаг.

Тэр дундаа хөдөө орон нутгийн замын урсгал хөдөлгөөн харьцангуй ихсэж, зорчигч болон жолооч нар зам тээврийн хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн, аюулгүй байдал, хурдны хязгаарыг давахгүй байхыг анхааруулж байна.

Замын хөдөлгөөн ихэссэнтэй холбогдуулан тээврийн хэрэгслийн осол түүнээс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд, тээврийн хэрэгсэл эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд материалын хор хохирол үүсдэг. Жолоочийн буруутай үйлдлээс шалтгаалсан осол ихэвчлэн хажуу хоорондын зай, замын хөдөлгөөний дүрэм зөрчих, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох  үйлдлүүд нь зам тээврийн осол гарах үндсэн шалтгаан болдог байна.

Зам тээврийн ослын дуудлагын 96.1 хувь нь нийслэлд ирүүлсэн дуудлага мэдээлэл, 3.9 хувь нь орон нутгийн цагдаагийн газар, хэлтэст ирүүлсэн дуудлага мэдээлэл эзэлсэн байна. Улсын хэмжээнд 21346 зам тээврийн осол бүртгэгдсэний 19191 буюу 89.9 хувь нь нийслэлд, 10.1 хувь нь орон нутгийн замд бүртгэгджээ. Үзүүлэлтийг өнгөрсөн оны үзүүлэлттэй харьцуулахад нийслэлд осол 23.7 хувиар, орон нутагт 23.5 хувиар тус тус буурчээ.

Улсын хэмжээнд зам тээврийн ослын улмаас 3557 хүн эрүүл мэндээрээ хохирсны 696 нь хүнд, хүндэвтэр зэргийн гэмтэл, 2861 нь хөнгөн зэргийн буюу тодорхой хэмжээний гэмтэл, бэртэл авсан.

Улсын хэмжээнд бүртгэгдсэн зам тээврийн ослын шалтгааны 97.7 хувь нь жолоочийн буруутай үйлдлээс шалтгаалсан ба хажуу хоорондын зай тохируулаагүй, уулзвар гарц нэвтрэх журам зөрчсөн, эгнээ байр буруу эзэлсэн, ухрах үйлдэл, хурд хэтрүүлсэн, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсоноос шалтгаалсан осол дийлэнх хувийг эзэлсэн

Иймд өөрийн автомашинд учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж тээврийн хэрэгслийн даатгалд хамрагдахыг санал болгож байна.

Тээврийн хэрэгслийн даатгалд хамрагдсанаар үүсэж болох давуу талууд;

  • Замын хөдөлгөөнд оролцох бүх төрлийн эрсдэлүүд
  • Авто граж талбайн зогсоол дээр байх бүх төрлийн эрсдэлүүд
  • Гал түймэр, тэсрэлт дэлбэрэлт
  • Толь эд анги хулгайд алдах
  • Хулгайн сэдлээр таны автомашинд учирсан хохирол
  • Бүхэлд нь авто машинаа хулгайд алдах

Боловсрол уу? Эрүүл мэнд үү?

By | Зөвлөгөө, Эрүүл мэндийн даатгал

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага эрүүл мэндийг дэмжихэд сайн засаглал, эрүүл мэндэд ээлтэй хот, эрүүл мэндийн суурь мэдлэг гурав онцгой ач холбогдолтой гэж үздэг. Манай ерөнхий боловсролын сургуульд “Эрүүл мэнд”-н хичээл заадаг. Хүүхдүүд нэг удаа дэвтэрт тэмдэглэж аваад асуугддаг биш сурсан аа хийж хэрэгжүүлдэг байх хэрэгтэй. Жишээ нь шүдээ хэрхэн зөв угаах, амьсгалын замын халдварт өвчнөөс хэрхэн сэргийлэх, яавал гэдэс өвддөг гэх мэт наад захын энгийн өвчинг нэг удаа хэлж өгөөд бусад үед тоохгүй орхивол хүүхэд ойлгож, хэрэгжүүлж хэвших нь ховор. Хүүхэд Эрүүл мэндийн хичээл дээрээ л түүнийгээ шалгуулахад болно гэдэг ойлголттой болчихно. Гэтэл энэ хичээлийн хамгийн гол зорилго нь хүүхдийг эрүүл байх, эрүүл байхын үндэс суурийг ойлгож мэддэг, зөв дадал зуршилтай хүн болгож хүмүүжүүлэх шүү дээ. Энэ бүхэн дан ганц сургууль, багшийн асуудал биш гэдгийг ч эцэг эхчүүд маань давхар ойлгох хэрэгтэй. Ингэхийн тулд эцэг эхчүүд өөрсдөө эрүүл мэндийн суурь боловсролтой байх хэрэгтэй.

