All Posts By

Anar-Erdene

Огцом хүйтэрнэ.

By | Зөвлөгөө

Улаанбаатарт өдөртөө багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 13-15 хэм хүйтэн байна.

Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.

2019 оны 12 дугаар сарын 22-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Эг-Үүрийн голын хөндийгөөр 21-26 хэм, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 13-18 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар 4-9 хэм, бусад нутгаар 9-14 хэм хүйтэн байна.

2019 оны 12 дугаар сарын 23-27-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

23-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсэг, 24-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, баруун болон говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 25-нд зарим газраар, 26-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 26-нд Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор болон Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүрийн голын хөндийгөөр шөнөдөө 32-37 градус, өдөртөө 22-27 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 26-31 градус, өдөртөө 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн байна.

Хүүхдийн машины суудал авахад зориулсан 6 зөвлөмж

By | Uncategorized, Зөвлөгөө, Тээврийн хэрэгсэл

Бяцхан үрсийнхээ аюулгүй байдлын төлөө эцэг эх бүр санаа зовниж байдаг. Тиймээс тэдэнд зориулсан машины суудал худалдаж авахдаа хамгийн сайхан, аюулгүй, тохь тухтай автомашины суудлыг хайж олохыг хүсдэг нь жам ёсны хэрэг юм.

Гэхдээ хаанаас эхлэх вэ? Үнэ болон харагдах байдал нь чухал байж болох ч таны хүүхдүүдэдээ зориулж хамгийн аюулгүй машины суудал худалдаж авахдаа анхаарах 6 үндсэн зөвлөмжийг энд оруулав.

1. Хүүхдэд тохирох эсэхэд анхаарах.

Машины суудал нь нэг ижил хэмжээтэй биш учир таны хүүхдийн нас, жин, өндрийн хувьд хамгийн аюулгүй байх эсэхийг тодорхойлох явдал юм. Илүү бага зардал гаргахын тулд та хүүхэд өсч томроход хөрвөх, сунах боломжтой автомашины суудлын загвар авах талаар бодож байж магадгүй.

2. Үнэ

Машины суудал нь та хүүхэдтэй бол зайлшгүй авах хамгийн чухал худалдан авалтуудын нэг юм. Өндөр үнэ (эсвэл олон гоё шинж чанар бүхий загвар) нь нөгөөгөөсөө илүү аюулгүй гэсэн үг биш юм.Суудлыг үйлдвэрлэсэн огноо загварын дугаарыг мэдэх. Аюулгүй байдлын гажиг эсвэл сануулгыг шалгаж үзэх чухал.

3. Суулгах анхны зааврыг үзэх.

4. Загварыг эргүүлэн татаагүй эсэхийг шалгана уу.

5.Хэрвээ ан цав, эвдэрч ангайсан, хагарах шинж тэмдгүүд, эсвэл урьд нь осолдсон байсан бол үүнийг ашиглаж болохгүй.

6. Аюулгүй байдлын технологи маш хурдан өөрчлөгдөж байдаг тул шинэхэн автомашины суудал худалдаж авах нь хамгийн тохиромжтой гэж мэргэжилтнүүд санал нэг байна.

Зөв суудал нь хүүхдийн аюулгүй байдлыг хангахад чухал үүрэг гүйцэтгэнэ. Тиймээс та хайртай хүүхдээ хамгаалахаас гадна автомашины даатгалтай эсэхээ шалгаарай.

Салбартаа тэргүүлэгч

By | Зөвлөгөө, Хүний нөөц

ПРАКТИКАЛ ДААТГАЛ”  ХХК-ийн Олон улсын стандартын тухай

Санхүүгийн салбартаа анх удаа ISO 9001 стандартыг 21 аймгийн салбартаа хэрэгжүүлэн баталгаажуулалт хийлгэсэн анхны байгууллага Практикал даатгал ХХК боллоо.

