All Posts By

admin

Амжилттай хүний нөөцүүдийн нийтлэг 5 шинж

By | Uncategorized, Зөвлөгөө, Эрүүл мэндийн даатгал

Хүний нөөцийн үндсэн үүрэг нь ажил олгогч болон ажилчдын хоорондох харилцааг холбох, хөнгөвчлөх явдал юм. Хүний нөөцүүдийн ажлын арга барил нь байгууллагын хамгийн чухал капитал болох ажиллагсадтай шууд холбоотой байдаг. Тэгвэл амжилттай хүний нөөц гэж хэнийг хэлэх вэ?

  1. Хүчтэй харилцааны чадвар

Хүний нөөцийн үндсэн үүрэг нь ажил олгогч болон ажилчдын хоорондох харилцааг холбох, хөнгөвчлөх явдал юм. Энэ нь аман болон бичгэн харилцааны чадварыг өндөр түвшинд шаарддаг төдийгүй уг чадвар нь мэдээллийг ойлгомжтой, үр дүнтэй хүргэх боломжийг бүрдүүлдэг. Мөн ажилчид хооронд болон ажилчид, удирдлагын дунд гарсан зөрчилдөөнийг зохицуулах хүчтэй харилцааны чадварыг шаарддаг.

Сайн харилцагч байх нь сайн сонсогч байх гэсэн үг юм.

  1. Ажилчдынхаа эрүүл мэндийг анхаарч үздэг

Амжилттай хүний нөөцийн гол шинж нь ажилчдын идэвх, санаачлага буурч буй цэгийг маш сайн мэдэрдэг бөгөөд хэрхэн бүтээмжтэй ажилууллах талаар мэддэгт оршдог. Ялангуяа эрүүл мэндийн асуудал, түүнээс үүдэн үүсэж болох олон эрсдэлийг тооцоолсон байдаг учир халамж, үйлчилгээний бодлогыг нарийн төлөвлөж чаддаг. Амжилттай хүний нөөцийн багтай компанийн ажилчид эрүүл мэндийн урьдчилсан үзлэгт тогтмол хамрагддаг төдийгүй тодорхой эрсдлүүд дээр даатгуулсан байх нь элбэг. Энэ төрлийн компаниуд зах зээл дээр хүн капиталыг амжилттай ажиллуулснаараа хүний нөөцийн нэр хүнд өндөр байдаг.

  1. Мэдээлэлд үндэслэн шийдвэр гаргах чадвар

Ажиллагсдын шилжилт хөдөлгөөн, ажлын ур чадвар, гэр бүлийн байдал, эрүүл мэндийн асуудал, цагийн бүртгэл, чөлөө/актын шалтгаан гээд ажиллагсадтай холбоотой маш их мэдээлэл хүний нөөцийн хэлтэст хадгалагдаж байдаг. Чадварлаг хүний нөөц ажиллагсдаа гарын 5 хуруу шигээ мэддэг бөгөөд ажиллагсадтай холбоотой бүхий л асуудлын шалтгааныг төвөггүй олж, шийдвэрлэх чадвартай байдаг. Ялангуяа өөрт буй маш их мэдээллийг ухаалгаар ашиглан, анализ хийн, шийдвэр гаргах чадвар өндөр хөгжсөн байдаг билээ.

Тэд үйл явдлын давуу болон сул талыг үнэлдэг шүүмжлэлт сэтгэгчид юм.

Тэд ур чадварын үнэлгээ, ажиллагсдын карьерын замналыг тодорхойлох, залгамж халааг бэлтгэх, ажиллагсдад зориулсан халамж үйлчилгээний бодлого гэх мэт маш олон стратегийн шинж чанартай шийдвэрүүдийг гаргадаг.

  1. Ёс зүй

Хүний нөөцийн ажилтнууд компанийн болон ажиллагсдын хувийн маш олон эмзэг мэдээлэл дунд ажилладаг. Тийм учир тэднээс өндөр харилцааны болон ажлын ёс зүй шаарддаг. Хуваалцах болон хуваалцаж болохгүй мэдээллийн хил хязгаарыг нарийн мэддэг байх хэрэгтэй төдийгүй удирдлага болон ажилчид байгууллагын дүрэм журмыг мөрдөж байгаа эсэхийг хянаж, зохицуулалт хийж чаддаг.

  1. Зохион байгуулах чадвар

Хүний нөөцийн ихэнх ажилтнууд ажилтан бүртэй холбоотой олон тооны бүртгэл, файлыг хянаж байх ёстой. Тэд ажилд авах, ажлаас халах, ажилчдын янз бүрийн тэтгэмж авахтай холбоотой олон бичиг баримтыг хариуцдаг. Хэдий хүний нөөцийн автоматжуулалтын олон төрлийн шийдэл бий болсон ч уулзалт товлох, арга хэмжээ зохион байгуулах гэх мэт олон хуваарьт ажлыг зохион байгуулах, бүртгэх, хянах чадвартай байх хэрэгтэй.

