Хүүхдийн машины суудал авахад зориулсан 6 зөвлөмж

Бяцхан үрсийнхээ аюулгүй байдлын төлөө эцэг эх бүр санаа зовниж байдаг. Тиймээс тэдэнд зориулсан машины суудал худалдаж авахдаа хамгийн сайхан, аюулгүй, тохь тухтай автомашины суудлыг хайж олохыг хүсдэг нь жам ёсны хэрэг юм.

Гэхдээ хаанаас эхлэх вэ? Үнэ болон харагдах байдал нь чухал байж болох ч таны хүүхдүүдэдээ зориулж хамгийн аюулгүй машины суудал худалдаж авахдаа анхаарах 6 үндсэн зөвлөмжийг энд оруулав.

1. Хүүхдэд тохирох эсэхэд анхаарах.

Машины суудал нь нэг ижил хэмжээтэй биш учир таны хүүхдийн нас, жин, өндрийн хувьд хамгийн аюулгүй байх эсэхийг тодорхойлох явдал юм. Илүү бага зардал гаргахын тулд та хүүхэд өсч томроход хөрвөх, сунах боломжтой автомашины суудлын загвар авах талаар бодож байж магадгүй.

2. Үнэ

Машины суудал нь та хүүхэдтэй бол зайлшгүй авах хамгийн чухал худалдан авалтуудын нэг юм. Өндөр үнэ (эсвэл олон гоё шинж чанар бүхий загвар) нь нөгөөгөөсөө илүү аюулгүй гэсэн үг биш юм.Суудлыг үйлдвэрлэсэн огноо загварын дугаарыг мэдэх. Аюулгүй байдлын гажиг эсвэл сануулгыг шалгаж үзэх чухал.

3. Суулгах анхны зааврыг үзэх.

4. Загварыг эргүүлэн татаагүй эсэхийг шалгана уу.

5.Хэрвээ ан цав, эвдэрч ангайсан, хагарах шинж тэмдгүүд, эсвэл урьд нь осолдсон байсан бол үүнийг ашиглаж болохгүй.

6. Аюулгүй байдлын технологи маш хурдан өөрчлөгдөж байдаг тул шинэхэн автомашины суудал худалдаж авах нь хамгийн тохиромжтой гэж мэргэжилтнүүд санал нэг байна.

Зөв суудал нь хүүхдийн аюулгүй байдлыг хангахад чухал үүрэг гүйцэтгэнэ. Тиймээс та хайртай хүүхдээ хамгаалахаас гадна автомашины даатгалтай эсэхээ шалгаарай.