Олон улсад  даатгалын салбар хурдацтай хөгжиж байгаагийн хирээр монгол улс ч мөн энэхүү жишгийг дагаад хэрэглэгчдийн нь хүсэл, шаардлага нэмэгдэж сэтгэл ханамжийн асуудал ихээхэн хөндөгдөх болсон. Иймд даатгалын компаниудын өрсөлдөөнтөй зах зээлд үйлчилгээний чанар гол үзүүлэлт нь болж байна. Тиймдээ ч даатгалын компаниуд үйлчилгээний чанартаа илүү анхаарч олон улсын стандартыг нэвтрүүлж үйлчилгээгээ сайжруулан ажиллаж байна. Үүний нэгэн жишээ бол яахын аргагүй Практикал даатгал компани юмаа. Ийнхүү онцолж байгаагийн учир нь гэвэл:

“Практикал даатгал” ХХК нь олон улсын стандартад нийцсэн чанартай даатгалын үйлчилгээ үзүүлэх, хэрэглэгч төвтөй компани болох бодлогыг 2010 оноос баримталж ирсэн бөгөөд Голландын “PUM” олон улсын зөвлөх байгууллагатай хамтран олон ажил хэрэгжүүлсэний нэг нь MNS ISO 9001:2010 стандартыг 2013 онд банк санхүүгийн салбартаа анхдагч болон нэвтрүүлсэн юм.

Мөн 2017 оны 10сарын 02-нд Засгийн газрын агентлаг Стандарт, хэмжил зүйн газраас  MNS ISO 9001:2015 шинэчлэгдсэн стандартын батламжаа дахин гардан авсанаар /2013-2020/ хүртэл банк санхүүгийн салбартаа хамгийн удаан хугацаанд ISO стандарт хэрэгжүүлэгч байгууллага болж байна.

2017 онд орон нутгийн салбарууддаа ISO 9001 стандартыг  нэвтрүүлж хамрах хүрээгээ  өргөтгөн Баяхонгор, Баян-Өлгий, Багануур, Булган Дархан-Уул, Дорноговь, Завхан, Сэлэнгэ, Өвөрхангай, Өмнөговь зэрэг 10 салбарт баталгаажуулан гэрчилгээгжиж  байсан бол 2019 сарын 10 сарын 31-д хамрах хүрээгээ Архангай, Говь-Алтай, Дорнод, Дундговь,  Орхон, Сүхбаатар, Төв, Увс, Ховд, Хэнтий, Хөвсгөл аймгийн салбаруудаар өргөтгөн Монгол Улсад анх удаа бүх салбартаа ISO хэрэгжүүлэгч байгууллага болж байна.

Хэрэглэгчийн санал хүсэлтийг судлан, тэдний сэтгэлд бүрэн нийцсэн бүтээгдэхүүн үйлчилгээг санал болгохын тулд компани нь засаглал, бүтэц зохион байгуулалт, ажил үүргийн зөв хуваарилалт, баримт бичиг, дотоод ажлын эмх цэгцийг анхааран ажиллаж, хариуцлагатай төдийгүй чадамжтай хүний нөөцөөр төлөвлөлт, гүйцэтгэлийн хариуцлагатай системийг бий болгохыг дээрх стандартаар шаарддаг. Бид энэхүү шаардлагыг биелүүлж үйл ажиллагаагаа PDCA буюу Төлөвлө-Хий-Шалга-Сайжруул циклийн дагуу тасралтгүй сайжруулж ажиллаж байна.

Олон улсын Чанарын стандартыг хэрэгжүүлсэнээр бид үйлчлүүлэгчидтэйгээ байнгын эргэх холбоотой ажиллаж, банк санхүү, даатгалын салбарын хууль эрх зүйн акт, стандарт норматив баримт бичгүүдийн мөрдөлтийг сайжруулж, эрсдэлийн найдвартай хамгаалалт, нөхөн төлбөрийн шуурхай үйлчилгээг үзүүлж даатгалын үйлчилгээний чанарыг дээшлүүлж хэрэглэгч төвтэй компани болон ажиллаж байна.