“Энх Ирээдүй” эрүүл мэндийн даатгалын үйлчилгээ

Бид байгууллагын нийт ажилтныг бүх төрлийн гэнэтийн осол, ердийн болон халдварт өвчин, мэргэжлээс шалтгаалах өвчин, архаг хууч өвчин, хавдар гэх мэт эрүүл мэндтэй холбоотой бүхий л эрсдэлээс хамгаалах “Энх Ирээдүй” эрүүл мэндийн даатгалын үйлчилгээг санал болгодог.

Та доорх холбоосыг дарж танилцуулгыг татаж авах боломжтой. Баярлалаа.

Байгууллагад том асуудал үүсгэдэг “жижиг” зүйлс

By | Зөвлөгөө, Хүний нөөц

Байгууллагууд шууд тооцоход төвөгтэй, алдагдсан боломжуудад ач холбогдол бага өгдөг. Гэтэл бидний хайнга хандсан жижиг мэт зүйлсээс ихээхэн хохирол учирч байдаг ажээ.

Хүний нөөцийн шилжилт хөдөлгөөн

Аливаа байгууллагын зарим ажилтнууд ажлаас гарч, шинэ хүмүүс ажилд орж байдаг нь ердийн үзэгдэл мэт боловч Монголын ихэнх компаниудын хувьд хүний нөөцийн шилжилт, хөдөлгөөн зохимжит төвшнөөс өндөр байдаг. Ажилтнууд ялангуяа нарийн мэргэжлийн болон удирдах ажилтнууд тогтворгүй байх нь байгууллагад хохирол учруулж байдаг. Жишээ нь:

  • Шинэ ажилтнуудын хувьд эхний  жилд байгууллагадаа оруулах ашиг нь зардлаасаа өндөр. Үр ашгийг нь хүртэхээсээ өмнө ажилтнуудаа алдах нь байгууллагын ашигт ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг. Арай гэж ажлын дөртэй болмогцоо ажлаас гарчих нь бий.
  • Паретогийн зарчмаар аливаа компанийн ажилтнуудын 20% нь нийт ажлын 80%-ийн нугалж байдаг. Түлхүүр ажилтнуудаа алдах нь байгууллагын бүтээмжийг, ашиг орлогыг бууруулдаг.

Иймд хүний нөөцийн тогтоон барих дараах боломжуудад анхаарна уу:

  • Карьерын замнал нь тодорхой байх,
  • Хувь хүний хөгжил ба сургалт,
  • Удирдах ажилтнуудын көүчинг, менторинг, манлайлал,
  • Гүйцэтгэлийн үнэлгээг үнэн зөв, бодитоор хэмжигдэхүйц болгох,
  • Гүйцэтгэлд суурилсан урамшууллын тогтолцоог бий болгох,
  • Хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуйн менежмент,
  • Эрүүл мэндийн даатгал.

Ажилтнуудын муу хөдөлмөрийн бүтээмж

Компаниуд ажилтнуудынхаа бүтээмжид тохирсон цалин, урамшуулал өгөх нь зүйн хэрэг. Гэвч ихэнх компаниудын хувьд ажилтнуудынх бүтээмж тааруу тул сэтгэл хангалуун байхаар өндөр цалин, урамшуулал өгөх боломжгүй байдаг.

Ажилтнуудынхаа хөдөлмөрийн бүтээмжийг өсгөх ямар арга ухаан, боломжууд байна вэ:

