Хөдөлмөр аюулгүй байдлын албаны үндсэн чиг үүрэг юу вэ? Эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж буй  аюул,  аюултай  хүчин зүйлсийг илрүүлэх замаар аливаа үйлдвэрийн осол, осолд дөхсөн тохиолдол, мэргэжлээс шалтгаалах өвчин зэргээс урьдчилан сэргийлэх зэрэг олон үүрэгтэй. Эдгээрээс гол чухлыг нь онцлон танилцуулж байна.

1. Ажилтнуудаа эрсдэлээс хамгаалдаг

Шинэ мянганы аливаа байгууллагын хамгийн үнэт зүйл бол хүмүүс нь. Хөдөлмөр, аюулгүй байдал, эрүүл ахуйн тогтолцоог байгууллагадаа амжилттай хэрэгжүүлэх нь ажилтнуудаа аливаа эрсдэл, аюулаас сэргийлэн хамгаалах практикт шалгарсан хамгийн үр дүнтэй аргад тооцогддог.

Ажилдаа эртлэн гарсан нэгэн орой нь эрүүл саруул гэртээ харих нь зүй ёс. Ямар ч байгууллагад үйлдвэрлэлийн осол, гал ус, цахилгааны аюул, мэргэжлээс шалтгаалах өвчлөл гэх мэт эрсдэлүүд их бага хэмжээгээр байдаг. Сүх далайтал үхэр амрын үлгэрээр аюул, ослоос урьдчилан сэргийлж, эрсдэлээс хамгаалахгүй явсаар нэг л өдөр амаа барьж харамсах нь бий.

ХАБЭА албаны хамгийн гол үүрэг бол байгуулагынхаа үнэт зүйлс нь болох ажилтнуудаа аливаа эрсдэлээс хамгаалахад оршино.

2. Эрүүл, аюулгүй ажлын орчин, нөхцөлийг бүрдүүлдэг

Монгол улсын үндсэн хуульд зааснаар иргэн бүр эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхтэйн адилаар ажилтнууд мөн тийм л орчинд ажиллах, хөдөлмөрлөх эрхтэй.

Эрүүл, аюулгүй ажлын байрны орчин бүрдүүлэх гол алхмуудаас дурдвал:

  • Ажлын байрны эрсдлийн үнэлгээ хийх, хөдөлмөрийн нөхцөлийг тодорхойлох, аюул ослоос сэргийлэх, хамгаалах арга, механизмуудыг бий болгох,
  • ХАБЭА-н дүрэм, журам, зааврууд боловсруулах,үйл ажиллагаанд нэвтрүүлэх,
  • Нийт ажилтнуудад аюулгүй ажиллагаа, осол, эрсдлийн менежмент, анхны тусламжийн сургалтуудыг хийснээр ХАБЭА-н боловсрол олгох,
  • Ажлын байранд аудит, үзлэг хийх, гарсан зөрчлийг арилгуулах, дээр дурэм, журмуудад шаардлагатай өөрчлөлт, шинэчлэлүүдийг хийх

3. Болзошгүй аюул ослоос урьдчилан сэргийлдэг, хамгаалах хэрэгслээр хангадаг

Бүхий л байгууллагад аюул ослын эрсдэл учирдаг хэдий ч уул уурхай, эрчим хүч, хүнд ба хөнгөн аж үйлдвэрлэл, барилга, дэд бүтцийн салбарынхан онцгойлон анхаарах нь чухал. Салбарын томоохон компаниуд нарийн үүрэг, хариуцлага бүхий ХАБ-ын албуудтай байдаг нь болзошгүй аюул, ослоос сэргийлэх, хамгаалахад гол үүрэг гүйцэтгэдэг. Мөн хууль, эрх зүйн байгууллагууд, хөрөнгө оруулагчид, банк санхүүгийн байгууллагууд, худалдан авагчид зэрэг талуудын тавьдаг стандарт шаардлагуудад ХАБЭА багтах болсон.

Манай улсын уул уурхайн салбарын эрчимтэй хөгжлийг даган олон улсын түвшний ХАБЭА-н стандартууд мөрдөгдөх болсон. Оюу Толгой, Энержи Ресурс зэрэг уул уурхайн томоохон компаниуд төдийгүй тэдний ханган нийлүүлэгч, туслан гүйцэтгэгч хэдэн зуун компаниудад ч мөн адил хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн бодлого, дүрэм журмуудыг даган мөрдөн ажиллах шаадлага тавигддаг. Хэрэв танай байгууллага уул уурхайн салбарын гинжин хэлхээнд амжилттай ажиллахыг зорьж буй бол ХАБЭА сонголт биш харин зайлшгүй хэрэгжүүлэх зүйл юм.

4. Ажилтнууд урам зоригтой, тогтвортой, эрүүл саруул, өндөр бүтээмжтэй ажиллах хөшүүрэг болдог

Олон улсын практикт компаниуд ажиллагсдаа тогтмол эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд оруулж, эрүүл мэндийн даатгалд хамруулдаг. Спортоор хичээллэх, эрүүл, эрч хүчтэй ажиллах орчинг бүрдүүлж өгдөг нь эрүүл биед саруул ухаан оршдогийн сургаальтай агаар нэг. Манай улсад ч мөн адил томоохон компаниуд энэхүү тэргүүн туршлагаас үйл ажиллагаандаа нэвтрүүлж эхэлсээр нэлээдгүй жил өнгөрсөн нь сайшаалтай.

Ажиллагсдад учирдаг гэнэтийн аюул, ослууд төдийгүй мэргэжлээс үүдэн өвчлөх, эрүүл мэнд гэнэт муудах, архаг хууч өвчин сэдрэх, эдгэршгүй өвчин эмгэг тусах гэх мэт эрсдэлүүдээс хамгаалахад эрүүл мэндийн даатгал тусалдаг нь аливаа байгууллагын хувьд тооцоолоогүй томоохон хохирол, зардлыг бууруулах ач холбогдолтой.

“Энх Ирээдүй” эрүүл мэндийн даатгалын үйлчилгээ

Бид байгууллагын нийт ажилтныг бүх төрлийн гэнэтийн осол, ердийн болон халдварт өвчин, мэргэжлээс шалтгаалах өвчин, архаг хууч өвчин, хавдар гэх мэт эрүүл мэндтэй холбоотой бүхий л эрсдэлээс хамгаалах “Энх Ирээдүй” эрүүл мэндийн даатгалын үйлчилгээг санал болгодог.

Та доорх холбоосыг дарж танилцуулгыг татаж авах боломжтой. Баярлалаа.