MNS ISO 9001:2016 стандартын шаардлагыг компанийнхаа үйл ажиллагаанд илүү үр дүнтэй нэвтрүүлж,  даатгалын үйл ажиллагааны эрсдлийг бууруулах, олон улсын шилдэг туршлага, бодит шийдлүүдийг тусган авч, цаашид даатгалын үйлчилгээний боломж,  цар хүрээг өргөжүүлэн ажиллахаар цаашдын зорилтоо тодорхойлоод байна.

Мөн бид Чанарын стандартаас гадна, Эрсдэлийн удирдлагын стандарт ISO 31000, Мэдээллийн аюлгүй байдлын стандарт ISO 27000, Нийгмийн хариуцлагын стандарт ISO 26000 зэрэг стандартуудыг  хэрэгжүүлж ажилладагаа дурьдах зүйтэй боловуу.

Ингээд бид стандартчилагдсан чанартай бүтээгдэхүүн үйлчилгээг үзүүлэн, хэрэглэгчийн сэтгэл ханамжийг дээдлэн үйл ажиллагаагаа тасралтгүй сайжруулж ажиллана.

Азийн зах зээлийн онцлог

By | Зөвлөгөө

  1. Үнийн хувьд илүү төвөгтэй байдал, хотжилт, цаг агаарын таамаглахад хэцүү байдал зэрэг эрсдэлийг төрөлжүүлэх хэрэгцээ нь Ази, Номхон далайн бүс нутагт давхар даатгалын байгууллагын давуу талыг бууруулж болзошгүй гэж S&P Global Ratings тайландаа мэдээллээ. Бүс нутгийн давхар даатгалд хамрагдагсдын санхүүгийн тойм нь сүүлийн гурван жилийн хугацаанд ашиг орлого, зах зээлийн эзлэх хувь буурч байгааг харуулж байна. Үүний нэг хэсэг нь мөчлөгтэй холбоотой байдаг: хөрөнгө оруулалтын зах зээлийн хэлбэлзэл, олон улсын зохицуулалтыг дагаж мөрдөх зардал өндөр, зарим томоохон байгалийн гамшиг зэрэгтэй холбоотой.

S&P-ийн үзэж байгаагаар Ази, Номхон далайн томоохон, дотооддоо төвлөрсөн үндэсний давхар даатгалын компаниуд одоо байгаа бизнес загвараа өөрчлөх шаардлагатай байна. Олон улсын үнэлгээний агентлаг нь илүү нарийн төвөгтэй үнийн загвар, түгээх шинэ суваг, бүтээгдэхүүн, дэлхийн төрөлжилтийг ойрын таван жилийн хугацаанд тогтоож өгөх төлөвтэй байна

Дэлхийн чиг хандлагад нийцүүлэн S&P нь Ази, Номхон далайн давхар даатгалын компаниудын андеррайтингын үнийн хүчийг бэхжүүлнэ гэж найдаж байна. Ази Номхон далайн дах 18 даатгалын үйлчилгээ үзүүлэгч компаниудад хийсэн дүн шинжилгээ нь сүүлийн хэдэн жилийн хугацаанд андеррайтингийн хохирол амссан болохыг харуулж байна. Эдгээрийн нийт цэвэр харьцангуй харьцаа нь 2016 онд 96.8% -тай байсан бол 2017, 2018 онд 102% -аас дээш өссөн (100% -иас дээш харьцаа андеррайтингийн алдагдлыг илэрхийлнэ).

  1. Онлайн үнэлгээний тооцоолуур ашигласнаар Австралийн олон мянган өмчлөгчид үл хөдлөх хөрөнгөө гэрээсээ даатгуулах боломжтой болох юм.

MCG Quantity Surveyors-ийн шинээр хийсэн судалгаагаар нийт өмчлөгчдийн 66% нь дутуу даатгуулах магадлалтай байгаа нь Австралийн түймэр болон үерийн улирлын үеийн санхүүгийн алдагдлын эрсдлийг нэмэгдүүлдэг гэж 9News мэдээлэв.