  • Ажлын эрэмбэ дарааг зөв тогтоох. Паретогийн зарчмаар нийт ажлын 20% нь 80%-ийн ач холбогдолтой байдаг. Жижиг сажиг ажлуудаа хийсээр гол чухал ажлуудаа орхигдуулж цалгардуулах нь сөрөг нөлөөтэй. Иймд төлөвлөгөө болон гүйцэтгэлд тухайн ажил бүрийн ач холбогдлын жинг тусгаж байхыг зөвлөдөг.
  • Юуг хийх вэ төдийгүй юуг хийхгүй вэ гэдгээ төлөвлөж байх. Цөөн тооны чухал ажлууддаа төвлөрч ажиллах нь бүтээмжийг өсгөдөг.
  • Байгууллагын бол хувь хүний эрхэм зорилго, алсын харааг нэгтгэх. Өөрийгөө хэн бэ гэдгийг ойлгоогүй хүн өдрийнхөө хоол ундны мөнгөнөөс цаашихыг олж хардаггүй тул ажилтнууддаа урт хугацааны алсын хараа, зорилготой болоход туслах нь нэн чухал. Байгууллагынхаа эрхэм зорилго, алсын хараа, үнэт зүйлсийг ойлгосон, энэ нь өөрийнх нь зорилготой нийцэж буйг олж харсан ажилтнууд л аливаа шийдвэрүүдийг хурдтай, зөв гаргадаг, идэвх санаачлагатай, сэтгэлтэй, үнэ цэнэтэй ажилтан болж чаддаг.
  • Захиргаадах бус, манлайлах. Ажилтан алдаа гаргах, шүүмжлүүлэх нь өөрчлөлт, хөгжлийнх нь зайлшгүй хэсэг нь мөн хэдий ч сөрөг мэдрэмж нь хэтрэснээр урам зориггүй болох, сэтгэлээр унах, гутрах, өөртөө итгэх итгэлээ алдах улмаар ажлын байрны шаталтад ордог. Удирдах ажилтнууд хувь хүнийг нь бус үйлдлийг нь шүүмжлэх, асуудлыг гарцыг олж харахад нь туслах, алдаж онох үед нь көүчинг хийх, ахиж дэвших үед нь боломжийг олгох зэргээр манлайлах нь үр бүтээмжтэй ажилтан болж хөгжихөд нь нөлөөлдөг.
  • Ажилдаа бүрэн төвлөрөх боломжийг бүрдүүлэх. Олон улсын практикт томоохон компаниуд ажилтнуудынхаа хөгжил дэвшил, сэтгэл зүй, эрүүл мэнд, гэр бүлийн амьдрал зэрэгт онцгой анхаарах болсон. Гэр бүлийнхээ сайн сайхан амьдралд байнга санаа зовж буй ажилтан ажилдаа анхаарч чаддагүй тул эрүүл мэндийн даатгалд нь гэр бүлийг нь хамруулах нь ч бий.

ХОЛБООТОЙ: Дэлхийн компаниуд ажиллагсдынхаа эрүүл мэнд, оюун санаанд хэрхэн анхаардаг вэ?

Хамгийн гол нь дээрх санаачлагууд байгууллага, удирдлагуудын зүгээс анхлан гарах нь зүйтэй.

Үйл ажиллагааны доголдол, үйлдвэрийн осол, сул зогсолт элбэг

Уул уурхай, барилга, дэд бүтэц, хүнд үйлдвэрлэлийн компаниуд хэдэн хүн цаг осолгүй ажилласнаа гол хэмжүүр үзүүлэлтээ болгодог. Ялангуяа үйлдвэрлэлийн осол элбэг тохиолддог уул уурхайн салбарт осол, ослоос үүдсэн сул зогсолтууд хэдэн тэрбум төгрөгийн хохирлыг учруулах нь бий.

Нарийн мэргэжлийн түлхүүр ажилтнууд эрүүл мэндийн, ар гэрийн гэх мэт асуудлуудтай байх нь үйл ажиллагаандаа доголдол үүсгэх бас нэгэн хүчин зүйл болдог. Харин хэрхэн эдгээр эрсдэлээс хамгаалах вэ?

  • Эрүүл, аюулгүй ажлын орчин, нөхцөлийг бүрдүүлэх,
  • Болзошгүй аюул ослоос урьдчилан сэргийлэх, хамгаалах хэрэгслээр хангах,
  • Ажилтнуудаа болон тэдний гэр бүлийг эрүүл мэндийн даатгалд хамруулан эрсдэлээс хамгаалах.
  • Ажилтнаа эрүүл мэндийн урьдчисан үзлэгт хамруулж байх

“Энх Ирээдүй” эрүүл мэндийн даатгалын үйлчилгээ

Бид байгууллагын нийт ажилтныг бүх төрлийн гэнэтийн осол, ердийн болон халдварт өвчин, мэргэжлээс шалтгаалах өвчин, архаг хууч өвчин, хавдар гэх мэт эрүүл мэндтэй холбоотой бүхий л эрсдэлээс хамгаалах “Энх Ирээдүй” эрүүл мэндийн даатгалын үйлчилгээг санал болгодог.

Та доорх холбоосыг дарж танилцуулгыг татаж авах боломжтой. Баярлалаа.