Манай улс цаг агаарын эрс тэс уур амьсгалтай тул улирал солигдох үед хүүхдүүд их мэдрэмтгий байдаг учраас амархан ханиад хүрч өвдөх нь их. Өнөөгийн нийгэмд өсвөр насны сурагч хүүхдүүд жилд хүнд, хөнгөн хэлбэрээр маш их өвчилдөг. Эм тариа, эмчилгээний задралаас авахуулаад эцэг эхчүүд давхар санхүүгийн дарамтад өртдөг. Хэрвээ хүүхдээ эрүүл мэндийн даатгалд хамруулбал өвдсөн ч асар бага зардлаар эмчилгээ хийлгүүлэх мөн эрүүл мэндтэй холбоотой бүхий л төрлийн тусламж үйлчилгээ авах олон давуу талтай билээ.

Эрүүл мэндийн даатгалд хамрагдана гэдэг өөртөө болон гэр бүлдээ хийж буй хамгийн том хөрөнгө оруулалт юм шүү.

Энх-Ирээдүй эрүүл мэндийн даатгалын танилцуулгыг татаж авахыг хүсвэл доорх холбоос дээр дарна уу.

 

Гадаадад их, дээд сургуульд явахаар зэхэж байгаа бол

By | Зөвлөгөө, Эрүүл мэндийн даатгал

Монгол орны зун тун богинохон. Зуны оргил үе нь ердөө л наадмын үе байдаг нь юутай үнэн. Аялал зугаалга, зуны нарлаг өдрүүд дуусах цаг нэгэнтээ болжээ. Хаяанд намар айлчлан ирж, амралтын улирал дуусаж, хүн бүхэн хичээл сургууль, ажилдаа орох бэлтгэлээ ханган тун ч завгүй гүйлддэг билээ.

Сүүлийн жилүүдэд гадаадад сурч боловсорч, ажиллаж, хөдөлмөрлөж байгаа, залуучуудын тоо жил ирэх тусам ихсэж байгаа билээ. Мэдээж энэ нь эргээд Монгол орны хөгжил, дэвшилд сайнаар нөлөөлдөг ач тустай.

Тэгвэл энэ удаагийн нийтлэлээр гадаадад их сургуульд сурахаар зэхэж байгаа, оюутан залуус-даа нэгэн чухал мэдээллийг хүргэх гэж байна.

Гадаад улс-руу их дээд сургуулиудад явахад тус улсын эрүүл мэндийн даатгалаар заавал даатгуулахыг шаарддаг бөгөөд хэрвээ та Монголдоо даатгуулаад явбал олон талын ашиг тустайг онцолж байна.

  1. Хэрвээ та эрүүл мэндийн даатгалд даатгуулсан тохиолдолд хэвтэж эмчлүүлсэн тухайн эмнэлгийн тогтоосон тарифын 10-15 хувийг өөрөө төлж, 85.0-90.0 хувийг эрүүл мэндийн даатгалын сангаас төлдөг. Та даатгалгүй бол зардлыг өөрөөсөө бүрэн төлөх ба эрүүл мэндийн даатгалын бусад бүх үйлчилгээний төлбөрийг ч өөрөө хариуцах юм.
  2. Хүний нутагт өвдөх шиг хэцүү зүйл байхгүй шүү дээ. Гэнэтийн осол гэмтлээс өөрийгөө урьдчилан сэргийлэх нь зүйтэй ч хэлж ирдэггүй хийс ч ирдэг осол гэмтэлд орвол давхар санхүүгийн хямралаас өөрийгөө хамгаалах хэрэгтэй. Тиймээс та Монголдоо даатгуулаад явбал гарах зардал нь ч бага тусна.
  3. Мөн эрүүл мэндтэй холбоотой бүх л төрлийн тусламж үйлчилгээг авах боломжтой.
  4. Эмчийн жороор олгох эм тариа 80-1000% хөнгөлдөг.

Манай Энх-Ирээдүй эрүүл мэндийн даатгал нь олон улсад зөвшөөрөгдсөн ба та болон таны гэр бүлийн гишүүдийн эрүүл мэндийг хамгаалахад зориулагдсан даатгалын үйлчилгээ юм. Энэхүү бүтээгдэхүүн нь Англи улсын “LAMP GROUP” компанитай хамтарч хэрэглэгчдийнхээ хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн гаргаж буй эрүүл мэндийн иж бүрэн даатгалын бүтээгдэхүүн билээ.

“Эрүүл мэнд эрхэм баян” гэдэг үг байдаг шиг, хүн эрүүл байх нь амьд явах баталгаа юм шүү.

Та Энх-Ирээдүй эрүүл мэндийн даатгалаас илүү олон төрлийн шийдлүүдийг авах боломжтой.

Энх-Ирээдүй эрүүл мэндийн даатгалын танилцуулгыг татаж авахыг хүсвэл доорх холбоос дээр дарна уу.