Та надшиг даатгуулж чадахуу?

By | Зөвлөгөө, Тээврийн хэрэгсэл

Эрхэм жолооч та Практикал даатгалын салбаруудаар тээврийн хэрэгслийн даатгал хийлгээд, “Та_Над_Шиг_Даатгуулж_Чадах_Уу?” аянд оролцсоноор машины хар хайрцаг бэлгэнд аваарай

  • Торгуульгүй бол 5% хямдрал

https://torguuli.police.gov.mn/ вэб сайт дээр төлөгдөөгүй торгууль байхгүй байх

  • Шинээр худалдан авсан болон импортоор орж ирсэн бол 5% хямдрал

Улсын бүртгэлийн гэрчилгээ, дугаар аваад 30-аас хоногоос хэтрээгүй байх

Улаанбаатар хот

Дүүрэг Утас Хаяг
1 Сүхбаатар дүүрэг 99043121 Сүхбаатар дүүрэг, 1-р хороо энхтайван өргөн чөлөө 10/5 DHL 4 давхар 401 тоот
2 Сүхбаатар дүүрэг 11312131 90001920 Сүхбаатар дүүрэг, 6-р хороо, бага тойруу, 3-р байр, 48 тоот
3 Багануур дүүрэг 70212515

88050754

 Багануур дүүрэг мэдээлэл холбооны сүлжээ ХХК-ы 1 давхар
4 Баянзүрх дүүрэг 95661525 Баянзүрх дүүрэг, 27-р хороо, Авто Оношлогооны байр
5 Сонгинхайрхан дүүрэг 89179917 Сонгинхайрхан дүүрэг 22 товчоо, 1000 машины авто зогсоол

Орон нутаг

Аймаг Гар утас Ажлын утас Хаяг
1 Архангай 88050632 70332515 Архангай, Эрдэнэбулган “Мэдээлэл холбооны Сүлжээ” ТӨХК-ны байр 1 давхарт
2 Баян-Өлгий 88050634 70423225 Баян-Өлгий аймаг Өлгий сум Зуухай Батаар 101 тоот
3 Баянхонгор 88050763 70444470 Баянхонгор аймгийн шуудан үйлчилгээний газрын байр
4 Булган 88050643 70343515 Булган аймаг номын титем 2 давхар
5 Говь-Алтай 88050647 70484925 Говь-Алтай аймаг Есөнбулаг сум Оргил баг Батсуурь гудамж төрийн банк
6 Дархан-Уул 88050756 70371525 Дархан-Уул аймаг, Дархан сум, 14-р баг, 2-р хороолол, Авто Тээврийн Төвийн байр, 206 тоот
7 Дорноговь 88050756 70522515 Дорноговь аймгийн мэдээлэл холбоо сүлжээ ТӨХК  байр
8 Дорнод 88050687 70584355 Дорнод аймаг,Төрийн банкны төв байр 1 давхар
9 Дундговь 88050694 70593919 Дундговь аймаг Сайнцагаан сум  7-р баг Жаргалант худалдааны төвийн 308 тоот
10 Завхан 88050698 70463825 Завхан аймаг, Улиастай сум, Жинст баг, Оргил плаза төвийн 2 давхар
11 Орхон 88050714 70356272 Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэн булаг баг Саруул төв 104 тоот
12 Өвөрхангай 88050721 70323089 Өвөрхангай аймгийн шуудан үйлчилгээний газрын байр
13 Өмнөговь 88050724 70532551 Өмнөговь нутгийн хөгжлийн ордон 3 давхарт 308 тоот
14 Сүхбаатар 88050726 70512515 Сүхбаатар аймаг Баруун-Урт сум 2-р баг Автовокзалын байр
15 Сэлэнгэ 88050732 70363835 Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, 8-р баг, 2-р хэсэг Авто Тээврийн Төвийн байр, 3 давхар
16 Төв 88050734 70272025 Төв Аймаг Нэмэх худалдааны төв 1 давхар  1 тоот
17 Увс 88050736 70452515 Увс аймгийн 3-р баг Бэлбулаг төвийн 3-р давхарт
18 Ховд 88050742 70432515 Ховд аймаг төрийн банкны зээлийн төвийн 1 давхар
19 Хөвсгөл 88050746 70382425 Хөвсгөл аймаг мөрөн сум 7-р хороо 44-р байр 102 тоот
20 Хэнтий 88050753 70562515 Хэнтий Хэрлэн Төрийн банкны 1 давхарт