 

 

Ажиллагсдын эрүүл мэндээс шалтгаалах эрсдэлүүд

By | Зөвлөгөө, Эрүүл мэндийн даатгал

Ажиллагсдынхаа эрүүл мэндийг анхаардаггүй компани их хэмжээний алдагдал хүлээх магадлал их байдаг. Уг алдагдал нь зөвхөн мөнгөөр хэмжигдэх зардал бус цаг хугацаа, сэтгэл зүй, байгууллагын нэр хүндтэй шууд холбоотой. Дараах нийтлэлээс ажиллагсдын эрүүл мэндээс үүдэн ямар эрсдэл үүсэж болох талаар уншина уу. Read More

Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчлөлд байгууллага ямар нөхөн төлбөр олгох ёстой вэ?

By | Зөвлөгөө, ХАБ, Эрүүл мэндийн даатгал

Тухайн ажилчин ажил үүргээ гүйцэтгэх явцдаа унаж гэмтсэн эсвэл мэргэжлийн онцлогоос шалтгаалан суурь өвчтэй болж хөдөлмөрийн чадвараа алдсан бол ажил олгогчоосоо нөхөн олговор авах эрхтэй гэдгийг та мэдэх үү? Хөдөлмөрийн тухай хуульд тусгайлан заасан заалт байдаг ч боловч харамсалтай нь хуулийн талаар иргэд, ажиллагсдад ухуулан таниулах мэдээлэл дутмаг тул, иргэд эрүүл мэнд цаашлаад амь насаараа хохироод үлддэг нь нууц биш. Read More

Ажиллагсдаа эрүүл мэндийн даатгалд хамруулах нь ямар ач холбогдолтой вэ?

By | Зөвлөгөө, Эрүүл мэндийн даатгал

Авьяастнуудын хөдөлмөрийн зах зээлд хүчтэй өрсөлдөөн бий болж, хэн илүү бүтээмжтэй, чадварлаг ажиллах хүчтэй байна тэр зах зээлийн өрсөлдөөнд давуу байдлыг эзэлж байна.

Ажиллагсдаа халамжилдаг, эрүүл мэндийн болон халамжийн бодлого хэрэгжүүлдэг компаниудад ямар давуу тал бий болдог вэ?

Read More

Авто тээврийн осол гарах гол нөхцөл

By | Зөвлөгөө, Тээврийн хэрэгсэл

Монгол улс нийт 940,327 тээврийн хэрэгсэлтэй  бөгөөд 2017 оны байдлаар нийт 36591 осол бүртгэгдсэний 88,8% нь эд материалын, 11.2% нь хүн гэмтсэн осол бүртгэгдсэн байна. Хүн гэмтсэн ослын 74.3 хувь, эд материалын хохиролтой ослын 91.1 хувь нь Улаанбаатар хотод бүртгэгджээ. Read More

Даатгал гэж юу вэ?

By | Зөвлөгөө, Тээврийн хэрэгсэл

Даатгал бол эрсдэлийн хамгаалалт бөгөөд тодорхой хураамж төлснөөр хэрэгжиж эхэлдэг. Хүмүүс өөрт ямар эрсдэл тохиолдох, хэр их хэмжээний санхүүгийн болон цаг хугацааны зардал гарах талаар төлөвлөж тооцоолох боломжгүй байдаг. Амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, тээврийн хэрэгсэл, хариуцлага гээд олон төрлийн даатгал бий. Өмнөх нийтлэлд улсын эрүүл мэндийн даатгал болон хувийн эрүүл мэндийн даатгалын гол ялгааны талаар дурдсан бол энэ удаад тээврийн хэрэгслийн даатгалын тухай тодорхой мэдээлэл хүргэхээр шийдлээ. Read More

Үнэ цэнэтэй тээврийн хэрэгслээ заавал даатгуулах 5 шалтгаан

By | Зөвлөгөө, Тээврийн хэрэгсэл

Та өөрийн үнэ цэнэтэй хөрөнгийн нэг болох тээврийн хэрэгслээ даатгуулсан уу? Хэрэв үгүй бол яагаад заавал даатгуулах хэрэгтэйг нотлох дараах шалтгаануудтай танилцаарай. Read More

Хүний нөөц болон гүйцэтгэх удирдлагуудын шийдвэрлэх ёстой гол асуудлууд

By | Зөвлөгөө, Хүний нөөц

Зах зээлийн тогтвортой өсөлт, санхүүгийн ашигт ажиллагаа, үйл ажиллагааны доголдолгүй байдал нь удирдлагуудын гол анхаарлаа хандуулдаг хэсэг. Гэвч байгууллагын үйл ажиллагааны хурдасгагч, гол хөдөлгөгч хүч болох ажиллах хүч нь байгууллагын өсөлт, уналтад шууд нөлөөлдөг голлох хүчин зүйл юм.

Хүний нөөц болон удирдлагуудын тэр бүр анзаардаггүй ажиллагсдын бүтээмжид нөлөөлдөг, зайлшгүй анхаарах шаардлагатай хэсгийг дурдая. Read More