Хугацаа: 2019 оны 10-р сарын 18 өдрөөс 2019 оны 12-р сарын 31 өдрийг дуустал

#Та_Над_Шиг_Даатгуулж_Чадах_Уу?

 

Аялалын бэлтгэл

By | Аялал

Урин дулаан цаг ирж монгол орныхоо үзэсгэлэнт газруудаар аялах болжээ

Дунд болон урт хугацааны аялалд нүүхээс наахнуур бэлтгэл хийж явахгүй бол ялангуяа хүүхэдтэй хүмүүс зутрах, хүүхэд өвдөх магадлал /аюул ч гэж нэрлэж болох юм/ нүүрлэнэ. Тиймээс аялалд гарахдаа авч явж болох зарим зүйлийг та бүхэнд сануулж байна.

Аялалд гарахын өмнө бэлтгэх зүйлсээ дэвтэр дээр бичсэн нь эмх цэгцтэй болж, мартаж санах асуудал үүсэхгүй. Авсан зүйлсээ зөв тэмдэглэгээгээр, аваагүй зүйлсээ хасах тэмдэглэгээгээр тодруулчихвал бүр сайн. Хамгийн түрүүнд аялалын даатгал, гэнэтийн осол эрүүл мэндийн даатгалтай бол бүр сайн.

  1. Майхан
  2. Майхны гадас
  3. Майхны даруулга / салхины /
  4. Аяны сандал, ширээ
  5. Унтах дэвсгэр, чийгний гудас
  6. Дэнлүү, гар чийдэн
  7. Хөнжил мишок
  8. Зузаан хувцас, нар, салхины хамгаалалтын хувцас
  9. Борооны цув, шүхэр
  10. Зургийн аппарат
  11. Газрын зураг
  12. Газ плитка, газ
  13. Шүдэнз, цаас
  14. Аяны тогоо,
  15. Хоолны халбага
  16. Цай хоол идэж уух аяга
  17. Амны халбага, сэрээ
  18. Мах шарах таваг / шорлогны тогоо, шор төмөр /
  19. Хутга
  20. Халуун сав
  21. Гал тогооны алчуур, сонин
  22. Хоол хүнс / мах, гоймон, амтлагч, боорцог, ундаа, бусад /
  23. Цэвэр ус
  24. Сүү
  25. Давс, цай
  26. Нарны тос
  27. Оо сойз
  28. Нүүр гарын алчуур
  29. 00 цаас
  30. Хуурай, нойтон сальфетка

Гарахынхаа өмнө цаг агаарын мэдээтэй танилцаарай. Манай сайтад Монгол Улсын нийт аймгуудын 5 хоногийн урьдчилсан мэдээ байдаг. ЭНД ДАРЖ хүлээн авах боломжтой. Харин илүү урт хугацаагаар буюу нэг сар, улирлын хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээний тоймыг ЭНД ДАРЖхүлээн аваарай.

“Дотоод зорчигч” аялалын даатгалын үйлчилгээ”

Бид бүх төрлийн гэнэтийн осол,  гэх мэт эрүүл мэндтэй холбоотой бүхий л эрсдэлээс хамгаалах “Энх Ирээдүй” эрүүл мэндийн даатгалын үйлчилгээг санал болгодог.

Та доорх холбоосыг дарж танилцуулгыг татаж авах боломжтой. Баярлалаа.